Ponyo loves Sosuke! I'll be human, too.
Би чиний төлөө ямар ч дүрд хувирч чадна. Хайртай учраас, яг л Понёо Сосүкэтэй хамт байхын тулд хүн болж хувирдаг шиг.2015.12.25
Нана Абанэ: Зул сарын мэнд гүнж минь! Баярын өдрөөр ингэж их унтаад байх даа яахав дээ. Гадаа ямар гоё байгааг хардаа.
Нана: ~Ааахх.. Нээрээ зул сар билүү? Чамд ч бас мэнд хүргэе!
Нана Абанэ: Чи үнэхээр урамгүй юм аа. Чамтай хийх юм их байхад бас сар гаран амрана даана ч чи амралтаар байхгүй болохоор чамайг явтал хөгжилтэй зүйлс хийе гэж байхад чи унтаад л байх юм. Хайран цаг. Абанэ цонхон дээр зураг зурангаа хошуугаа унжуулан гомдоллов.
Нана: Уучлаарай! Маргааш яг эрт босож чамд хань болноо. Нана их баяртай байх бөгөөд Абанэг аргадсан аясаар хэлэв.
Нана Абанэ: Чи тэр залуутайгаа танилцсанаас хойш намайг тоохоо болиод байх шигээ чамд тэр их нөлөөлж байх шиг байна. Нээрээ тэр залуу л гэх юм нэр нь хэн юм бэ?
Нана: А-аан. Нээрээ би одоог хүртэл нэрийг нь асуугаагүй юм байна шдээ.
Нана Абанэ: Юу гэнээ? Яаж чи нэрийг нь ч мэдэхгүй хүнтэй ийм дотно болдог байнаа? Тэнэг гэх үү? Зоригтой гэх үү? Тэр будахаа гэнэт больж дүүрэн асуултаар булж орхив.
Нана: Харин тиймээ. Очиж очиж нэрийг нь асуухаа мартаад байх даа яахав дээ. Харин тэр миний нэрийг мэддэг.
Нана Абанэ: Яана даа Нана минь. Хэрэггүй юманд айгаад байдаг хэрнээ яг айх ёстой зүйл дээрээ ингээд явж байх ч гэж дээ. Толгойгоо сэгсэрсээр Нанаг зэмлэн зогсоно.Өнөөдөр орой уулзана гэж тохирсон яг өнөөдөр уулзахаараа асуунаа. Нана ингэж бодон орноосоо босов.
Зул сараар ихэнхи хүмүүс гадуур биш харин гэртээ халуун ам бүлээрээ дотно яриа өрнүүлэн хөгжилдөн сууцгаана. Харин гадуур уянгалаг төгөлдөр хуур, симфони найрал хөгжим эгшиглэнэ, яг л хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг тэр нэгэн Европын зул сарын баярын өдөр. Замын эсрэг талд байдаг бялууны газраас нарийн боов, бялуу болон шоколадны үнэр хамар гижигдэнэ.
Абанэ бид 2 нэгэн кафед халуун шоколад ууж бүлээцэнгээ амттай бялуу идэв.Нана: Ммммм.. Үнэхээр амттай яг л мөрөөдөл шиг. Нана нүдээ анин чин сэтгэлээсээ өгүүлнэ.
Нана Абанэ: Тэр яахав чиний хацар шоколад болцон байна эхлээд наадхаа арилга.
Нана: Тийм үү? Яаж байгаад наацан юм бол оо.
Нана Абанэ: Толгойгоо сэгсрэн. Инээдтэй гэдэг нь. Чи тэр залуутайгаа хэдэн цагт уулзана гэж тохирсон юм?
Нана: 19:00 цагт цэцэрлэгт хүрээлэнд одоо хэд болж байна.
Нана Абанэ: 18:36 болж байна.
Нана: Ямар хурдан юм бэ зза би явлаа. Үлдсэн бялуугаа амандаа хийгээд гүйгээд явчихав.
Нана Абанэ: Ямар залуу болоод ингэж их яарч байгаа юм болдоо. Нанагийн араас харангаа шивнэв.18:58 Цэцэрлэгт хүрээлэн.
Нана: Арай гэж амжлаа шүү! Өөрөө ингэхэд хаана байгаа юм бол.
- Зул сарын мэнд!
Нана инээмсэглэн эргэн харахад тэр 2 гартаа халуун кофе атгачихсан ирж байв.
Нана: Зул сарын мэнд!
Залуу нэг кофегоо Нанад сунган.
- Надтай уулзах хүртлээ юу хийв.
