21. Хүний үнэргүй новшнууд

1.6K 217 18
                                    

Би аавд хөөгдөн өрөөндөө орж ирээд Тэхён луу залгасан боловч түүний утас өрөөнд минь дуугарлаа. Машины түлхүүр, гар утас, цүнх нь энд байхад тэр гэртээ харьж чадахгүй. Аав түүнийг Сүнжин группын өв залгамжлагч гэж мэдээд шууд л түүнийг чирэн хаалгаар хөөн гаргасан. Миний ямар ч тайлбар сонсоогүй. Түүнийг гэрээс хөөн хаалгаар гаргасныхаа дараа давс хүртэл цацахыг бодоход тэднийг үнэн голоосоо үзэн яддаг бололтой.

Гэхдээ ямар шалтгаанаар Тэхёныг тэгтлээ их үзэн ядах болов? Би ааваасаа хариулт нэхсэн ч надад юу ч хэлэлгүйгээр намайг өрөө лүүгээ ор гэж захиран тушаасан. Аав маань жирийн үед даруухан дөлгөөхөн байдаг боловч уурлахаараа араатан болж хувирдаг. Түүний араатан шиг төрхөөс би бүү хэл гэмт хэрэгтнүүд ч сүүлээ хавчин зугатдаг.

Түүнийг тайвширсаных нь дараа ярилцах нь хамгийн зөв шийдэл гэж үзээд цонхоороо эргэн тойрноо харлаа. Тэхён магадгүй намайг хүлээгээд зогсож байгаа байх гэж бодон ийш тийшээ харуулдав. Гэсэн ч Тэхён тэнд байсангүй. Магадгүй хөөж гаргасан манай аавд эсвэл араас нь очоогүй надад ч гомдсон байж мэдэх юм. Аав яагаад гэнэт тийм үйлдэл гаргасныг бурхан л мэдэх байх.

Өглөө эрт босон сургуульдаа явахаар доош буухад аав бурханы зурагтай зэрэгцүүлэн тавьсан ээжийн зурагны хажууд зогсож байлаа. Намайг үүд рүү зүглэхэд

- Өнөөдөр хэн ч гэрээс гарахгүй гэж тэр хэллээ.

- Юу? Яагаад. Та чинь сургуулиа таслаж болохгүй гээд байдаг биш билүү?

- Чи тэр өчигдөрийн хүүтэй ямар холбоотой юм?

- Аан. Ким Тэхён уу? Зүгээр л найзууд гэж би хэлэхдээ өөрийгөө гэмшиж байгааг анзаарлаа. Яг л өчигдөрийн Намжүүний асуусан асуултанд хариулсан Тэхёны хариулттай ижил болчихлоо.

- Тийм олон хүүхэдтэй сургуулиас чи яаж тэднийг олж найзлаж чадваа

- Юу нь болохгүй байгаа юм бэ? Ааваа. Бид ямар нэг буруу зүйл хийгээгүй шдээ гэж намайг учирлан хэлэх үед тэр доош нь шалан дээр уначихав. Би түүнрүү гүйж очиход

- Би ээжийн чинь царайг харах эрхгүй болчихлоо. Яана даа яана? гэсээр уйлж эхэллээ.

- Ээж энд ямар хамаатай юм?

- Хамаатай. Хамгийн их хамаатай. Би яаж чамайг тэр улсын сургуульд оруулсан гэж бодож байна. Бас Сөүлд амьдрах энэ байрыг чаж олсон гэж бодож байна гэж асуугаад надруу харахад нь

Fake Love [Дууссан]Where stories live. Discover now