11.Санал

255 30 2
                                    

2015.01.15

Тэр өдрөөс хойш Масаки бид хоёр бараг өдөр болгон уулзаж ямар нэгэн зүйл хийж, орой гэртээ харихаасаа өмнө заавал далай дээр очдог болсон юм. Бидний харилцаа ч дагаад маш дотно болж байгааг би анзаарсан.Өнөөдөр ч бас бид уулзана гэж тохиролцсон гэхдээ Масаки энэ удаа хоцорч байна. Яг ингээд бодоод зогсож байтал түүний нүдийг хэн нэгэн гараараа халхлав.
Нана ууртайгаар эргэн хараад.
Би: Хөөе Масаки би бүхэл бүтэн хоёр модон чихэр хүлхэж идэж дууслаа. Ийм удаан хүн хүлээлгэж болдог юм уу?
Масаки амаа даран аль болох инээхгүйг хичээв.
Масаки: Манай хөөрхөн Нана-чан бас уурладаг байжээ. За тэгвэл буруугаа хүлээгээд өнөөдрийг гайхалтай өнгөрүүлэх болноо.
Би: Юу хийх юм?
Масаки: Тэрийг харж байж мэд. Өнөөдөр би бүхнийг зохицуулна.

Би хаашаа явж байгаагаа мэдэхгүй учир Масакиг зүгээр л даган явлаа.
Масаки: Би чиний юу мөрөөддөгийг мэдэхгүй юм байна.
Би: Юу?
Масаки: Ирээдүйд юу хийхийг хүсдэгийг чинь мэдмээр байна.
Би: Би жүжигчин болно. Камер бол миний бас нэг сайн найз. Бас нэг мөрөөдөл байгаа.
Масаки: Юу юм?
Би: Нууц. Масакирүү харан зальжин инээв.
Масаки: Чи их нууцлаг юм.
Би: Надад нуугаад байх юм байхгүй шдээ. Саяных бол миний анхны нууц.
Масаки гэнэт инээн: Анхны нууцаа? Бакаяаро.
Би: Юу гэнээ. Нана сэмээрхэн цас аван Масакигийн нүүрлүү шидэв.
Масаки хүйтнээс цочирдон Нанаруу харвал тэр гэдсээ барин инээж байлаа. Масаки энэ зуур мөн түүнээс хариугаа авах гэж том гараараа дүүрэн цас хаман аваад Нанаруу шидлээ. Нана бас цочирдон нүдээ тас аниад амаа ангайв. Нана өөрийг нь Масаки хараад элгээ хөштөл инээж байхыг хараад дургүй нь хүрэн очоод түлхээд унагаачихав. Нана өдсөн маягтай инээгээд цааш гүйхэд Масаки хурдан босоод Нанаг хөөв. Тэд маш удаан хөөцөлдөн эцэст нь Масаки түүнийг барьж аваад хамт газарт унав. Хоёулаа амьсгаадсан байсан тул цасан дээр жаал суун амрав. Масаки Сүда цүнхээ уудлан лаазтай кола гарган Нанад өгөв. Комацүгийн ам их цангасан байсан учир тэр дор нь задлахад түрүүнээс хойш сэгсрэгдсэн кола Нанагийн нүүр, хувцас руу нь цацрав. Нана гэхдээ уурласангүй тэр өөрийгөө шоолон инээв.
Масаки: Чи л эхэлсэн шүү.
Би: Албаар өгсөн байх нь ээ. Масакирүү инээн харвал тэр уруулыг минь долоов.
Масаки: Ундааг чинь арчсан юм.
Нана гайхсан ч энэ нь түүнд таалагдаж байлаа.

Цагаа харвал 17:40 болж байв. Масаки миний кола болсон хувцсыг хараад намайг хувцасны дэлгүүр дагуулан оров. Би хэдий хэрэггүй гэж хэлсэн ч тэр намайг чирээд орсон юм. Ингээд тэр өөрөө тасгуудаар явж үзээд надад хувцас сонгож өглөө. Түүний надад сонгож өгсөн даашинз хар хилэн агаад дээгүүрээ бариу, хормой хэсэг нь бага зэргийн дэрэвгэр өмсөөд үзвэл энгийн бөгөөд цаанаа классик харагдаж байлаа. Тэр надаас ч илүү загварын мэдрэмжтэй нэгэн болохыг сая л ухаарав. Ингээд гоёмсог даашинзаа бахдан толинд хараад зогсож байтал Масаки миний толгойд нэгэн хавчаар нэмж зүүж өглөө. Эрвээхий хэлбэртэй бөгөөд битүү том том шигтгээгээр урласан чамин хавчаар байв.
Масаки: Чи төгс харагдаж байна.
Би: Энэ бүхэнд чинь баярлалаа.
Масаки цагаа хараад: Хоёулаа одоо гарцгаая чамд үзүүлэх юм бий.

