Оройн 11 цаг орчимд нэгэн хүү гудамны гэрэл доор дуу аялан зогсоно. Хоолойг нь сонсох тутам хайлан урсаж эгээтэй энэ ерөнтөнцөөс тасрам юм. Тэрний хоолой нэг л ер бусын нууцлаг байх ажээ. Эмэгтэй хүнийх шиг уянгалаг зөөлөн биш хэрнээ, бас ч эрэгтэй хүнийх шиг хатуу ширүүн биш юм.
Тэр удалгүй дуулхаа байчихав. Доош суун хэсэг чимээгүй байсны эцэст гэнэт тэрний эхэр татан уйлах чимээ чанга биш ч тодхон сонсогдож эхлэх нь тэр. Түүнрүү нэгэн охин аажмаар дөххийг ч үл анзаарах тийм гүн харуусалд автсан юм байхдаа ?
Охин явсаар яг түүний чанх хажууд ирээд зогсжээ.
"Бэкхён аа битгий уйл л даа. Чи нэг жил завсарлаж байгаад дахиад шалгалт өгч болно шдээ. Чиний авъяас нэг муу урлагийн их сургуулиас болоод зогсчихож байгаа юм биз дээ"
Хүү нүдээ нухлан уйлагнасан хоолойгоор " Тийм ээ. Энэ зогсохгүй. Хичээлээ хийж байна гээд хэтэрхий их мэрийгээд нойргүй хонож болохгүй шүү. Бид ихэр юм чинь надад бас нөлөөлнө гэдгийг битгий мартаарай !!! Бюн Бэкхи"
Энэ 2 урлагийн их сургуульд орхоор хамтдаа шалгалт өгсөн боловч нэг нь унаж нөгөөх нь тэнцсэн билээ.
"Бэкхён аа 2лаа тухтай ярилцаж болох уу ?" Бэкхи түүнлүү хариулт нэхсэн харцаар харна.
Бэкхёны хариу үйлдэл маш удаан байсан бөгөөд толгой дохихоос өөр юу ч хийсэнгүй.
Бэкхи малийтал инээсээр " Юу гээч Бэк би яг үнэндээ тэр сургуульд сурмааргүй байна. Тэгээд харин чамаас нэг юм гуйх гээд л..."
"Юу юм ?"
Бэкхи бушуухан Бэкхёны өмнө сөхөрч суугаад " Чи миний оронд тэр сургууль руу яваад өгөөч. Хичээнгүйлэн гуйя" хэмээн нүдээ тас анин алгаа хавсарав.
Бэкхён цочирдолд орон хэсэг гайхан зогсож байснаа доош сөхөрч суун Бэкхигийн хацар дээр гараа наан " Бюн Бэкхи чи надаар тоглоод байна уу ?" гэж асуун алах нь уу ? гэлтэй цоо ширтэж байлаа.
"Би тоглоогүй байна аа. Чи угаасаа бүтэн жил юу ч хийхгүй биз дээ ?. Би үсээ чинийх шиг богигосгоод өрөөнд чинь унтаад, сагс тоглоод байхад хэн ч анзаарахгүй шдээ ?"
Бэкхён хөхөрсөөр " Чи тэгээд наад урдахаа яах гэж байгаа юм " гээд хөхрүү нь заав.
Бэкхи бушуухан гараараа хөхөө дараад " Гаж донтой амьтан минь чи үххийг хүсээ юу ?"
"Би юм асууж байна"
"Мэдэхгүй ээ мэдэхгүй. Тэгээд тэр үедээ аргаа олчихно шдээ" гээд жуумалзав.
YOU ARE READING
Prince&Me
Fanfiction2018•8•5 Чиний зэрэг зиндаа минийхтэй насан эцэслэтэл минь зөрчилдөх байх...