Би үргэлж адал явдалтай, ээдрээтэй хайрын түүх бүтээхийг мөрөөддөг байлаа. Гэвч энэ бүхэн бага багаар биеллээ олж эхлэхэд би үнэхээр их цөхөрсөн Хэдий би 18тай насанд хүрсэн хүн боловч надад үнэхээр ахадсан. Би энгийн амьдралыг мөрөөддөг болсон.
***
2015.12.07
Н/ээж: Нана миний охин ачаагаа бэлдээд, шалгачихсан уу? Эрт унтаж амраарай! Маргааш эрт нислэгтэй шүү!
Нана: Тиймээ ээжээ. Одоо унтлаа.Намайг Комацү Нана гэдэг. 18настай, адал явдалтай, завгүй амьдрахыг хичээдэг би Японы алдарт өсвөр насныханд зориулсан Ранзүки сэтгүүлийн нүүр царай, сургуулийнхаа шилдэг сурагч.Айлын цорын ганц бага охин мөн 2 ахтай учраас ээж, аавынхаа гараас одоог хүртэл гараагүй гэнэн, тэнэгхэн охин болохоор аав, ээж минь намайг биеэ дааж сур гэж Прага хот руу явуулахаар болсон юм. Би жижигхэн зүйлээс ч айдаг гэхдээ би үргэлж жаргалтай байдаг энэ амьдралдаа би үнэхээр их хайртай. Надад нэр хүнд, аав ээж, олон сайхан найзууд бий иймд өөр юу хэрэгтэй гэж?
Үүрийн 04:55
Н/ээж: Нана босоорой! Эртхэн босоод явахаасаа өмнө цайгаа уучих. Хэдэн минут ч болтугай охиноо сайн хараад авъя чамайгаа их санах байхдаа. Духан дээр нь үнсэнгээ ийн хэлэв.
Нана: ~Ахх.. Ээжээ би явмааргүй байнаа.. Явбал та 2тойгоо л явна.Энэ үед л би үлдэх байсан юм. Ээж, ааваас өвдөг сөгдөөд гуйгаад ч болтугай, өрөөнийхөө хаалгыг түгжээд албаар онгоцноосоо хоцроод ч болтугай үлдэх байсан юм.
Н/ээж: Ээж нь ч бас явуулмааргүй байна гэхдээ чи хэзээ нэгэн цагт бид 2оос холдох шаардлага гарч л таарна шүү дээ! Гэхдээ одоо чи босох хэрэгтэй.
Та намайг яагаад үлдээгээгүй юм бэ? Амьдралын эрхээр та 2оос холдоно гэдгээ мэдэж байсан ч тэр нь энэ үед биш байсан юм. Үнэхээр цагаа олоогүй үе байсан.
Ингээд өглөөний 08:33 минутанд онгоц хөөрч би аль хэдийнээ гэрээ санаж, нулимс хураад ирэв. "Зүгээрээ Нана чи чадна" өөртөө ийн шивнээд аль болох тайвшрахын тулд чихэвчээ зүүгээд, нүдээ анин сандлаа налан суув.
Урт удаан нислэгийн дараа эцэст нь би зорьсон газартаа ирлээ.
Нана: Сайн уу Прага хот минь? Миний шинэ гэр юм биздээ.Төсөөлсөнөөс ч гоё газар байсан болохоор хамаг уйтгар, гуниг минь арилчих шиг болов. Би өндөр шилэн барилга, техник технологийн дэвшилтээс илүү олон зуун жилийн түүхтэй барилга, классик зүйлд илүү их татагддаг. Япон улс маань тэр чигтээ технологийн дэвшилтэд орон учраас би арай өөр хэв маягтай газарт байхыг илүүд үздэг.
Арай гэж сургуулиа олоод дотуур байрандаа маш их ядарсан амьтан орж ирэв. Хэсэг хугацааны дараа орчноо одоо л нэг харахтайгаа болж өрөөтэйгөө жаал танилцав. Цонхоор харвал нам гүм орчин, Влтава гол харагдана.
Нана: Янзтай! Яг миний төсөөлж байсан шиг юм гээч. Аав, ээж, найзууд минь үүнийг харсан ч болоосой. Өөрийн эрхгүй ийн дуу алдлаа.
Өглөөхөн л гуниг, айдсаар автаж байсан би энд ирээд тэр бүх мэдрэмжүүд минь догдлол, хүлээлтээр солигдсон.
Цагийн зүүнээс болоод нойр хүрэхгүй байсан болохоор Прагийн шөнийн гудмаар жаал алхахаар болов. Алхаж байхдаа нэгэн 24 цагийн дэлгүүрийг хараад гэнэт нэг санаа төрөв.
Нана: One canned beer please.
Би их хурдан согтдог учраас нэг лааз пиво ууж унтахаар шийдсэн нь энэ юм.
Юмаа авчихаад буцаад харих зуураа эргэн тойрноо ажиглан алхаж байхдаа нэгэн эрэгтэй хүн ганцаараа уйлаад сууж байхыг харсан юм. Цагаа харвал 00:00.
Нана: Харанхуй шөнө ийм сайхан өдөр яагаад ингээд гуниглаад сууж байгаа юм бол оо? Үнэхээр хэцүү зүйл тохиолдсон бололтой. Ийн өөртөө чимээгүйхэн хэлээд гялс байрныхаа зүгрүү яаран явав.Өрөөндөө орж ирчихээд авсан пивээ уунгаа саяхан уйлаад сууж байсан хүний талаар өөрийн эрхгүй бодон суув.
" Эрэгтэй хүнийг уйлаад сууж байхыг харах үнэхээр өр өвдөм юмаа. Пивээ өгчихдөг ч байж уу? Тэр хүн яагаад миний сонирхлыг ингэж их татаад байгаа юм бол? Заза март хурдхан уучихаад гялс унтах минь."Өнөөдрийн харсан тэр хүн миний амьдралд гарч ирсэн хамгийн том сорил байсныг би зүүдэлж ч багаагүй. Угаасаа яаж мэдэх билээ дээ. Хаа таарсан танихгүй хүнээ хараад хэн ч чи, бид 2 хувь тавилангаараа холбогдсон хүмүүс гэж хэн ч бодохгүй.Би тэр өдрийг хүртэл зөвхөн өнөөдрөөрөө л амьдарч байсан юм. Ирээдүй, өнгөрсөнг би ор тас мартсан байлаа. Ирээдүйд юу болох надад огтхон ч хамаагүй байсан учир нь би өнөөдөр жаргалтай байсан учраас, ирээдүйд надад уйлах нэг өдөр бас ирэхийг ч төсөөлөөгүй юм. Би дэндүү гэнэн. Аав минь үргэлж гэнэн хүн гэдэг чинь тэнэг хүн гэсэн үг шүү дээ гэж хэлдэг байсан. Үнэхээр тийм байсан.
YOU ARE READING
Chronostasis /Дууссан/
Hayran Kurgu-Чи кроностасис гэж мэдэх үү? - Мэдэхгүй ээ.. - Нэг үзэгдэл байдаг юм. Цаг зогссон юм шиг. Чамтай байхдаа би үргэлж үүнийг мэдэрдэг.