Биднийг гэрт орж ирэхэд Жимин хоол хийж байлаа.- Өлсөж үхлээ. Надад хоол өгөөч гэж Юнги орилсоор ширээний ард сандал дээр очин суулаа.
- Чи хоол идчихээд ирж байгаа биздээ гэж би хэлэхэд
- Рестораны хоол муухай. Манай Жиминий хоол үнэхээр амттай гэв.
- Ах аа. Та өчигдөр зүгээр үү? Нэг ах орж ирээд намайг түлхэж унагаад таныг аваад явчихсан гэж Жимин хэлээд Юнги дээр очин нүүрийг нь тэмтэрнэ.
- Өө. Тэр Тэхён муу золиг жижигхэн Жиминд минь яасан муухай хандсан юм бэ? Түүнтэй уулзахаараа ах нь үзүүлж өгнөө гэж Юнги далжиганан хэлэв.
- Хөөе. Та 2 нялуурахаа болиоч. Нууцаар үерхээд байгаа юм уу хаашаа юм гэж би хэлэхэд ард минь хэн нэгэн хоолойгоо заслаа. Тэр 2-н хөгжилдөж байгааг хараад түүнийг байгаа гэдгийг бүр мартчихаж.
- Өө. Тэхён аа. Чи бас ирсэн юм уу? гэж Юнги хэлээд түүнрүү гайхан харлаа. Тэр дуугүй явсаар сандал дээр суугаад Жимин лүү мөс шиг харцаараа ширтэв.
- Өчигдөр энэ ах ирээд таныг аваад явсан. Та энд юу хийж байгаа юм гэж Жиминийг орилоход би очин
- Юу л даа. Жимин аа. Энэ ахынх нь ангийн хүүхэд. Ким Тэхён гэж Жиминд танилцуулаад "Энэ Жимин. Миний дүү" гэж Тэхёнд танилцуулав.
Тэр 2-г хоорондоо гар барих байх гэж бодсон ч байдал хурцдаж байгааг би анзаарлаа. Учир нь тэр 2 нэг нэгэн лүүгээ хамгийн муухайгаараа ширтэж байсан юм. "Нөгөө....би өрөө лүүгээ явж хувцсаа сольлоо. Удахгүй буугаад ирье." гэж хэлээд тэднийг орхин холдлоо.
Өрөөндөө орон хичээлийн хувцсаа тайлаад шүүгээнээс хувцас аван эргэхэд хэн нэгэн орон дээр хэвтэж байв.
- Бурхан минь. Намайг цочоочихлоо. Чи хэзээдээ ороод ирчихэв ээ гэж намайг хэлэхэд тэр надруу тоомжиргүй хараад
- Доод давхарт тэр 2 нялуурч байхад. Би тэднийг харж тэссэнгүй гэв. Би хамаг хурдаараа хувцсаа өмсөж эхлэхэд
- Чи надаас ичээд байгаа юм уу? гэж тэр асуулаа.
- Үгүй ээ. Зүгээр л
- Тэр 2 хэзээнээс бие биенээ таньдаг болсон юм?
- Сургуулийн анхны өдөр тэр намайг гэрт хүргэж ирж өгсөн юм. Тэгэхдээ л танилцсан байх.
- Тэр түүний хажууд ийм жаргалтай байдаг байх нь ээ. Багадаа эцэг эхээ алдаж өвөө дээрээ өсөж өндийсөн. Хүмүүстээ олигтой юм ярьдаггүй. Ихэнхдээ л дуугүй ном шагайж явдаг. Харин түүний жинхэнэ төрх ийм байсан байх нь ээ. Би түүнтэй 11 жил нөхөрлөхдөө түүний ийм байгааг олж хараагүй гэж хэлээд уртаар амьсгаа авлаа.
YOU ARE READING
Fake Love [Дууссан]
RomansaЧиний төлөө гэвэл би гунигтай байсан ч баяртай царайлж чадна Чиний төлөө гэвэл би өвдөж байсан ч хүчтэй царайлж чадна Хайр ганц хайраараа л төгс байгаасай гэж хүснэ 2018.09.02