11. Хайр гэдэг:

2K 234 3
                                    

Тэхён миний ширээнд суусаны дараа удалгүй Юнги ирж ширээнд суув. Би тэр 2-г хараад

- Би гэнэт хоол идмээргүй санагдчихлаа. Би явлаа гээд гарах гэж оролдоход Тэхён миний гарнаас татан буцаан суулгаад

- Би чамд хоол авч өгье өө. Өглөө чамд муухай хоол хийж өгсөндөө уучлал гуйнгаа гэж хэлэв.

- Хөөх. Тэхён хоол хийх гэж оролдлоо гэж үү? Гайхалтай гэж Юнги чангаар хэлээд босон зогсож алга ташихад тэнд байсан бүх хүүхэд бидэн лүү анхаарал хандууллаа.

- Хөөе. Суугаач ээ. Ичмээр юм гэж би хэлээд Юнгиг доош нь татан суулгаад "Заа гялс хоолоо захиалчих. Гэхдээ хоол идлээ гээд би чамайг уучилж байгаа хэрэг биш шүү. Чи намайг дугуйтай минь орхиод яваа биздээ" гэж Тэхён луу хараад гомдоллон хэллээ.

Би анхандаа түүнд яс махнаасаа дургүй байсан ч одоо ингээд түүнд гомдоллон сууж байгаа өөрийгөө бодохоор инээд минь хүрч байна. Саяын хэдэн өдөр хэтэрхий их үйл явдал болсон учраас би түүнд аажим аажмаар дасаж байгаа бололтой.

- Заа чи уучлахгүй байлаа гээд намайг яана гэж? Би чинь ханхүү шүүдээ. Ханхүүгийн өмнө бүгд өвдөг сөгдөх ёстой байдаг юм. Мангараа гэж Тэхён хэлээд өөрийн хэлсэн үгсээ өөрөө шоолон инээд алдав.

- Хүүе. Тэхён аа. Чи ойрын үед нэг л өөр болоод байхын гэж Юнги хэлээд харж байсан менюгаа орхин түүнрүү харлаа.

- Би хэвээрээ л байгаа шдээ. Яаж өөрчлөгдсөн гэж???

- Ммм. Байнга инээгээ л. Тоглоом наадам хийгээ л. Жонгүг чамайг их өөрчилж байна аа гэж Юнгиг хэлэхэд Тэхён буцан хуучны мөс шиг царайгаа гаргаад

- Тэр хэзээ ч намайг өөрчилж чадахгүй гэлээ.

- Аан. Одоо л яг хуучны чи байна. Жинхэнэ миний найз Ким Тэхён гэж Юнги хэлээд инээд алдав.

Би тэдний авч өгсөн хоолыг үг дуугүй идэн сууна. Энд төрөл бүрийн үнэтэй хачир, хоолнууд байгаа ч надад ерөөсөө таалагдсангүй. Би Жиминий надад хийж өгдөг хоолнуудад хэтэрхий дассан бололтой. Бас нэг талаараа "Жимин хамгийн мундаг тогооч" гэж хэлсэн Юнгигийн үгс үнэний ортой бололтой.

- Ингэхэд Намжүүн, Хусог 2 хаачсан юм? гэж Юнги асуун чимээгүй байдлыг эвдлээ. Тэхён мөрөө хавчаад

- Би ойрын хэдэн өдөр тэр 2той уулзаагүй шдээ гэлээ.

- Намжүүн ч нөгөө Жин гээд хүүхэд рүү яваа биз. Харин Хусог хаачсан юм бол? Нээрээ Хусог өнгөрсөн жилийн аялалаас хойш нэг л өөр болчихсон юм шиг санагдахгүй байна уу?

Fake Love [Дууссан]Where stories live. Discover now