2. Чихэрлэг уруул

530 65 2
                                    

Хичээл яг л тогтсон цагтаа эхлэнэ. 8:00 бүх сурагчид сургуулийнхаа урд цугларч аль ангируу хэн орохыг сонжин харна. Мэдээж дээд ангийн ах нар нэг хөөрхөн охинтой болчих гээд л өлөв долив хийж суугаа биз. Гэхдээ надад маш том дарамт болон хүндрэл байна. Би урьд эмэгтэй хүмүүстэй түлхүү харилцаж үзэж байгүй. Одоо тэдэнтэй хэрхэн харьцахаа сайн мэдэхгүй байна. Чөтгөр гэж...

Бэкхи үнэхээр сайн дуулсан бололтой "А" бүлэгт орчихсон байх шив. Азтай золиг шүү. Энэ ч яахав би одоо ч өөрийгөө наашаа ирсэн гэдэгтээ итгэж өгөхгүй л байна.

"Хөөе чи Бюн Бэкхи биз дээ ?"

"Тийм ээ. Намайг таньдаг хэрэг үү ?"

"Үгүй ээ. Зүгээр л энгэрийн тэмдэгийг чинь харсан юм" хэмээн энгэрлүү минь заав.

"Анн за. Тэгээд надаар яах гэсэн юм"

"Ахх чи ч үнэхээр хөндий юм аа. Бид энд 9-р ангиасаа хойш сурч байгаа. Тийм болохоор шинэ ирсэн хүүхдүүдтэй дотно болох нь бидний үүрэг. Тэгээд сургуулийн үйл ажиллагаа, дотоод орчин, газар зүйн байрлал гэх мэтийн жижиг сажиг зүйлсийг нь зааж өгнө. Бидний хамгийн хурдан бие биетэйгээ дотно болох арга бол "Шийтгэлтэй хөзөр тоглох". Шинэлэг сонсогдож байна уу ?"

"Тийм ээ. Шинэлэг юм."

"Тэгээд тоглох уу ?"

"Тэгье ээ. Шийтгэл нь юу юм ?"

"Хэн нэгэн нь хожигдох үед л шийдье."

"Болж байна ! Сонирхолтой санагдчихлаа."

Яг одоо бидний тоглож буй ширээг ангийн охид тэр чигтээ тойрон зогсох ба *Инжэтэй тогловол хожигдохоос цаашгүй шдээ.* хэмээн шивнэлдэнэ.

"Full house"

"Street flash. Бюн бэкхи тоглоом дууслаа."

"Би хожигдчихлоо. Тэгээд шийтгэл нь юу юм."

"Чи үнэхээр сайн тоглодог юм байна. Шийтгэлээ хараахан бодож дуусаагүй л байна. Гэхдээ шийтгэл юу ч байсан биелүүлнэ биз дээ ?"

"Би хэлснээсээ буцдаг төрлийн хүн биш. На-Ин-Жэ"

"Вуах. Бүүр сонирхол хөдөлж байна. Тэгхээр... Тэгхээр... Тэгхээр... Олчихлоо."

"Заа тэгээд юу юм"

"Манай ангид энэ сургуулийн төгс залуу сурдаг юм. Чи тэрний өвөр дээр очиж суугаад уруул дээр нь үнсчих. Тоглоом хатуу шүү хонгор минь."

"За яахав болж байна. Тэгээд нэр нь хэн юм бэ дээ ?.

"Пак Чанёол"

Prince&MeWhere stories live. Discover now