Орой болсныг илтгэх мэт гадаах талбайн гэрэлнүүд асчээ. Тэхён унтаж буй бэкхёныг удаан гэгч нь анхааралтай ажиглана. Тэрээр хий дэмий л байн байн санаа алдах ажээ.
"Өдөр болгон энэ царайг харахын тулд ямар их золиос гаргасанг минь мэдвэл та ч дэлбэртлээ уурлах байхдаа. Бас би гэрээсээ зугтчихсан. Тэнэг байна уу ? Тэд намайг энд байгааг аль хэдийн мэдчихсэн болохоор энэ удаа ч бас Бэкхитэй хамт удаан байж чадахгүй нь бололтой. Тиймээс таныг татаад оролцуулчихлаа. Гэхдээ мэднэ биз дээ ? Миний та хоёрыг гэх хайр хэзээ ч дундрахгүй гэдгийг "
Тэхён дээш харж хэвтээд баруун гараараа нүдээ халхаллаа. Түүний нүднээс нулимс урсаж байсан юм. Гэхдээ хэн ч түүнийг хараагүй байгаа атал яагаад нүдээ хаах нь тэр вэ ? Магадгүй бардам зангаасаа болоод тэр үү ? Тэрээр цонхоор үсрэн доош буугаад өрөөрүүгээ алхаллаа.
Зөөлөн сэвшээ салхи үлээн алгуурхан хацрыг нь илбэн Тэхёныг аргадах шиг...
Тэрний ямар зовлон зүдгүүрийг туулж хайрт дээрээ ирж байгааг бурхан буг чөтгөр хоёроос өөр хэн мэднэ гэж ?
Өглөөний хонх дуугарахад анги дүүрэн нойрмог царайлсан хүүхдүүд ар араасаа цувран орж ирцгээлээ.
Х¹:"Ёоо амарсан болсонгүй. Би далайн эрэг дээрээс шууд ирсэн. Замдаа унтана гэж бүтэхгүй юм байна аа. Аххх" хэмээн архирмаар аядав.
Х²"Чи ч яахав далайн эргээс ирж. Би бүүр Бразил явчихаад ирлээ. Одоо болтол цагийн зөрүү арилахгүй байна."
Х¹: "Хөөе Чанёол та 2 хамт яваа юу ?"
Х²: No no no. Яасан ?
Х¹: Тэр өрөвгөрийн нүдэн доогуур нь хар зураас татчихсан болохоор л тэгж байна.
Чанёол амаа нээх гэснээ болин Бэкхёны хажууд суух залууруу харлаа.
Тэхён. Ким Тэхён. Чи яг ямар зорилготой тэрний хажууд наалдаад байгаа юм ?
"За залуусаа өнөөдөр бүжгийн шалгалттай. 30 минутын амрах хугацаа олгоё. Үүний дараа хамтрагчийг чинь сонгож өгнө"
Бэкхён нүдээ онийлгон " юу вэ ? Хэн ч надад сар болгон ийм тарчлаан зовоолт болдог гэж хэлээгүй ш дээ." гээд хошуугаа цорвойлгов.
Тэхён түүний уруул дээр дараад " Чи тэнэг болохоор л заалтаа гүйцэд уншаагүй байхгүй юу ?" гээд уруул дээр нь үнсчихлээ.
Хараал ид энэ залуу үнэхээр намайг өдөөд байна уу ?
"Намайг Пак Чанёол гэдэг. Түр дээвэр дээр гараад ирээч !"
/Хартай залуу аая 🙈😂/
Би уурандаа багтрах шахан шатаар том том алхан дээш гарч ирлээ. Өнөөх залуу ч бас араас гарч ирж байгаа харагдана.
Тэр миний өдөөс харж зогсоод ёжтой инээмсэглэл тодруулсанаа "За тэгээд юу ярих гэсэн юм?... Ханхүү гуай минь !"
"Чи яаж мэдсэн юм. Намайг ханхүү гэдгийг !!!"
