"Бэк би орлоо шүү" хэмээн Бэкхи өрөөнийх нь хаалгийг нүдэн зөөлхөн хэлэв.
Бэкхён дуртай дургүй зөвшөөрсөн болоод хаалгаа нээлээ.
"Тэгхээр юу болсныг чи надад хэлэхгүй юм биз дээ ? Ийм чухал зүйлийг ахаасаа биш өөр хүний амнаас сонсох ч гэж дээ. Нөгөө хүүхдээ очиж эргэхгүй юм уу ? Би хамт явбал намайг хараад баярлах байх. Та юу гэж бодож байна ?"
"Энэ талаар яаж мэдсэн юм ?"
"Чи зүүдэндээ ярьдаг гэдгээ мартсан бололтой."
"Тийм байх нь."
Тэдний харилцан яриа энэ хүрээд өндөрлөжээ.
Маргааш нь тэр 2 эмнэлэг явхаар болсон боловч Бэкхён очиж чадах эсэхтэй эргэлзсээр л байлаа.
Тэрээр унтаж чадалгүй хөрвөөсөөр өглөө болгож дахиад л өөрөөс нь болж үхэх шахсан хүний царайг харна гэхээс хамаг биеийнх нь шар үс сэртхийж байлаа.
Бэкхигийн эцэж цуцдаггүй зангаас болоод явхаас өөр аргагүйд хүрч Бэкхён оршуулганд явж буй мэт харин Бэкхи анхныхаа болзоонд явж буй охин шиг царай гарган явна. Энэ 2г хажуугаар нь зөрж өнгөрсөн хүн эрэгтэй нь энэ эмэгтэйтэй албан хүчээр гэрлэж байгаа гэж харагдуулхаар л.
Эмнэлэгийн орон дээр хэвтэж буй Минсокийг Бэкхён хараад сэтгэл нь хямрах хэцүү байх хэцүү болж аргагүйн эрхэнд инээмсэглэв.
"Танд үнэхээр найдаж болмоор юм. Намайг хичнээн жаргалтай болгосоноо төсөөлөх ч үгүй дээ."
"Бэкхи гэдэг. Танилцахад таатай байна." хэмээн битгий өөрийгөө танилцуулан гараа сунгав.
"Таатай байна. Минсок гэдэг."
Тэд энгийн яриа өрнүүлж байсан ч удалгүй өнөөх хайр гэдэг сэдэв нь гараад ирлээ.
"Би чиний нэрнээс өөрийг мэдэхгүй байсан болхоор тэр үед ахыг чинь миний хайртай хүн хамгаалах ёстой гэсэн бодод зурвасхан ороод ирсэн. Тэгээд л нэг иймэрхүү юм болчихлоо" хэмээн минсок гараа шилэн хүзүүнийхээ ард аван ичингүйрэн ярьна.
"Чи үнэхээр зоригтой юм аа. Гэхдээ ингэж золиос гаргасны эцэст надтай үерхэж чадахгүй чинь үнэхээр харамсалтай юм."
Бэкхи муу тэнэг ийм үгийг шууд хэлчихвэл тэрний бие нь муу байхад улам шоконд орно ш дээ.
"Яагаад бид үерхэж болохгүй гэж ?"
Бэкхи Бэкхён руу нэг эргэж харчихаад " Нэг тэнэг амьтныг гэрлэх хүртэл нь халамжлах ёстой болхоор." хэмээн товч бөгөөд тодорхой тайлбар өгөв.
Харин минсок дурамжханаар "Ойлголоо" хэмээлээ.
Бэкхи Бэкхён хоёрын харих замдаа өрнүүлсэн яриа үнэхээр сонирхолтой сэдвээр өрнөх ажээ.
"Чи яагаад надаар шалтаглаж тэр хүүг шархлуулж байгаа юм ?"
"Шалтаг гэнэ шүү ? Юуг шалтаг гээд байгаа юм ? Миний хайрыг үгүйсгэх гээд байна уу ? Ах гуай."