Нана: Өрөөнийхөө охинтойгоо бялуу идэж гадуур жаал алхсан. Чи юу хийсэн.
- Чамтай уулзах цагаа л хүлээж байлаа.
Нана ичингүйрэн ороолтондоо шигдэв.
- Чамтай хамт байхаар би амар амгаланг мэдэрдэг бас чи их хөгжилтэй. Ийн хэлэн Нанаруу харан инээмсэглэлээ.
Тэр инээхээрээ үнэхээр хөөрхөн юм аа. Энэ төрхийг нь хараад л баймаар.
Нана: Хүн болгон л ингэж хэлэх юм ххэ. Хүмүүс намайг зурган дээрээ нэг л гунигтай, эсвэл их ширүүн харагддаг гэсэн.
- Тийм ээ. Өөр. Чи нэг хүнийг надад их санагдуулдаг юм.
Нана: Хэн юм? Кофегоо балган ийн хэлэв.
- Дараа хэлье. Жоохон гунигтай. Ийм гоё өдрийг сүйрүүлмээргүй байна.
Нана толгойгоо дохин юу ярихаа бодож байтал тэр чихэнд нь чихэвч хийчихэв. Нана гайхан түүнлүү харахад тэр нүдээ анин дуугаа мэдрэн сонсоно. Гэхдээ энэ үнэхээр гоё дуу юмаа үг нь ч бас. Өөрийн эрхгүй нүдээ анин дууны хэмнэлд тааруулан хуруугаа мэдэгдэлгүй хөдөлгөнө.
Дуу дуусахад тэр чихэвчээ аван.- Чамд энэ дуу таалагдсан юм шиг
байна.
Нана: Тийм ээ. Үнэхээр гоё дуу байна. Чи их мэдрэмжтэй юм.
- Би 12сарын30нд Осака явахаар болсон.
Нана: Тийм үү? Би бас Токио руу явна гэхдээ ээж, аавдаа хэлээгүй байгаа бас хэзээ явахаа шийдээгүй л байна.
- Юу гээч?
Нана: ?
- Хоёулаа хамт Осака явах уу? Би аль хэдийн 2 тасалбар авчихсан.
Нана мэл гайхав.
Нана: Гэхдээ би чиний нэрийг ч мэдэхгүй шүү дээ.
- Масаки Сүда. Намайг Масаки Сүда гэдэг.
Нана: Хэрвээ би зөвшөөрөхгүй бол яах вэ?
Масаки Сүда: Хоёр тасалбараа хоёуланг нь ураад хаяна.
Нана бүр хөшиж орхив. Тэр яаж ийм шийдэмгий байж чаддаг юм бол.
Нана: Тэгье. Би түүний энэ их зоригийг хүндэлж байна. Тэглээч Осакад эмээ, өвөө 2 маань байгаа шүү дээ. Нана дотроо ингэж бодон Масакиг ширтэн сууна.
Масаки харин түүний энэ итгэлтэй хариултанд нь эхэндээ гайхсан ч дараа нь Нанаруу харан инээнэ.
Масаки: Тэгвэл тохирлоо. Гадаа харанхуй болчихож би чамайг дөхүүлээд өгье.Бид 2 манай байрны үүд хүртэл юу ч дугараагүй юм. Дор дороо ямар нэг зүйлийг эрэгцүүлээд байгаа юм шиг. Гэхдээ Нана Масакид итгэж байлаа.
Нана: Манай байр энэ байна. Ингээд би оръё доо.
Масаки Сүда: Ммм за тэг дээ. Аан бас зөвшөөрсөнд чинь баярлалаа.
Нана: Үгүй дээ. Бид чинь найзууд юм чинь бие биедээ итгэж хамт байх ёстой биздээ.
Масаки доош харан инээн.
Масаки: Тийм ээ. Зза ор доо. 12.30нд уулзъя тэр болтол юмаа сайн бэлдээрэй!
Нана: Тэгнээ. Баяртай.Найзууд хэвээрээ л үлдэх байсан юм найзууд байх жоохон өвтгөдөг ч гэсэн хайраас илүү хүнийг өвтгөдөг юм гэж хаана байх вэ дээ.
![](https://img.wattpad.com/cover/161801613-288-k773298.jpg)
YOU ARE READING
Chronostasis /Дууссан/
Fanfiction-Чи кроностасис гэж мэдэх үү? - Мэдэхгүй ээ.. - Нэг үзэгдэл байдаг юм. Цаг зогссон юм шиг. Чамтай байхдаа би үргэлж үүнийг мэдэрдэг.