Төгсөв.

427 43 23
                                    

Хорвоо дэлхийг харгис гэх үү? Бурхан, чөтгөрийг харгис гэх үү? Тэд бидэнд үнэ цэнэтэй бүхнийг явуулсан ч төд удалгүй буцаагаад авчихдаг. Хүн төрөлхтөн бид юу хийсэн болоод тэдэнд тийм их өртэй болчихсоноо ойлгохгүй юм.

Масаки энэ бүгдийг сонсоод тэнэг хүн шиг болчихсон байлаа. Хэсэг тэрээр шоконд орон зогссон ч, Масаки гэнэт ухаан орон Комацүруу яарав. Масаки гараад гэрлэн дохио, машин гээд бүх зүйлийг үл хайхран гүйнэ. Түүнд одоо юунаас ч илүү Комацүг хамгаалах л гэсэн бодол төрнө. Бас тэрээр Ханаког буруу ойлгож байсан даа харамсан нүдийг нь нулимс бүрхэж харах орчныг нь улам бүдгэрүүлнэ. Тэр зогсолтгүй гүйсээр л....

***

Абанэ бид хоёр шар айраг уунгаа саяны яриагаа үргэлжлүүлэн сууна.

Нана Абанэ: Би нэг орой Масаки ахтай уулзаад түүний манайд ирэхдээ орхисон ороолтыг нь өгөх гэж байсан юм. Тэгээд би болзсон газартаа ирэхэд манай эгч Кэнтаротай хамт байсан. Би зогтусан зогсож байтал нүдний үзүүрт танил хүн харагдсан юм. Би биш байгаасай гэж найдсан ч Масаки ах яг тэднийг харж байсан. Тэр үнэхээр аймшигтай харагдаж байсан. Нүд нь үзэн ядалтаар дүүрэн хэнийг ч хамаагүй бариад алаад хаяж чадахаар. Үнэхээр аймаар харагдаж байсан.
Би: Чи эгчээсээ яагаад тийм үйлдэл хийснийг асууж байсан уу?
Нана Абанэ: Үгүй ээ. Би эгчтэйгээ ярих битгий хэл харахаас ч дургүй хүрч байсан. Хоёр нүүртэн.
Би: Хэцүү ч юм даа. Тулгах уу? Шар айргаа Абанэрүү сунгав.Нана Абанэ инээн өөрийнхөө шар айргаа ч бас сунган тулгалаа.
Нана Абанэ санаа алдан: Эгч маань одоо үхсэн шүү дээ. Ийм гоё орой тэр муухай зүйлийг хэтэрхий их ярьчихлаа.
Би: Нуугаад байвал чамд л хэцүү шүү дээ. Харин ингэж ярих хэрэгтэй.
Нана Абанэ: Тийм шүү. Алив нааш ир. Осакагийн шөнийн амьдралтай танилц. Тэр Комацүг дагуулан дээврийн ирмэгт тулан зогслоо. Дээврийн хашлага өвдөгнөөс жоохон дээгүүр хүртэл л өндөр аж.
Би: Нана чамаас нэг зүйл асуучих уу?
Нана Абанэ: За.
Би: Чи эгчийгээ яаж алах гэж байгаад хамт уначихсан юм.
Нана Абанэ: Би түүнийг түлхэх гэж байтал тэр харчихсан юм. Тэгээд тэр надаас холдоод намайг барьж авахад би эсэргүүцэж, сүүлдээ бид ноцолдон нэг нэгнийгээ болиулах гэж байгаад эгч эвгүй гишгээд намайг хамт татаад уначихсан. Далай маш хүйтэн байсан. Би хэдий том чулуу мөргөөд ухаан алдчихсан байсан ч надад хүйтэн нь мэдрэгдэж байсан. Би өөрийгөө ингээд үхэх нь л гэж бодож байлаа. Гэхдээ би амьдрах хувьтай байсан юм. Харин эгч минь тэр дороо үхсэн. Тэрээр аажуухан алхан Комацүгийн ард ирэв. Харин Комацү Абанэгийн ярианд орон тэнгэр өөд харж байв.
Нана Абанэ: Би эгчийгээ ууг нь яг ингэж алах гэж байсан юм. Тэрээр гараа өргөн Комацүгийн нуруунд хүрж яг түлхэх гэж байтал дээврийн хаалга тас хийтэл онгойход хоёр Нана цочив. Хэн болохыг харвал Масаки ирж байлаа. Нана Абанэгийн уур бүр ч их хүрэн Масакиг ирэхээс өмнө Нанаг түлхэхээр завдвал Масаки Нанаг чангаар дуудан хар хурдаараа гүйв. Яг Нанаг түлхэх гэж байхад хэн нэгэн гэнэт гарыг нь угз татан аваад хойш түлхэн унагаав. Абанэ уурлан харвал Кэнтаро зогсож байв. Комацү юу болоод байгааг ойлгож ядан айн зогсоно. Нана Абанэ галзуурч байлаа тэрээр ууж байсан шар айрагныхаа хоосон шилийг барин Комацүруу хашхиран гүйхэд Масаки барьж авлаа.
Масаки: Надтай тэгж их байхыг хүсээд байвал хамтдаа үхье. Бусдыг битгий хохироо! гэж хэлэн Нанагийн барьж байсан хоосон шилийг хагалаад хэлтэрхийгээр нь Нанагийн хоолойг хэрчээд, дээврээс үсрэв. Энэ бүхэн хормын дотор л болоод өнгөрсөн учир Комацү хашхирахаас өөр зүйл хийж чадсангүй. Кэнтаро сандран гүйж очоод доош харвал газар улаанаар будагдсан байлаа.

Chronostasis /Дууссан/Where stories live. Discover now