Бид далайн эргийн хажууд байх тийм том биш ч төгөлдөр хуурын намуухан ая эгшиглэсэн, хүн цөөтэй тохилог зоогийн газарт ирэв.
Би: Хөөх! Өнөөдөр ямар нэгэн онцгой өдөр байсан юм уу?
Масаки:Үгүй ээ. Зүгээр л ингэхийг хүсдэг байсан юм. Нана өөрийн эрхгүй шоолон инээв.
Бид хоолоо идэж дуусаад элдэв зүйл ярилцан суув.

Масаки: Эндхийн цонхоор далай маш гоё харагддаг. Би чамд харуулъя. Масаки намайг 2 давхарт аваачихад маш том цонх угтан авлаа. Цонхоор гаднахыг харвал сарны гэрэл далайг маш үзэсгэлэнтэй харагдуулна.
Би: Өнөөдөр тэргэл сартай шөнө байжээ.
Масаки: үзэсгэлэнтэй байгааз. Би энэ үзэгдэлд маш их дуртай.
Би: Би ч бас үнэхээр гоё юм аа.
Масаки: Алив хамт агаарт алхацгаая.
Хэдий өвөл ч гэсэн өнөөдөр яагаад ч юм надад бүх зүйл надад дулаан мэдрэмж төрүүлж байлаа. Мөн далайн давлагааг сонсонгоо асар олон оддыг ширтэн алхахад юуны төлөө амьдарч байснаа ухаарах шиг. Ийн сайхан бодлууддаа автан нүдээ анин алхаж байтал Масаки гэнэт зогсов.
Би: Яасан?
Масаки надруу харан зогсоод өвдөг сөгдөв.
Би: Юу юу вэ? Босоочээ.
Масаки: Харилцаагаа албан ёсны болгоцгооё. Надтай үерхэх үү? Гартаа байх бөгжөө сунгав.
Далайн эрэг дээр тэргэл сартай орой Масаки болон Нана хоёулханаа хайр сэтгэл дээ умбана.
Би: Зөвшөөрлөө.
Масаки баярлан шууд босож ирэн Нанаг маш чангаар тэврэв. Тэгээд тэрээр бөгжөө Нанагийн гарт маш удаанаар хайрлан зүүж өглөө.

Нана Абанэ тэдний энэ аз жаргалтай байдлыг үзэн ядалтаар дүүрэн нүдээр зоогийн газрын 2 давхраас харан зогсож байв.
Нана Абанэ: Ингээд Нана өөрөө өөрийнхөө хавхандаа орлоо доо. Аз жаргал даа Баяртай гэж хэлээрэй!

***
Масаки: Өнөөдөр чамд гэнэтийн байж чадсан уу?
Би: Тийм ээ. Үнэхээр сайхан өдөр байлаа.
Масаки: Бид одоо хэний ч өмнө нүүх бардам байж чадах нь.
Нана чимээгүйхэн толгой дохин Масакиг хүзүүгээр нь ороон тэвэрвэл Масаки ч бас зөрүүлэн бэлхүүсээр нь тэврэв.
Би: Сайхан амраарай!
Масаки: Чи ч бас. Маргааш би завгүй болохоор нөгөөдөр уулзъя.
Би: Мм за тэгье.
Масаки: За баяртай.
Нана толгой дохиод гараа даллан шууд орохоор явлаа. Нана өрөөн дөө ороод орон дээрээ үсэрч гараад дээш доош үсрэн шууд өвдөгөө нуглан унаад хэвтэв. Дээш харан хэвтэж байхдаа Нана Масакигийн өгсөн бөгжийг ширтлээ, бөгжийг сайн харвал M&N гэж сийлсэн байв. Нана бүр ч жаргалтай нь аргагүй инээв. Ийн аз жаргалдаа умбан хэвтэж байтал утас нь чанга дуугаран Нанаг цочоов. Утсаа аван хэн болохыг харвал Нана Абанэ. Комацү авах үгүйгээ бодсоны эцэст дуудлагыг хүлээн авлаа.
Би: За Нана.
Нана Абанэ: Сайн уу? Маргааш надад ганц өдөр хань болох уу? Би хэдий үгүй гэж хэлмээр байсан ч Нанагийн урмыг хугалахыг хүссэнгүй.
Би: За.

Chronostasis /Дууссан/Where stories live. Discover now