15. Алга болсон нь

1.8K 241 6
                                    


Өнөөдөр яагаад хичээл ийм их уйтгартай өнгөрөв өө. Тэр яагаад хичээлдээ ирсэнгүй вэ? Эсвэл миний хэлсэн үгэнд гомдчихсон юм болов уу? Үгүй ээ. Би шаналах ёсгүй. Тэр өөрөө л надтай хамт явахаас ичээ биздээ. Бас тэгээд надад уурлаад хичээлдээ ирэхгүй байгаа юм аа. Хэн нь уурлах ёстой юм бол доо. Хөөе байзаарай. Би яагаад тэрний талаар бодоод байгаа юм? Тэр хэн болоод?

- Ах аа. Ах аа гэж дуудах хэн нэгэн миний бодлуудыг тасалдуулж орхив.

Дуудсан зүгт харвал Жин зогсож байлаа. Өглөө хашаагаар ороод түүнтэй тааралдсан. Түүнд ч гэсэн бага зэрэг хэцүү байгаа бололтой байсан. Санаа алдан ямар нэг зүйл хайгаад байгаа юм шиг үргэлж ийш тийшээ хараад байсан болохоор би түүнийг хөгжөөх гэж янз бүрийн зүйл ярьж өгсөн. Тэхёнд уурлачихсан байсан болохоор өөрийгөө хөгжөөж түүний талаарх бодлуудаа мартахын тулд тийм зүйл хийсэн.

Гэхдээ одоо би хэн нэгэнийг хөгжөөхөөр чадалтай биш байна. Учир нь Тэхёнийг уурлуулаад хичээлийг нь таслуулчихсандаа гэмшиж байна. Тэр дэргэд ирээд

- Ах аа би таныг хүргээд өгье гэж хэллээ. Өглөө сургуульд ирж байсныгаа бодвол цоглог байхыг нь харахад сэтгэл санаа нь дээрдсэн бололтой.

- Би Юнгиг хүлээх хэрэгтэй байх аа.

- Та Юнги ахтай их дотно юм аа. Нээрээ Юнги ахын бичлэгийг интернетээс харсан уу?

- Ямар бичлэг?

- Тэр гудамжинд нэг залууд сэтгэлээ илчилээд байсан. Тэр бичлэг өнөөдрийн тренд болж байгаа шдээ.

- Юу? Надаа үзүүлээч гэж би алхаагаа зогсоон хэлэхэд тэр утсаа гаргаж ирэн нет орлоо.

- Сонин юм аа. Саяхан л байсан юм даа. Бүгдийг нь устгачихаж. Юу ч алга гэж тэр гайхан хэллээ.

- Би Юнги рүү явлаа. Тэр сургуулиас гарч ирээгүй байх гээд арагш эргэхэд Жин

- Нээрээ байсан шүү гэж ориллоо. Тэр ингэж хэлэхдээ бага зэрэг баяртай байсан.

Жин бичлэгийг олж үзээд Юнгигийн сэтгэлээ илчилсэн хүн нь Жонгүг биш байсанд маш их баярласан. Юнгид хайртай хүн байгаа болохоор өөрт нь бага ч гэсэн боломж байгаа гэж бодсон. Намжүүнийг нүднийх нь өмнөөс алга болсонд баяртай байгаа ч гэнэт түүнийг гэнэт халуун дулаанаар тэвэрчихээд учир шалтгаангүй алга болчиход нь бага зэрэг гунигласан. Хичээлд ирэхдээ болон явахдаа түүнийг хаа нэгтээгээс гараад ирэх байх гэж найдан үргэлж ийш тийшээ харан хайдаг. Их завсарлага болоход найзуудаасаа салан ганцаараа сургуулийн хашаагаар сэлгүүцдэг. Түүнийг л харах гэсэндээ. Гэвч тэр амласан ёсоороо түүний өмнө дахин гарч ирээгүй юм.

Fake Love [Дууссан]Where stories live. Discover now