"Чи чинь солио өвчин тусчихсан юм уу ? Ямар юмны чинь хайр. Бид 2 чинь ах дүүс..."
"Ахх тэнэг ахтай байх үнэхээр хэцүү юм. Эгч нь болж төрсөн бол хэд сайхан гөвшөөд өгөхсөн. Даан ч дүү нь юм даа. Эр эмийн хайр биш ах дүү эцэг эхийн хайр ойлгож байна уу ?!" хэмээн Бэкхи 2 гараа сарвайлган ярьна.
Бэкхён инээд алдан " Гэхдээ л чамд зөвшөөрөх боломж байсан." өгүүлбэрээ дуусгасан хэв маяг нь хөндий бөгөөд сонжсон хэв маягтай аж.
"Бид дахиад л нүүнэ. Тэр үед одоогийхоос илүү шархлах бус уу ? Тийм болхоор та хажууд минь байдаг ганц хүн минь юм ш дээ."
Магадгүй энэ 2т маш олон үерхэх санал ирдэг ч зөвшөөрлөггүй шалтгаан нь аавынх ажлаас болоод нүүдэгтэй холбоотой байх.
Ноён Бюн улсын прокурорын газар ажилладаг ба цол нэмэх бүртээ шинэ газарлуу нүүж суурьших хэрэгтэй болдог.
"Бид ирлээ."
"Өө ирчихсэн үү ? Аав ээж 2 нь өвөө дээр нь оччихоод ирье"
"За"
Бэкхён өрөөндөө орон одоо л нэг тайван амарч болхоор болжээ. Өнгөрсөн хэд хоног тэр хөшигөө ч нээгээгүй болхоор өрөө нь нэг л бүүдгэр харагдана.
Тэрээр амандаа үглэн "надад найзууд хэрэгтэй юмсан. Гэхдээ энэ жилдээ болохгүй бололтой" хэмээн компьютерийнхаа ард суув.
Тэр нүдэндээ ч итгэсэнгүй. Сууж байсан сандал дээрээ ухаан алдчих дөхлөө.
"Сухооооооооо" хэмээн гэрээр нэг орилох нь тэрээ.
Түүний уншиж буй мэдээлэлийг харвал
"Sm ent- н захирал хүү Ий Жунмёндоо суудлаа хүлээлгэж өгхөөр зэхэж байна" гэх гарчигтай байх аж.
Сухогийн царайг бараг л мартахаа шахаж. Тэр ч царайлаг хэвээрэй байна шүү. Тэрний хоолой яаж өөрчлөгдсөн бол ? Хэр өндөр болсон бол. Хархыг үнэхээр их хүсэж байна шүү.
Бэкхи хаалга тогшин " Бэк би орлоо чи аймшигтай чанга дуу гар-" орж ирэх үед нь Бэкхён нүүрээ компьютерт наах шахам нэгэн эрэгтэйн зургийг харсан байх ба Бэкхи үргэлжлүүлэн "-гаад байсан" гэж хэлээд буцаад гараад явчихав.
Бэкхи коридоороор "би ахыгаа иймэрхүү юм сонирхдог мэдсэнгүй шүү. Хачирхалтай юм аа. Ахххх би фужоши би буруу хараагүй бол ах фуданши тиймээ энэ чинь л шинэ нээлт. Би яг одоо ахаасаа сэдэвлэж яаой фэнфик бичих хэрэгтэй юм шиг байна. Амьдралд ч ойр амар юм" хэмээн эрүүндээ гараа наан өөр өөртэйгөө ярин алхана.
Харин Бэкхёны хувьд бол өөр. Тэрээр багийн ганц найзтайгаа уулзахын тулд дуучин болох зорилго энэ өдрөөс эхлэн өөртөө тавьсан юм.
|Bi zasch oruulmaargui bnaa  ̄. ̄
YOU ARE READING
Prince&Me
Fanfiction2018•8•5 Чиний зэрэг зиндаа минийхтэй насан эцэслэтэл минь зөрчилдөх байх...