10. Ким Тэхён

491 79 4
                                    

Бусад сурагчид ирээгүй байгаа учир 3 цаг орчим хичээл орж байгаад л таарсан. Харин Тэхён цаг бүр хажууд минь байсаар л. 

"Тэхёнаа би хичээлээ тайван хиймээр байна. Ядаж ширтэхээ больж болохгүй юу ?" хэмээн санаа алдан хэлэхэд

"Санасан гэж хэлсэн санагдах юм. Ханатлаа хармаар байна. Уруул, үс, нүд, хамар гээд бүгдийг нь нэг бүрчлэн хармаар байна." гэсээр инээд алдах нь тэр.

Харин Бэкхён тэрний байнга уурлаж уцаарлаж хүссэн болгоноо хийлгэдэг тэр аймшигтай дураараа зан нь хайчсаныг гайхна.

Цаг 19.00 заана.

"Эрх зулзага минь чамд өгөх юм байна. Нүдээ ань" гэхэд Бжкхён аажуухнаар нүдээ анив.

Удалгүй тэрний зүүн гарын ядам хуруунд ямар нэг зүйл мэдрэгдэхэд Бэкхён гайхан харлаа. Энэ бол мэдээж бөгж...

"Юу болоод ?"

"Лондонд байхдаа авсан юм. Таны хуруунд их сайхан харагдаж байна. Аргагүй л миний сонголт хамгийн сайн нь юм" хэмээн өөрөөрөө бахархан инээв.

Бэкхён хөлөө чирсээр дотуур байрлуугаа буцлаа. Үүдэндээ ирээд

"Тэхён энэ бол охидын дотуур байр одоо ингээд буцдаа" 

"Гэхдээ энд эрэгтэй хүн ч гэсэн байж л байна ш дээ." гээд Бэкхёны чихэнд дооглонгүй өнгөөр хэлснээ

"Заза одоо буцлаа. Битгий ингэж хараад бай" гэсээр эргэлээ.

Оройн тооллого эхэлж яг л цагтаа хаалга тогших чимээ гарлаа.

" Сайн уу ? 3 хоног хараагүй байсан чинь улам царайлаг болчихсон ч юм шиг манай Бэкхи" гэх үгтэй зэрэгцэн Тэхён унтлагын хувцастай дэрээ барьсаар орж ирэх нь тэр.

Наталъя багш хоолойгоо засаад "Та ирчихсэн хэрэг үү ? Гэхдээ байна аа. Энэ охидын дорм болохоор та байж болохгүй ээ" гэхэд өөрийнхөө гарыг минийхтай хамт дээш өргөөд инээмсэглэн

"Багшаа бид урьд нь ч бас хамтдаа унтдаг байсан. Одоо 2 талд унтвал... За за таныг миний хэлэх гэснийг ойлгож байгаа гэж найдаж байна" гэчихээд хаалга тас хийтэл хаачихав.

Тэрээр орон дээр гарч хэвтээд " Чи мэднэ дээ. Чи байхгүй бол би тайван унтаж чадахгүй."

Түүний үгэнд бага ч гэсэн догдлож байна. Гэхдээ тэр намайг байхгүйд бараг л унтаагүй юм биш үү ?

"Чи намайг байхгүйд унтдаггүй байсан юм уу ?" хэмээн асуухад

"Яаж ч мэрийсэн 4 цаг л унтдаг байсан. Одоо хажууд минь байгаа болхоор жаргалтай байна гээд дэрэндээ нүүрээ наах нь тэр.

Prince&MeWhere stories live. Discover now