10. Хайраа илэрхийлэх арга

2K 247 7
                                    


Би "Муу их зантай новш. Нэг сургуульд явдаг юм байж намайг аваад явалгүй хаяад явчихдаг байна шүү" гэж амандаа үглэн дуртай дургүй дугуйгаа жийсээр сургууль руугаа явлаа. Яаж ч хичээн хурдан явсан сургуулиасаа нэгэнт хоцорсон тул яаралгүй явахаар шийдсэн билээ.

Яагаад бид 2 муудалцан тус тусдаа явсан тухай өгүүлвэл:

- Тэхёнаа. Би хувцсаа солиодхий. Одоо сургууль руу явахгүй бол 2-улаа хоцрох нь байна шүү гэж түүнд хэлээд явахыг оролдоход тэр миний урдуур зам хөндөлсөн хаагаад

- Хөөе. Чи надад дүрэм үйлчилдэггүй гэдгийг мартчихаа юу. Яарах шаардлагагүй ээ. 2лаа ямар нэг юм идчихээд хамт сургуульдаа явъя гэж хэллээ.

- Гэхдээ надад хийж чадах хоол байхгүй. Ээж Жиминд л хоол хийхийг зааж өгсөн. Харин намайг тоогоочгүй.

- Юнги танай дүүг аваад явчихаар чи яаж амьдрах гэсэн хүн бэ? Би л нэг юм бодохоос. Харин чи миний хажууд байж дэмжих хэрэгтэй шүү. Ойлгосон уу?

- Хөөе. Чи хоол хийж чаддаг юмуу?

- Ммм. Би хоол болон загварын нэвтрүүлэг үзэх дуртай. Бараг чадах байх гэж надруу хараад инээмсэглэлээ.

Яагаад ч юм түүнийг баяртай байгаа болохоор би ч бас баяртай байна. Би өрөө рүүгээ орон хичээлийн хувцсаа өмсчихөөд ирэхэд тэр мах шарж байлаа. Хормогч зүүн зогсож байгаа түүний төрхийг хараад дахиад л миний зүрх түргэн түргэн цохилж эхэллээ. Би түүнрүү очин

- Хөөе. Чи наадах руугаа арай их давс хийж байна гэж бодохгүй байна уу? гэж намайг хэлэхэд

- Чи зүгээр л амаа хамхиад наад агшаасан будаагаа харж бай. Би мэджийн гэж надад уурлангуй хэлээд махаа хуурлаа.

- Будаа чинь болоогүй юу? Би салгалаа шүү.

- Хэрэггүй ээ. Наадах чинь өөрөө унтарна гэж дарга надад хэлэхэд би түүний үгийг нь дагалаа. Тэхён махаа тавган дээр овоолоод миний өмнө тавив.

- Би аяганд будаа хийгээд ирье. Чи наадхаа амсаад үз дээ.

Би энэ махыг амсаж идэх нь бүү хэл харахаас ч дотор муухайрч байна. Махнаас нь бага зэргийг савхдан ам руугаа хийхэд түлэгдсэн, шорвог, амтлагч хэтэрсэн гэх мэт олон төрлийн амт амтагдахад золтой л бөөлжчихсөнгүй.

Арай л гэж тэсэж байтал тэр аягатай будаа надад авч ирж өгөөд хольж идэхийг шаардлаа. Будаа нь дажгүй харагдаж байсан учраас ихийг савхдан ам руугаа хийлээ. Гэтэл будаа нь хав хатуу бөгөөд дээрээс давс нь сул байв. Би ярвайн

Fake Love [Дууссан]Where stories live. Discover now