15.🌃🌄

486 69 3
                                    

Мелоди урлагийн их сургууль шатаад аль хэдийн 3 хоног өнгөрчээ. Нас барсан хүний тоо ердөө л 2 байв. Хачирхалтай байгаа биз ? Өнөөх нас барсан 2 хүн нь хамгийн эхэнд дэлбэрсэнд өрөөнд байсан юм. 25 дугаар өрөө...

Байшин дүүрэн хар хувцастай хүмүүс гашуудал илэрхийлэн зогсох ажээ. Энд гагцхүү Бэкхёны ээж л нулимсандаа дарагдан суув.

"Эхнээр тайвшир. Ингэлээ гээд охин маань босоод ирэхгүй шүү дээ. Араас хүрээд ирээрэй." аав нь шүд зуун ийн хэлэх боловч торомгор алаг хоёр нүд нь юуг ч илэрхийлэхгүй хов хоосон байгаа нь дэндүү өрөвдмөөр. Магадгүй энэ эцэг хүний шазруун зан байх л даа.

Бэкхёны ээж юу ч хэлэлгүй нөхөрөө даган гарав. Харин ёслолын өрөөнд Бэкхён л ганцаараа үлджээ. Түүнд уйлж сэтгэлээ дэвтээх хангалттай их цаг бий. Гэвч тэр тэгсэнгүй. Яг л сүнс нь төөрчихсөн мэт хий гөлрөн зогсох аж.

Тэрээр хоёрхон хоногийн дотор юу ч үгүй царай алдаж орхижээ. Хацарт нь хонхор сууж, зүс нь гандчихаж... Хүний ах гэдэг ийм л байдаг хойно...

"Тэхён баярлалаа... Дүүг минь аврахаар очсонд" шивнэх төдийхөн өөртөө хэлээд хэсэг нүдээ анив.

Яг энэ үед эмгэнэл илэрхийлэхээр Тэхёны аав орж ирээд байлаа.

Бэкхён нүдээ нээн "Ах аа !?"

Тэхёны аав нүднийхээ ухархайг илсээр "Ирэхгүй бол болохгүй шүү дээ ! Хүүгийн минь эцсийн мөч хүртлээ хамтдаа байхаар тэмүүлж байсан хүн нь юм чинь"

Тэрээр нулимсаа арай хийн тэвчиж хуурамч инээмсэглэл тодруулах гэж хичээнэ. Гэвч худлаа инээж чаддагүй болохоор дорхноо л гуниг харуусал тээсэн царайндаа оров.

" Эгч яаж байна ?" бэкхёныг ийн зовнингуй асуухад толгой сэгсэрсээр

"Одоо эмнэлэгт байгаа. Уйлсаар байгаад ухаан алдаад уначихсан"

Бэкхёнд хэлэх үг олдсонгүй...

Түүний аав дүүгийнх нь зурагны өмнө цагаан цэцэг тавиад удтал ширтэв. Тэдний дунд чимээгүй байдал үүсэхэд Чанёол найзуудыгаа дагуулсаар орж ирэх нь тэр.

"Ким сайд ?"

"Ханхүү ! Та энд юу хийж яваа юм ?"

"Харин та өөрөө ?" гэсээр бэкхёнруу харав.

Тэхёны аав Бэкхигийн цэцгэн дунд байх зурагруу харсаар "Хүүгийн минь хайртай хүн нойрсож байгаа болохоор"

Тэр цаашаа юу ч хэлсэнгүй. Харин Чанёолын найзууд мөн Бэкхён л гайхан зогсоцгооно.

Prince&MeWhere stories live. Discover now