2.

583 59 1
                                    

Өглөөний 07:00 цагт зүрх савлуулам сэрүүлэгний дуунаар Нана цочин сэрэв.
" Дахиж пиво ууж унтахгүй ээ! Энэ бол анхны бөгөөд эцсийнх шүү Нана!" Тэр одоо л нэг сэргэхтэйгээ болж босоод угаалгын өрөөрүүгээ явах гэтэл цочсон доо золтой ухаан алдчихсангүй. Тэрээр өрөөний хамтрагчтай болжээ. Өрөөнийх нь хамтрагч Ази төрхтэй, өндөр хамар, давхраагүй нүд, булцгардуу хацартай бөгөөд цас шиг цагаан царайтай эгдүүтэй охин байв.
Нана орон дээрээ цочсоноосоо болоод дуу чимээтэйгээр сууснаас болж өрөөнийх нь охин жоохон ярвайн сэрэв. Тэр үнэхээр ядарсан харагдана.

Нана: Би чамайг сэрээчих шиг боллоо. Уучлаарай!
Одоо ч шокноосоо гараагүй бололтой том нүдэлсээр аяархан англиар ийн хэлэв.
Ө/ охин: Зүгээр дээ.. Би үүрийн 3 болж байхад ирсэн. Намайг ирэхэд чи нам унтаж байсан болохоор би элдэв дуу чимээ гаргалгүй шууд унтаад өгсөн болохоор чи мэдээгүй байх. Тэрнээс болоод харин чи надаас айчих шиг боллоо.
Японоор ийн дуржигнуулан ярихдаа тэр хөөрхөн инээж байсан юм.
Нана бүр ч гайхав тэр яаж намайг Япон хүн гэдгийг мэдэв?
Ө/охин: Надаас айх хэрэггүй ээ! Би тагнуулч биш японоор гэнэт ярьсанд гайхаж байгаа байх. Гэхдээ чи Японд өсвөр насныхны дунд их алдартай шүү дээ. Би Ранзүки сэтгүүлийг унших их дуртай тийм алдартай сэтгүүлийн нүүр царайг хэн танихгүй өнгөрөх вэ дээ.
Нана одоо л нэг тайвширч инээмсэглэв.
Нана: Аан тийм байх нь.. Их гайхлаа шүү. Чи тэгэхээр японоос ирсэн байх нь ээ. Ашгүйдэээ би энд ганцаархнаа хатах нь л гэж бодож байлаа.
Тэр үнэхээр их баярлаж байв.
Нана: Өө нээрээ танилцахаа мартчихаж. Намайг Комацү Нана гэдэг. Чамайг?
Гараа сунган нүүр дүүрэн инээмсэглэн хэлэв.
Ө/охин: Хэхэ.. мэднээ Нана. Намайг Нана Абанэ гэдэг.
Нана: Хонтооониййййй? Энэ хувь тавилан биш гэж үү? Ямар сонин учрал вэ? Маш их баярласандаа Нанаг маш чангаар тэврэн авав. Тэд элдэв зүйл ярилцаж, хөхрөлдөн суув.

Өнөөдөр тэдний хичээлийн анхны өдөр учир 2 Нана маш их догдолж, сандарч байв.
Нана: Хичээлээ тараад ямар нэг юм хийцгээх үү?
Нана Абанэ: Тэгье! Гэхдээ эхлээд би ачаагаа янзлах ёстой, юмаа гялс янзалчхаад зугаалах уу?
Нана: Тэгвэл би туслая.
Нана Абанэ: За.
Хичээлийн анхны өдөр гэхэд их дажгүй байлаа. Нана маш нийтэч учраас их хурдан олон найзтай болж авав. Бүхнийг ийм сайхан байна гэж бодоогүй байсан учир тэр бараг л хөөрөх шахна.

Хичээл тарж 2 Нана хамтдаа харьцгааж ачаануудаа хамтдаа янзалж өрөөгөө тохижуулангаа сургуулийнхаа сонин хачингуудаа ярилцна.
Нана Абанэ: Хөөх! Яг миний бодож байснаар бүх зүйл төгс боллоо бас чиний ачаар хамаагүй хурдан дууслаа шүү. Өрөөгөө бахдалтайгаар тойруулж харангаа Нанад хандав.
Нана: Үнэхээр их жаргалтай байна шүү. Одоо 2уулаа хувцасаа өмсөөд эртхэн гарч эрт ирэхээ бодъё.
Нана Абанэ: Нээрээ тийм шүү.

Тэд энгийн хэрнээ их дэгжин хувцаслаад яг л хүүхдүүд шиг хөтлөлцөн ам нь урагдах нь уу гэлтэй инээлдэн гүйцгээнэ. Тэднийг хэн ч харсан үнэхээр атаархмаар найзууд байв.

Бид 2 өдөржингөө гадуур элдэв янзын зүйл хийж ганц өдрийг маш хөгжилтэй өнгрөөв жоохон төөрч, будлисныг эс тооцвол. Ингээд оройн 6 өнгөрч байхад бид гэрийн зүг явж орхоосоо өмнө байрны хажууд байдаг цэцэрлэгт хүрээлэнд жаал суухаар болцгоов. Нэг гоё сандал олж суугаад хоёулаа чимээгүйхэн эргэн тойрноо зүгээр ажиглангаа өнөөдөр хийсэн бүх зүйлээ эргэн санаж ганцаараа инээн суухдаа хажуу тийшээгээ хальтхан харвал өнөөх шөнө уйлаад сууж байсан залуу шар айраг уун сууж байх нь тэр. Түүнийг өмссөн куртка, үсээр нь таньсан юм. Тэрээр уртдуу өтгөн хар үстэй, нэг тийм юу ч өгүүлээгүй нууцлаг давхраатай хар нүд, зассан мэт өтгөн гоё хөмсөг, урлаж наасан мэт маш гоё өндөр хамар,дунд зэргийн өндөртэй их туранхай нэгэн аж.

Нана: Яах аргаггүй мөн байна. Уйлдаг залуу. Түүнлүү цоо ширтэнгээ амандаа аяархан бувтналаа.
Нана Абанэ: Чи сая юм хэлсэн үү?
Нана: А- аа үгүй ээ! Энэ газар надад маш их таалагдаж байна. Хоёулаа орой бүр энд ирж байж болох уу?
Нана Абанэ: Дуртайяа. Нүдээ алга болтлоо инээнгээ хэлэхэд Нана ч бас даган инээлээ.





Тэр өдрөөс хойш би бага багаар түүнийг хайдаг болсон. Юу юунаас илүү түүнийг юу тэгж ихээр зовоох болсныг мэдэхийг хүссэн. Тэр намайг соронз мэт татсан. Үнэхээр хүчтэй. Өөрийн мэдэлгүй ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүйгээр харин ч бүр өөрөө хурдан түүнд ойртох гэж яарч байв. Анх удаагаа хүнд ингэж их татагдаж байгаагаа би анзаараад үнэхээр их гайхсан гэхдээ би яг л үүнийг хүсэж байсан юм шиг. Яг тэр үед миний цээжин дотор оч үсрэх шиг болсон.

Chronostasis /Дууссан/Where stories live. Discover now