3. Чи сүнс юм уу?

510 46 1
                                    

2015.12.10

Өглөө 6цагт нэгэн хачин зүүд зүүдэлснээс болоод бүрэн сэргэж орхив, буцаад унтмаар байгаа ч нэг л болж өгсөнгүй. Тиймээс, босож хамгийн дуртай ноосон цамцаа нөмрөнгөө цонхоор харвал тэнгэр бүрхэг цас мөдгүй орох нь уу гэлтэй.

Би цасанд үнэхээр дургүй, зүгээр л дургүй болчихсон хүйтнийг маш их үзэн яддаг. Гэхдээ энд цас орсон ч маргааш нь бараг хайлчихсан байдаг бас аль хэдийнээ зул сарын уур амьсгал орчихсон болохоор таагүй эхэлсэн өглөөг маань арай гайгүй дээрдүүлэх шиг болов.
Яагаад ч юм элдэв юм бодон хүндээр санаа алдчихав. Инээх ч биш уйлах ч биш сонин мэдрэмж төрүүлсэн өглөө байх шив. Бодолдоо автан зогссон намайг Абанэ дуудан намайг бодит ертөнцөд авчирав.

Нана Абанэ: Ямар нэгэн болоо юу? Яагаад ийм эрт сэрсэн юм бэ? Ямар нэгэн юм эмрээд, хусаад ч байгаа юм шиг дуунаар сэрээд хартал чи ингээд босоод зогсчихсон энэ шкафыг хумсаараа маажаад байсан. Тэрээр шкафруугаа толгойгоо дохингоо ийн хэлэв.
Нана: Аан. Зүүднээс болоод сэргэчихсэн юм аа. Би харин ямар нэгэн юм их бодохоороо юм уу, сандрахаараа юм маажиж, хусдаг зуршилтай юм. Сэрээсэнд үнэхээр их уучлаарай. Бага зэрэг бөхийн гэмшсэн хүүхэд шиг зогсов.
Нана Абанэ: Мм. Үнэхээр сонин зуршилтай юм аа. Зүгээр дээ харин ч сайн хэрэг боллоо. Эрт босвол над шиг унтамхай хүнд маш сайн хэрэг. Ингэж хэлэнгээ тэрээр үсээ дээшээ шуун бооход Нана түүний шилэн хүзүүн дэх гүн сорвийг олоод харчихав. Нана гараа өөрийн эрхгүй сунган сорвинд нь хүрчхэв. Абанэ эхэндээ цочин Нанаг гайхан ширтсэн ч дараа нь тэр сорвио санав.

Нана Абанэ: Аан энэ үү? Муухай сорви байгааз би яаж яваад ийм сорвитой болсоноо санахгүй байгаамаа. Би 8сар ухаангүй хэвтэрт байсан юм. Сэрэх дээ би ээж, ааваасаа өөр хэнийг ч юуг ч санахгүй байсан дахин төрсөн юм шиг л. Ээж, ааваасаа юунаас болж ийм болсоноо зөндөө асуусан ч ерөөсөө ярих дургүй байдаг юм. Тэгээд би дахиж хэзээ ч асуугаагүй.
Нана: Үнэхээр харамсалтай юм болсон байна. Уучлаарай!
Абанэ гэнэт чанга инээхэд нь Нана гайхаж орхив.
Нана Абанэ: Чи үнэхээр хөөрхөн юм аа. Байн байн уучлаарай гээд л үнэхээр гэнэн. Чи зурган дээр ямар хүчирхэг, бардам байдагаа мэдэх үү? Харин амьдрал дээрээ чи их хөгжилтэй, нийтэч, булбарай охин юм аа. Шүтэн бишрэгчид чинь үүнийг мэддэг ч болоосой.
Нана түүнийг даган инээж хөхрөөд.
Нана: Тийм шүү! Би яагаад ч юм камерын өмнө их өөртөө итгэлтэй, бардам, ширүүн харцтай болчихдог.

Би өөр тэр нэгэн Нанатай байхдаа хамгийн жаргалтай нь болчихдог байв. Бид хамт байх тусмаа нэгнээ харцнаасаа ойлголцчихдог болсон. Миний эцэг, эхийн орон зайг нөхөж өгдөг Нана.Тэр миний дуртай, дургүй өнгө, хоол, хувцас гээд бараг л бүх зүйлсийг минь мэддэг гэхдээ би түүнийг мэддэггүй бид 2 адилхан нэртэй ч зан ааш эсрэг тэсрэг хүмүүс. Би сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргаж түүнд өөрт тохиолдсон бүхнээ тоочдог нэгэн байсан бол Нана дэндүү дотогшоо, даруухан хичээн их юм ярьсан ч тэр өөрийнхөө талаар, өнгөрсөн амьдрал, мөрөөдлийнхөө тухай хэзээ ч надад ярьж байгаагүй. Тухайн үедээ би ч тэрнийг нь анзаарахгүй явдаг байсан юм. Би дэндүү амиа бодсон нэгэн. Бүх зүйл дээр.

Chronostasis /Дууссан/Where stories live. Discover now