Юнги шөнө сэрээд хажуудаа унтаж байгаа бяцхан залууг олж харлаа. Тэдний толгой хоорондоо мөргөлдсөн байх бөгөөд дахиад жоохон л ойртвол түүний урууланд хүрч чадах юм шиг санагдана. Гэхдээ тэр ингэж болохгүй гэдгийг мэдэж байгаа. Түүнд дурлачихсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ч түүгээр өөрийгөө үзэн ядуулах зүйл хийхгүй гэж хичээж байгаа.Жимин лүү ойртсоор нэг гараа түүн дээгүүр давуулан өөр лүүгээ татлаа. Тэр ч эсэргүүцэл үзүүлсэнгүй. Зүгээр л түүний цээжинд наалдаад үргэлжлүүлэн унтав. Юнги Жиминтай хамт байхдаа л жинхэнэ өөрөөрөө байдаг. Түүнийг харахаар л өөрийн эрхгүй хамаг эгдүү хүрч, түүнийг өдмөөр санагддаг. Тэр өөрөө хүйтэн, хөндий, ихэмсэг нэгэн учраас өөрийнхөө найзуудыг ч тийм байлгахыг хүсдэг. Харин Жимин бол найзаас илүү чухал хүн.
Анх удаа түүний хөлдсөн зүрхийг гэсгээж догдлуулсан, түүний байгаа байдлыг үл тоон жирийн хүн шиг харьцсан нэгэн. Юнги багадаа ээжийнхээ үсийг үнэрлэх дуртай хүүхэд байсан юм. Жиминий үсийг үнэлэхэд яг л ээжийнх нь үснээс үнэртдэг тэр үнэр үнэртэнэ. Тиймдээ ч тэр болдогсон бол энэ үнэрийг байнга үнэрлэхийг хүснэ. Гэнэт Жимин
- Ах аа. Та юу бодоод байгаа юм бэ? Унтаач ээ хэлээд түүнлүү харлаа. Юнги гэнэтийн байдалд самгардан
- Чи унтахгүй юугаа хийж байсан юм? Жаахан хүүхэд байж. Эрт унтаж байгаач гээд түүнийг түлхэн өөрөөсөө холтгов. Жимин цааш харан хэвтээд
- Та толгойг минь дээрээс дэрлэж хэвтчихээд үе үе чангаар санаа алдаад байхаар чинь би яаж унтахын. Хүн яасан чанга түлхдийн. Өвджийн гэж хэлээ зажлан эрхлэнгүй дуугаар хэллээ.
Түүнийг ингэж хэлэхэд Юнги юу хийснээ ухааран түүний араас очин нуруугаар нь тэврээд
- Уучлаарай. Бяцхан Жиминаа. Өвдсөн үү? Уучлаарай гэв. Жимин гарыг нь өөрөөсөө холтгох гэсэн боловч Юнги тэврэлтээ чангаруулж байсан учир түүний хүч хүрсэнгүй. Аргаа баран эргэж хараад түүнтэй хэрэлдэх гэсэн боловч бас л болсонгүй.
- Ах аа. Би хэзээ нэгэн цагт танаас өндөр, хүчтэй болохоороо хариугаа авна даа.
- Өө. Бяцхан Жимин. Хэзээ том болохын. Чи үргэлж жааханаараа л байна заа юу?
- Ах гуай. Би сургууль дээрээ од шүү. Тэгээд ч би найз охинтой заа. Би том хүн гэж Жиминийг өндөр дуугаар хэлэхэд Юнги гараа түүнээс холтгон тэврэлтээ салгаад
- Тиймээ Чи том хүн юм шиг байна гэж хэлээд түүнээс холдон орны нөгөө захад очин хэвтлээ. Түүнийг өөрөөс нь холдоход л Жимин хэлсэн үгэндээ харамслаа.
YOU ARE READING
Fake Love [Дууссан]
RomanceЧиний төлөө гэвэл би гунигтай байсан ч баяртай царайлж чадна Чиний төлөө гэвэл би өвдөж байсан ч хүчтэй царайлж чадна Хайр ганц хайраараа л төгс байгаасай гэж хүснэ 2018.09.02