"Өө тэгэхээр та санахгүй байгаа байх нь Ханхүү Чанёол. Бид бага байхдаа өчнөөн олон уулзалт, тэмдэглэлт өдрүүдээс хамт зугтаж байсан. Мэдээж та намайг дагаж зугтдаг байсан гэвэл зохих байх" тэрний нүүрэндээ тодруулсан инээмсэглэл огт өөрчлөгдсөнгүй.
Хүлээ тэгхээр энэ залуу чинь !!!
"Аан одоо л саналаа. Ким сайдын хүү билүү ? Надад тэр дурсамж минь онц биш байсан болохоор би бүүр мартаж орхиж. Харин чиний хувьд бол их онцгой бололтой. Өдий болтол санаж байна гэдэг чинь."
"Ффтт. Та хүн хөгжөөхдөө үнэхээр сайн юм аа. Гол зорилго чинь намайг хөгжөөх биш л баймаар юм ?"
Хий бардамнагч !!
"Шууд асуучихъя ! Чи Бэкхиг үнэхээр Бэкхи гэж бодож байна уу ?"
"Хахаха та чинь юугаа асуугаад байгаа юм бэ ? Бэкхиг бэкхи гэж ? Таны тэнэг гэдэг чинь олон жил өнгөрсөн ч өөрчлөгдөөгүй байна ханхүү."
"Үгүй ээ. Юу гэхээр нөгөө... Бэкхи бол Бэк-"
" Бэкхён гэж үү ? Тийм ээ мэднэ. Миний сүйт залуу байгаа юм. Бидний гэрлэх тов аль хэдийн гарчихсан. Арай та тэрнийг сонирхоо юу ?"
Тэр миний хариултыг ч сонсолгүй яваад өгсөн. Ингэхэд ер нь миний ирээдүйд гэрэл байна уу ? Энэ тэнэг амьтантай орооцолдчих гэж...
Багшийн олгосон өнөөх гучин минут хормын төдийд дуусч өнөөх хачин шалгалт нь эхэллээ.
"За би ая явуулна. Тэгээд та нар сонсож байгаад хэмнэлээ сонсож бүжиглэнэ."
Бүгд л гайхалтай гүйцэтгэлтэй бүжиглэсэн. Ялангуяа Каи Сэүн 2 бол бүүр аймшигтай тачаангуй бүжиг бүжиглэсэн. Бараг л тайчих үзүүлбэр. Охидуудын хамарнаас нь цус садрах дөхсөн гээд л бод. Харин хайрт Бэкхён маань тэднийг нэг нүдээрээ ч тоож хараагүй. Хайр хүрэм залуу шүү.
Бидний ирээдүй.. Аах хүүхдүүд гэрээр дүүрэн гүйлдээд л. Чи минь надад өглөөний хоол бэлтгэж өгөөд л. Уруул дээр минь өдөр бүр үнсээд л. Шөнө болгон болзоод л. Тэгээд бас нөгөө ажил...
Намайг ийн бодолдоо ташуурч суух зуур Кёнсү хажууд ирж суугаад "Чамайг би ямар бохир бодол толгойдоо тээж байгааг чинь хараад л мэдэж байна шүү. Нинирүү минь харахаа боль. Ёс жудагтай байгаач !! Харваас хажууд чинь найз залуу нь суугаад байна. Дахиад бузар бодол тээж миний залууруу харах юм бол алчихна шүү"
Бурхан минь сатансүүг надаас холдуулаач... Би тэрний залуугийн ард байгаа өөрийнхөө хайртлуу ч харж чадахгүй нь ╥_╥
| Уншигчид маань аймар чимээгүй хүлээгээд л байх юм аа 💕 Хэрүүл хийж надаас парт нэх л дээ ┐( ̄3 ̄)┌.
ESTÁS LEYENDO
Prince&Me
Fanfic2018•8•5 Чиний зэрэг зиндаа минийхтэй насан эцэслэтэл минь зөрчилдөх байх...