20. Өв залгамжлагч

1.8K 223 5
                                    

Би өрөөндөө орж ирээд шууд л орон дээрээ тэрийн хэвтлээ. Тэхён миний араас орж ирэн гунигтайгаар санаа алдан сандал дээр суув. Түүний тэгж их нандигнан хайрладаг Юнги нь Англи руу явчихсан юм чинь түүний ингэж аашлах нь зөв л дөө. Одоо түүний сэтгэл зүрх хэдэн хэсэг хуваагдаж, урагдаж байгаа байх. Би түүнийг тайвшруулах ёстойгоо мэдэж байгаа ч Юнгигийн хойноос ингэж гуниглаж байгааг нь хараад түүнийг хардаж, харамлаж, уур хүрч байна.

- Хөөе. Чи зүгээр үү гэж тэр түрүүлж дуугарлаа.

- Яасан? Би ч зүгээр л дээ. Харин....

- Би Юнгигийн өмнөөс уучлал гуйж байна. Тэр танай дүүд үнэхээр хайртай. Тэр энэ бүгдийг зохицуулах ямар нэг гарц хайж байгаа байх. Би түүнд итгэж байна гэж Тэхёныг хэлэх үед миний хардалт, уур хилэн туйлдаа хүрсэн ч нуухыг оролдон

- Чи хэн болоод түүний өмнөөс уучлал гуйгаад байгаа юм гэж чангахан хэллээ. Тэр дуугаа өндөрсгөсөнд минь надруу гайхан хараад

- Тэр миний хамгийн сайн найз гэв.

- Тэгвэл би чиний хувьд хэн юм? Би чиний найзын жагсаалтын хэдэд бичигддэг юм?

- Тэр......тэр.....нөгөө....

- Юнги, Намжүүн, Хусогын дараа юу? Аль эсвэл дахиад чамд өөр найз байгаа юу?

- Би юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр... түүний хэлж байгаа үгс миний сэтгэлийн уур хилэнгийн галыг ноцоож орхилоо. Би орноосоо өндийн

- Чи ганцхан Юнгид л хайртай тийм биздээ. Тэгээд л өглөөнөөс хойш түүний төлөө гуниглаж байгаа. Харин би чиний хувьд зүгээр л Юнгигийн орлон тоглогч. Чи надад угаасаа хайргүй. Тийм болохоор л надад үнсүүлдэггүй. Би чамайг үнсэх гэж оролдох бүрт чи үргэлж зугатдаг. Чи ядаж намайг найзаа гэж хүлээн зөвшөөрдөг юм уу? Би ядаж чиний сайн найзын жагсаалтын 2т байх эрхгүй хүн гэж үү? гэж хамаг чадлаараа ориллоо. Намайг үг хэлж дуусмагц тэр

- Чи миний найз биш гэж буцаан орилсон.

- Тийм ээ. Би чиний найз биш. Ер нь чиний хувьд би хэн ч биш гэж түүнд сонсогдохоор аяархан хэлээд буруу харан хэвтэх үедээ түүний сугшин уйлахыг сонссон. Би босон түүнрүү дөхөөд

- Уучлаарай. Тэхёнаа. Чамайг Юнгигийн төлөө гуниглаж байгааг мэдэж байна л даа. Би хэтэрхий түргэн зан гаргачихаж гэж хэлээд түүний нулимсыг арчих үед тэр миний гарнаас бариад

- Чи миний найз биш гэж дахиад шивнэлээ.

- Ойлголоо. Би чиний хувьд хэн ч биш байж болох ч чи миний хувьд чухал хүн. Тиймээс миний дэргэд чамайг уйлахыг зөвшөөрөхгүй гээд түүнийг тэврэх үед тэр

Fake Love [Дууссан]Where stories live. Discover now