Тэхён Юнгиг өргөсөөр гэрээс гарахад Хусог, Намжүүн 2 зогсож байв. Тэд хамжилцан Юнгиг Тэхёны машинд суулгалаа.- Та нар явж амарцгаа. Би түүнийг гэрт нь хүргээд өгчихье гэж Тэхён хэлээд машиндаа суулаа. Хусог ирж цонхыг нь цохиход тэр машины цонхоо доош нь буулгав.
- Тэхёнаа тэр гэртээ ганцаараа амьдардагийг мэдэж байгаа биздээ. Болгоомжтой байгаарай. Наадах чинь согтохоороо жоохон сонин болчихдог шүү гэж Хусогийг хэлэхэд
- Би мэдэлгүй дээ. Баяртай гээд цонхоо дээшлүүлэв. Тэхён Юнгигийн хамгаалалтын бүсийг зүүлгэхээр түүнд хүрэхэд Юнги
- Жимин аа. Битгий гижиг хүргээд бай л даа гэж амандаа бувтнав. Энэ үгийг сонссон Тэхён түүний бүсийг зүүлгээд машиныхаа жолоог ууртай гэгч нь цохьлоо.
Тэд явсаар Юнгигийн гэрийн гадаа ирлээ. Тэхён машинаа зогсоолд тавин унтраагаад түүнийг мөрөн дээрээ үүрэн байрны хаалга руу алхлаа. Гэнэт Юнги түүний хүзүүн дээр үнсэн түүний гижгийг хүргэж орхив.
- Жимин аа. Би чамтай анх уулзаад л чамд дурлачихсан. Чиний хийсэн амттай хоолнуудыг иддэг тэр хүн чинь би байж болохгүй гэж үү? гэж Юнги Тэхёны чихэнд шивнэн түүний нүүрийг өөр лүүгээ татаад уруул дээр нь үнсэхээр дайрлаа.
- Хөөе. Чи хэн бэ? Жимин хаачив аа? гэж Юнги дөнгөж сая ухаан орсон хүн шиг гайхан хэллээ.
- Чи одоо л ухаан орж байна уу? Тэхён байна. Бид гэрт чинь ирчихлээ.
- Аан. Тэхён. Би чамтай яаж уулзчихав аа. Би тэднийд байгаагүй билүү!
- Маргааш өглөө чамайг эрүүлжихээр чинь хэлж өгье. Согтуу байж айлд хоноод л гэж Тэхён хэлээд нүднээс нь урсахад бэлэн болсон нулимсаа дотогшоо залгиад байрны хаалгыг нээлээ.
Нэг дэх өдрийн өглөө хичээлд явна гэхээс яс хавтайж байна. Дахиад л нөгөө хүүхдүүд яаж намайг дээрэлхэх бол? Сургуулиас шилжмээр байна гэж аавд хэлэхэд тэр үхсэн ч зөвшөөрөхгүй гэсэн. "Чамайг энэ сургуульд оруулахын тулд намайг юу хийснийг чи мэдэхгүй шдээ. Яасан ч сургуулиасаа гарч эсвэл хаяж болохгүй. Хэрвээ чамайг тийм үйлдэл хийвэл би дүүг чинь аваад амиа хорлочихно шүү" гэж сүрдүүлсэн болохоор тэр талаар бодоод ч хэрэггүй.
Сургуулийн хаалгаар ороод л хэн нэгэний дайралтаас болгоомжлон хянуур явсан боловч хэн ч надруу дайрсангүй. Хүүхдүүд намайг байгаа эсэхийг ч анзааралгүй урдах замаа харан явцгаана. Анги руугаа орон суудалд суух хүртэл хэн ч намайг өдсөнгүй. Өнөөдөр юу болоод тэд намайг тоохоо больчихож байгаа юм бол оо. Намайг оролдох хүн байхгүй бол сайн л биздээ. Миний ард суудаг тэр хүүхэд ч хичээлдээ ирсэнгүй. Энэ сургуульд орсоноосоо хойш анх удаа жирийн хүүхдүүдийн адил цагийг өнгөрөөж үзэж байна. Хичээл таран явж байгаад Жинтэй тааралдлаа.
YOU ARE READING
Fake Love [Дууссан]
RomantizmЧиний төлөө гэвэл би гунигтай байсан ч баяртай царайлж чадна Чиний төлөө гэвэл би өвдөж байсан ч хүчтэй царайлж чадна Хайр ганц хайраараа л төгс байгаасай гэж хүснэ 2018.09.02