Би эргэж харалгүй бүр мөсөн зугтахыг хүссэн. Гэхдээ тэрний хоолой намайг мөс шиг гацаачихлаа. Пак Чанёол...
"Хөөе би асууж байна хаачих гээв ?"
Би бушуухан хаалгаар гаран таксины гадна ирсэн ч Чанёол хэтэрхий өндөр, урт мөчтэй болхоор надаас өмнө ирээд хаалгыг нь дараад зогсчихсон.
"Яах гээв ? Холд !"
"Яагаад надад уурлаад байгаа юм Бэкхён ?" тэр намайг чирэх нь холгүй машинд суулгаад өөрөө ч бас орж ирэв.
Тэрээр жуумалзсаар "Ахаа Лорд Вишн Холд-руу яваарай" гэв.
Би хэсэг гайхаж байгаад удалгүй ойлгосон юм. Энэ такси биш. Энэ тэрний дуудсан хүн байна.
"Хөөе Пак Чанёол яг одоо буулга"
...........
Энэнээс цааш санах юм алга. Би өглөө чамин өрөөнд сэрсэн гэдгээ л мэдэж байна. Намайг ийнхүү бодолд дарагдан суух зуур хаалга турхийн онгойх чимээ гарлаа.
Хормогчноос өөр юмгүй чармай нүцгэн эмэгтэй !???
"Бурхан минь !!" гэж чангаар хэлээд нүдээ гараа халхалтал өнөөх эмэгтэйн тас тас хөхрөх сонсогдов.
"За эр хүн ч болдоо. Сайхан биш байна гэж үү ? Сэрэл чинь хөдлөхгүй байна уу ?" өнөөх эмэгтэй наалинхай хоолойгоор ийн хэлхэд надад үнэхээр тийм үгээр хэлж болшгүй заваан мэдрэмж төрөөж явчих нь тэр.
Би ярвайсаар "Хийх зүйл чинь дууссан бол гарч болох уу ? гэтэл
"Хийх зүйл минь одоо л эхлэх гэж байна" гэсээр уруулыг минь шунаглан үнсэв.
Би түүнийг өөрөөсөө түлхэж холдуулаад "Заваан юм аа ! Би уул нь чам мэтийн хүмүүстэй орооцолдоод байхаар нэр хүнд минь уначихсан хүн биш л юмсан ?"
"Охх би сая юу сонсчихов оо ? Аан тийм л дээ. Чи чинь нээрээ Эзэнтнээс өөр хэнтэй ч хийх эрхгүй болчихсон юм байна шдээ. Чи өчигдөр шийтгэлээ хангалттай эдэлчихсэн л дээ. Чиний гинших дуу үнэхээр шар үс босгом байсан шүү. Эрэгтэй хүн ингэж гиншиж болдог гэж хэн мэдэх билээ" тэрний хоолойн өнгө цаанаасаа л дорд үзсэн янзтай.
"Эзэнтээн ? Хах ! Танай эзнийг би харж ч байгаагүй юм байна. Ер нь намайг гиншсэн үгүйг чи яаж мэдэж байгаа юм. Эзэн ч гэх шиг ямар нохой биш дээ !?" хэмээн амандаа бувтнахад өнөөх эмэгтэй хялам цэхэм хийсээр өрөөг орхин гарлаа.
Би хойш тэрийн хэвтээд өчигдөр болсон зүйлсийг дэс дараатай санахыг хичээв.
Хичээл тараад Тэхён намайг авч явсан. Тэгээд... Тэгээд яалаа ? Аан тийм намайг зугт гэсэн шдээ. Би лавлаж асуухад тэр аргаа барсан хоолойгоор зүгээр л хий гэснийг минь хий гэсэн. Дараа нь харьсан. Өрөөнд Бэкхи байсан. Бэкхи байсан....
YOU ARE READING
Prince&Me
Fanfiction2018•8•5 Чиний зэрэг зиндаа минийхтэй насан эцэслэтэл минь зөрчилдөх байх...