10.

286 29 7
                                    

Нана Абанэгийн дурсамж сэргээд нэлээд хугацаа өнгөржээ, тэрээр өөрийнх нь өнгөрсөн амьдралд нь ямар их аймшигтай, бас өөрийгөө ямар болчимгүй зүйл хийснээ мэдсэн ч Абанэ өөрөө тэгж бодсонгүй.Нана уржигдар нь Комацүд бүх зүйлийг хэлж Масакигаас холдуулах гэсэн боловч бүтэлгүйтсэн учир дахин яаж? Хэзээ? уулзаж тайлбарлахаа бодон өрөөндөө нааш цааш холхино.

Нана Абанэ: Кэнтаро мөн болдог цагтаа ирж дээ. Яг чухал үеэр ирэх юм. Ийн өөртэйгөө ярьж бухимдаж байтал хаалгыг нь тогшин ээж нь орж ирэв.
Абанэ/ээж: Нана Масаки чамтай уулзахаар ирлээ.
Нана Абанэ: Масаки? Аан за одоохон буулаа гээд хэлчих.
Абанэ/ээж: За. Хурдлаарай миний охин. Нана зөөлөн инээмсэглээд толгойгоо дохив.

Нана хэдий ээж аав даа дурсамж нь сэргэснийг хэлсэн ч зарим нэг зүйлийг санахгүй байгаа гэж худлаа хэлсэн юм.
Нанаг доош буугаад гадаа гаран Масакиг хайвал Масаки тэдний байшингийн гадаах саравчинд сууж байв.
Нана Абанэ: Яах гэж ирсэн юм. Дахиад Комацүг ярих гэж ирсэн бол явсан чинь дээр дээ.
Масаки: Яах гэж Комацүтай уулзаад элдэв юм яриад байгаан?
Нана Абанэ: Элдэв юм гэнээ. Би таныг бага байхаас чинь л мэддэг би л таныг зөвхөн мэддэг энэ тэгээд худлаа юм уу?
Масаки: Зүгээр л Комацүд ядаж битгий ярь.
Нана Абанэ: Хүсэхгүй байна. Тэр эртнээс мэдэж авсан нь дээр хэрвээ таныг хаяад явбал сайн л биз. Ямар хүн гэдгийг нь та эртхэн мэдсэн нь дээр.
Масаки: Чиний асуудал биш байх.
Нана Абанэ: Та яагаад надад ингээд уурлаад байгаа юм. Намайг Ханако эгчийг алсан болохоор уу? Танд хайртай гэж хэлсний төлөө юу?
Масаки: Аль нь ч биш. Би чамайг аль эрт уучилчихсан зүгээр л одоо бие биедээ гай учруулахгүй амьдръя.
Нана Абанэ: Та Комацүд бүр сайн болчихжээ. Тэр чинь зүгээр л нэг охин. Харин би таны дэргэд үргэлж байдаг байсан.
Масаки: .......
Нана Абанэ: Ямар нэг юм хэл л дээ.
Масаки: Тэр бол онцгой нэгэн. Ингэж хэлээд шууд цааш яван одлоо. Абанэ энэ бүхэнд бачимдан галзуурах шахна.
Би тэгвэл тонилгоод өгье. Нана дотроо ийн бодов.

***

Масаки Абанэгээс салаад Комацүтай уулзахаар болж түүний мэдэхгүй зарим нэг зүйлийг хэлэхээр is шийдлээ. Тэрээр бүхний учрыг хэлж Нанагийн шийдвэрийг дагахыг хүссэн юм. Энэ бүгдийг хав дарвал Нанаг аюулд орохыг тэр зөнгөөрөө мэдэж байсан учир тэрээр ингэж шийджээ. Масаки Комацүгийн гэрийн гадаа ирж Нанаг дуудахад тэр ганц ч минут болоогүй байхад гараад ирэв. Масаки өөрийн эрхгүй инээгээд юу ч хэлэлгүй гараа түүнрүү сунгавал Нана ямар ч эргэлзээгүйгээр атган авлаа.
"Би Масакид юу ч болсон итгэнэ" Нана ийн бодвол "Нанаг би юу ч болсон хамгаална" гэж Масаки бодлоо.
Нана өөрийг нь хаашаа дагуулж явж байгааг мэдэхгүй ч зүгээр л түүнийг чимээгүй даган явав. Ингээд хэсэг явж байгаад Масаки түүнийг нэгэн сургуулийн хөл бөмбөгийн талбайд авчирлаа.
Масаки: Энэ газарт л миний ихэнхи дурсамж хорогдсон юм даа.
Би: Дурсамжаасаа хуваалцаач.
Масаки хэсэг бодол болж зогслоо.
Масаки: Бага, дунд анги минь бол нэгэн хэвийн л өнгөрсөн харин ахлах ангид ороход жоохон ээдрээтэй болж эхэлсэн.
Би: Хичээл үү?
Масаки санаа алдан: Амьдрал. 16 нас минь үнэхээр аймар байсан. Би чамд нэг бүсгүйн талаар ярьж байсныг санаж байна уу?
Би: Санаж байна.
Масаки: Түүнийг Ханако Абанэ гэдэг байсан юм. Би түүнийг бага байхаас нь л мэддэг.
Би: Абанэ?
Масаки: Тийм ээ. Нана Абанэ бол түүний төрсөн дүү. Би түүний эгчид сайн байсан болохоор ахлах ангид ордог тэр жилийнхээ галт наадмаар сэтгэлээ илчилсэн юм.
Би: Тэгээд яасан?
Масаки: Тэр зөвшөөрсөн. Бид хоёулаа бие биедээ сайн байж таарсан. Үнэхээр жаргалтай мөчүүдийн минь нэг байсан. Бид тэр өдрөөс хойш бүх зүйлийг хамт хийдэг болсон найзууд маань бид хоёрыг үргэлж үлдээгээд өөрсдөө өөр тийшээ явдаг байсан юм. Эхэндээ их ичдэг байсан ч сүүлдээ юм бүхнийг л хамтдаа хийдэг болчихсон би бүр гэртээ ч авчирч байсан.
Масаки хэсэг нүдээ нухалж юм бодов.
Масаки: Нэг орой намайг Нана Абанэ дуудсан юм. Би юм бодолгүй шууд болзсон газартаа очоод Абанэг хүлээж байхдаа харах ёсгүй зүйлээ олж харсан. Ханако миний хамгийн сайн найз Кэнтаро Сакагүчиг тэврээд зогсож байсан дараа нь тэр Сакагүчиг үнссэн. Би очоод Сакагүчиг нам цохиод дараа нь Нанагаас өөрөөс нь яагаад ингэснийг асуумаар байсан ч би чадаагүй. Би шууд гэрлүүгээ л гүйсэн.
Комацүгийн нүд томрон шууд амаа дарав.
Масаки: Тэр явдлаас хойш бид 2 цаанаасаа л сонин болчихсон. Би түүнд үнэхээр сайн байсан болохоор салж чадаагүй, би юу ч хараагүй юм шиг байхыг хичээсэн. Гэхдээ тэр ч би ч сонин болж эхэлсэн. Тийм болохоор бид 2 хэсэг хугацаанд харьцахгүй байя гэж тохиролцсон. Тэр орой нь хичээл тараад бүх хүүхдүүд явсаны дараа би ангидаа ганцаархнаа үлдээд дуу сонсож байсан юм.

Chronostasis /Дууссан/Where stories live. Discover now