6. Эзэн ? боол !!

465 68 2
                                    

Бэкхён бүлтэгнэн Чанёол руу гайхан харна.

"Би юу гэж ? Хэлээ залгичихсан юм уу ? хэмээн Чанёол Бэкхёны үсээр тоглонгоо хэлэв.

"Би би санаатай дагасан юм биш ээ !! Зүгээр л Литерр гэдэг нэр сонирхол татаад хүрээд ирсэн юм !! Өөр санаа агуулга байхгүй болхоор намайг явуулна уу." хэмээн Бэкхён зориг шулуудан хэлэх нь тэр.

" Хөөх өчигдөр намайг хүчээр шахуу үнссэн хүний амнаас ийм үг гарах гэж !?"

"Тэр чинь шалтгаантай үнсэлт байсан" Бэкхёны хацар нилэнхүйдээ ягааржээ.

Чанёол үсийг нь оролдсоор " Тэгээд шалтгаан нь ?"

" Зүгээр л покер тоглоод хожигдчихсон юм."

"Зүгээр л зүгээр л. Юм бүхэн чамд зүгээр байдаг юм уу ? 20 хүрэх гэж байгаа эгч нартай хэзээ ч битгий покер тоглож бай ойлгосон биз ?"

"Чи тэрнийг эмэгтэй гэдгийг яаж мэдэж байгаа юм ?" хэмээн Бэкхён баруун хөмсгөө дээш өргөн сонжин асуулаа.

"Манайд мөрийтэй тоглодог ганц л хүн бий. Асуудал байна уу ?"

"Байхгүй бололтой."

Цаг аль хэдийн ээ 22:30 болжээ.

Бэкхён яаравчлан "уучлаарай манай дотуур байр хаачихсан болхоор хурдан явахгүй бол болохгүй нь" гэж хэлээд бөхийгөөд зөрөв.

Чанёол мушилзан " Хэр удаан тэсэхийг чинь харж л байя." хэмээн Бэкхёны явсан зүгрүү харан хэллээ.

Бэкхён цаашаа ширэнгэн ойд араатан амьтдад хөөгдөж буй мэт гүйсээр нэг л мэдхэд байрныхаа гадаа иржээ.

Тэрээр амьсгаагаа даран шатаар дээш авирч эхлэв. Учир нь 23 цагт хамгийн сүүлийн  тооллоготой. Ихэнхдээ 1 давхраас явдаг болхоор тэрэнд цаг байгаа. Гэхдээ тийм ч хангалттай бус.

Цонхоороо орж ирэн бушуухан гадуур хувцаснуудаа чулуудан унтлагын хувцасруугаа шилжлээ. Хурдан гүйж халууцснаас болсон уу ? Чанёолын ярианаас болсон уу ? Бэкхёны хацар яв ягаан тоор шиг харагдаж байв.

23:15 хаалга тогших чимээ гархад Бэкхён хүлээж байсан юм шиг хаалгаа тайлж өгөв.

"Сайн уу ? Наталъя багш аа ?"

" Би сайн байгаа. Өнөөх гайхалтай инээмсэглэлээрээ угтаж авах шив. Эгдүүтэй золиг шүү!" хэмээн хацраас нь чимхэн баясгалантай нь аргагүй хэлэв.

"За тэгхээр гол асуудалдаа орцгооё ! Шалгаж болно биз дээ. Тоорхон минь" гээд Бэкрүү ширтлээ.

Prince&MeNơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