"Миний эмэгтэй гэсэн үү ? Чи намайг өдөөд байна уу ?" хэмээн Бэкхён Чанёолруу архирна.
"Би тэгээд юу гэж хэлэх байсан юм ? Миний залуу гэх байсан юм уу ? Хэрвээ тэгвэл чи энэ сургуулиас хөөгдөөд би чамайг явуулсан хэрэгт орох байлгүй" Чанёол аль болох эвтэйхнээр түүнтэй ярьхыг хүсч байлаа.
"Угххх намайг зарцаа болгоно гэсэн билүү нээрээ ? Хмм би тэгээд юу хийхэв ? Гэрт чинь очиж хог шүүрдэж, шал угааж, эмх замбараагүй өрөөг чинь цэвэрлэж, хувцаснуудыг чинь угаах уу ? Эсвэл дэлгүүр яв гэхээр чинь явах уу ?"
"Харин ээ. Чи хийхийг хүсч байвал хий л дээ"
"Тоглоом хийж байна уу ? Надад таалагдахгүй л байна шүү !!"
Тэд завсарлагаанаар гарч ирсэн ч хичээлрүүгээ орохгүй байхаар шийдсэн болотой. Бэкхён 2 шөнө бүтэн нойртой унтаж чадаагүй болхоор Чанёолтой юм ярьж шатан дээр суусаар нэг л мэдхэд дуг хийчихжээ. Харин энэ хооронд Чанёол түүнд бага зэрэг анхаарал тавьсан юм. Түүний толгойг өөрийнхөө мөрөн дээр таатай нь аргагүй тавьж дараа нь өнөөх зуршлаараа үсийг нь оролдож эхлэв.
Наран жаргах алдад Бэкхён сэрхэд Чанёол хажууд нь цэх суусан хэвээр л байлаа.
Бэкхён цочиж " Чи энд юу хийж байгаа юм ?"
"Чамайг унтаад өгхөөр чинь сэрхийг чинь хүлээж хэсэгхэн хажууд чинь суусан юм."
Бэкхёны хацар халуу дүүгж цааш хархаас өөр арга байсангүй. Харин Чанёол түүний тэр төрхийг хархын тулд араас нь өндөлзөнө.
Чанёол дээш босч "Нар бараг л жаргачихлаа. Дотуур байр чинь хаах болчихлоо"
"Сануулсанд баярлалаа"
"Охидын дотуур байранд байх хөгжилтэй юу ? Та нар цуг усанд ордог уу ?" Чанёол үүнийг тоглоом болгон асуусан боловч эцэст нь Гаж Донтон гэдэг нэр зүүгээд л хоцорсон доо.
Бэкхён дотуур байрлуугаа төв хаалгаар орно гэхээс яс нь хавтгас хийж байлаа.
Ямар олон хүний нүд түүн дээр тусах бол ? Хаалга онгойлготол дээрээс хувинтай ус унчихвал яана аа ? Тэд надруу өндөг шидэх болов уу ? Тэд намайг хараах болов уу ? гээд л тэрэнд санаа зоволгүй л үлдсэн юм бараг л байхгүй.
Гэвч тэрний энэ сэтгэл сэртэс хийлгэм бодлууд зүгээр л түүний дотроо төсөөлсөн хийсвэр сэтгэхүйн зовнил байлаа.
Үүдээр шагайх үед На Инжэгийн гэрэл цацруулсан инээд л угтаж авсан юм.
"Аххх ганц өдөр хичээлээ таслаад унтчихсан биш их юмнаас хоцорчихсон байх шив " хэмээн уйлагнан хэлэв.
YOU ARE READING
Prince&Me
Fanfiction2018•8•5 Чиний зэрэг зиндаа минийхтэй насан эцэслэтэл минь зөрчилдөх байх...