19. Орлон тоглогч

1.8K 231 14
                                    


Бид 2г сургуулийн хашаа руу орох үед араас хэн нэгэн мөрийг минь зөөлөн цохьлоо. Би эргэн харвал Намжүүн байв.

- Та 2 үерхээд байгаа юм уу гээд нүүрэн дээр шууд палхийтэл асууж орхив.

- Нөгөө....юу гээд намайг гацаж байх хооронд

- Чи юу солиороод байгаа юм бэ? Эрүүл ухаанаа хаана гээчихээв? гэж Тэхён хариулж орхив. Би юу гэж хэлэхээ мэдэхгүй

- Харин тийн гэж хэлээд инээмсэглэв.

- Та 2 ойрын үед байнга л цуг байна. Нэг л ноотой гэж Намжүүнийг хэлэхэд Тэхён толгой руу нь ёвроод

- Тэнд хэн явж байгааг хардаа гээд урагшаа гараараа заалаа. Тэхёний заасан зүгт харвал Жин явж байв. Намжүүн түүнийг хараад биднээс салан түүнрүү гүйн одлоо. Бид түүнээс салаад анги руу орох хүртлээ хоорондоо үг дуугарсангүй. Тэхён анги руу ороод шууд ширээгээ дэрлээд хэвтчихэв. Би гарын хуруугаараа түүнийг хатгахад тэр надруу гунигтай нүдээр харлаа.

- Яагаад гуниглаад байгаа юм гэж цаасан дээр бичээд түүнлүү түлхлээ. Шинэ 7 хоног эхлэхэд тэр тусдаа суудаг ширээгээ гаргаж надтай суух болсон. Бид илүү ойр хамт байх боломжтой болсон ч бидний хэн хэн нь хүүхдүүдийн биднийг ширтэх нүд, хов живнээс хол байхыг хүсэж байлаа. Тэр цаасан дээрээ ямар нэг зүйл бичиж байснаа түүнийг баллан дарж сараачаад шинээр үг бичээд надад өглөө. Түүний ингэж нандигнаж бичсэн зүйл нь

- Юнгид санаа зовоод гэсэн 3 үг байсанд би сэтгэл санаагаар уначихав. Уул нь би өөрөө түүнээс Юнгиг олоод өг гэж гуйчихаад түүнийг хардах нь утгагүй зүйл гэж бодохыг хичээсэн ч бодлоор минь болох зүйл гэж алга бололтой. Тэхён Юнгиг 10 жил хайрласан болохоор тэр магадгүй Юнгиг хэзээ ч мартаж чадахгүй. Харин би түүний хувьд Юнгигийн орлон тоглогч л байх. Юнги өөрийг нь тоолгүй миний дүүтэй үерхсэн болохоор дүүгээс минь өшөө авах гэж надтай үерхэж байгаа.

- Хөөе. Би Юнгигийнх руу явлаа. Эрт очсон нь дээр юм шиг байна гэж Тэхён гэнэт чихэнд шивнэлээ.

- Юу? Нэгдүгээр цагийн хонх ч цохиогүй байна шдээ гэж сандран намайг хэлэхэд тэр

- Надад дүрэм үйлчилдэггүй ээ гэж хэдэн удаа хэлж байж чи ойлгох юм бэ? гэж ихэмсэгээр хэлээд хичээлийн дундуур гарч одлоо. Түүний зөв. Тэр бид 2 дэндүү өөр ертөнцөд амьдрах юм. Тэр сүүдэрт ертөнцийг гэрэлтүүлэхээр ирсэн ханхүү бол би шавар шалбаагт хутгалдсан амьдралаас арай гэж дээш мацаж буй хогийн ургамал. Түүний байнга хэлдэг хэлэх дуртай үг: Дүрэм надад үйлчилдэггүй. Түүнд үйлчилдэггүй тэдгээр дүрмүүд миний эрх чөлөөг баглаж хөлийг минь чөдөрлөдөг. Би ч бас түүнийг даган явмаар байгаа ч дүрмээ баримтлах хэрэгтэй. Хэрвээ би дүрмээ баримтлалгүй сургуулиасаа хөөгдчихвөл аавын минь хичээл зүтгэл талаар болно. Тиймээс шүдээ зуугаад тэсэх хэрэгтэй.

Fake Love [Дууссан]Where stories live. Discover now