6. Сахиусан тэнгэрийн инээмсэглэл

2.3K 264 2
                                    


Түүнийг арай гэж тайвшруулсаны дараа өрөөндөө оруулж ирэн орон дээрээ хэвтүүллээ. Гадуур хувцсыг нь тайлан хөнжлөөр хучаад хажуугаар нь орон дээр хэвтээд гэрлээ унтраах гэсэн боловч тэр

- Гэрэлээ унтраачихаар унтаж чаддаггүй гэсэн учраас гэрлээ унтраалгүй орхилоо. Бид 2 орны хоёр талд нэг нэгэн лүүгээ ширтэн хэвтэнэ.

- Ээжийгээ нас барсан цагаас хойш би үргэлж гэрэлтэй унтдаг болчихсон юм. Тэр өнгөрөөд удаж байгаа ч би зуршилаа хаяж чадаагүй гэж тэр хэллээ.

- Зүгээр дээ. Надад бол ялгаагүй. Сайхан амраарай гэж би хэлээд нүдээ анихад тэр

- Би тэнэг байна уу гэлээ.

- Юу???

- Зүгээр л найздаа дурлачихсан би тэнэг байгаа биздээ. Тэр үргэлж намайг найзыгаа гэж хардаг бол би түүнийг үргэлж дурлалт хүн минь гэж хардаг гэж хэлэхэд түүний нүднээс нулимс дуслаж байгааг би харлаа.

- Юу?......Нөгөө

- Юнги өвөө дээрээ өссөн гэж хэлсэн байх аа. Юнгигийн өвөө аавын маань хүндэлдэг хүн нь байсан юм. Би түүнтэй 11 жилийн өмнө 06 сарын 19нд уулзсан. Анх уулзсан өдрөө тэр миний гарнаас хөтөлсөн учраас би тэр өдрийг мартдаггүй. Гэхдээ ганц энэ өдөр ч биш. Ер нь түүнтэй холбоотой бүхий л зүйлсийг би санадаг.

11 ЖИЛИЙН ӨМНӨ

- Миний хүү. Энэ бол багшийн маань ач. Та 2 цаашдаа найзууд болоорой гээд аав маань надад бяцхан хүүг танилцууллаа.

Би ээжийгээ алдаад удаагүй байсан учир юм л бол усан нүдэлдэг бяцхан хүү байв. Ээж маань надтай байнга хамт байж миний хүссэн бүхнийг хийж өгдөг байсан. Харин нэг л өдөр тэр хүн надаас үүрд явчихсан болохоор би түүнийг их үгүйлж санадаг байлаа. Аавын маань чухал зүйл зүйл бол түүний ажил. Тэр бизнес эрхлэхийн хажуугаар улс төрд хүч үздэг учраас надад зориулах ямар ч зав байдаггүй. Эцгийн анхаарал халамж, шинэ найз нөхөд хэрэгтэй гэж хэлсэн сэтгэл зүйчийн зөвлөгөөг даган намайг салхилуулж байгаа байдал нь энэ.

Аавын маань надтай тоглуулахыг хүссэн хүү миний байгаа байдлаас эсрэгээрээ нэгэн байсан. Үг дуу цөөтэй, том хүн шиг харцтай, ихэмсэг бяцхан жаал. Тэр хүү намайг тоож ч харалгүй буцаад гэр лүүгээ орчихсон. Харин аав маань дотор хүнтэй уулзах ёстой учираас намайг түр гадаа байж бай гэсэн.

Намайг гадаа зогсож байтал хаанаас ч юм бяцхан гөлөг гараад ирлээ. Би тэр гөлөгтэй хөөцөлдөн тоглож эхэлсэн. Гэсэн ч гөлөг намайг огт тоохгүй надаас зугтаад баригдахгүй байсан болохоор тэсэлгүй уйлж орхилоо. Би уйлах юм бол ээж маань гарч ирээд надад тэр гөлгийг бариад өгчих юм шиг санагдсан. Гэтэл ээж минь биш тэр над дээр ирсэн юм. Түрүүний их зантай, бардам хүү гэрээсээ гарч ирээд надруу харан

Fake Love [Дууссан]Where stories live. Discover now