4.Уйлдаг залуу

418 33 5
                                    


Чи бол гэнэт орсон бороо харин би чамайг алгаараа инээн тосож авна. Эхэндээ чи надад тайвшралыг өгөх ч дараа нь дааруулдаг, тэгээд гэнэт явчихдаг дахиж хэзээ ирэхийг чинь хэн ч мэдэхгүй. Гэхдээ би чамайг ирэх бүрт чинь тосож авдаг. Тэгэхээр энэ миний буруу байх тийм үү?


Өдрийн 13:30д лекцтэй учир сургуульруугаа явахаар гарав. Нана Абанэ өнөөдөр өдөржингөө хичээлтэй учир аль эрт яваад өгсөн байлаа.

Өнөөдөр хэтэрхий эрт ирсэн байсан учир ангид ганц,хоёрхон хүүхэд л сууж байхаар нь чимээгүйхэн ард очоод суучхав. Яагаад ч өнөөдөр анхаарал төвлөрөхгүй юм шиг санагдаад байх юм, бодож үзэх юмнууд ар араасаа цувран орж ирсээр.Нүдээ анин гараа дэрлээд хэвтэж байтал миний урд хэн нэгэн нь цүнхээ маш чанга тавин, бөөн дуу чимээ болсоор суув. Хэрэг дурлан хэн суусныг харвал дахиад л гацчихав. Муу хүнийг санахаар гэх үү? Сайн хүн санаагаараа гэх үү? Хэд хоногийн турш гайхшруулж, айлгаад байсан нөгөө уйлдаг залуу байх шив.Бид бүр нэг сургууль байсан байх нь.

-Уучлаарай! Чамайг ингээд ширтээд байх надад жоохон эвгүй байна. Цааш харсан хэвээр хээвнэг хэлэв.
Нана: Чи Япон хүн байсан юм уу?
-Тийм ээ.
Нана: Чи энд ирээд хэр удаж байгаа юм?
- Чамд тийм хамаатай гэж үү?
Нана: Үгүй л дээ. Хүүеээ ямар адаар ааштай юм бэ? Зүгээр асууж байхад. Нанагийн дургүй маш их хүрэн ийн бодов.

Хичээл 16:50д таран гэртээ очвол ганцаараа байх учраас гадаа жоохон сууж байгаад орохоор шийдэв. Цэцэрлэгт хүрээлэнд маш олон хүн байх бөгөөд ихэнхи нь залуу хосууд, оюутнууд сууж байв. Хоосон сандал олоод сууж байхдаа нөгөө залуугийн талаар ахин бодон ахин дургүй нь хүрэн суув.

-Чи яагаад үргэлж энд ирж суудаг юм. Гартаа кола барьсаар нааш ирэн хажууд минь суув.Тэр намайг гайхшруулж орхив.
Нана: Чамд тийм хамаатай гэж үү?
- Битгий хүн дуриагаад бай! За яахав. Би энд ирээд 1 жил болж байна.
Нана: Мм..
-Тэгээд миний асуултанд хариулахгүй юм уу?
Нана: Зүгээр л дуртай. Эндээс Влтава гол гоё харагддаг.
- Мм.. Чи намайг яагаад ойрд ажиглаад байгаа юм?
Нанад энэ үг пал хийгээд явчхав бас ичсэндээ нүүр нь халуу дүүгэнэ.
- Чи намайг энд ирэх болгонд л байх юм. Тэгээд чи намайг эвэртэй туулай үзчихсэн юм шиг л ширтээд байдаг.
Нана: Би юу? Харин чи намайг энд ирэх болгонд байж байдаг шдээ. Хэдэн цагт ч ирсэн чи байж байдаг болохоор би гайхсандаа л хардаг болохоос битгий буруугаар ойлгоорой!
- Мм.. Би бараг л буруугаар бодох шахлаа. Өнөөдөр бас чи надаас юм асуугаад байхаар чинь надтай яриа өдөх гээд байна л гэж бодсон.
Нана: Тийм бишээ.

Бид ингэж анх ярилцсан. Бурхан бүгдийг төлөвлөсөн юм шиг тэр өдрөөс хойш бид байнга тааралдаж, харьцаж эхэлсэн.

2015.12.20
Нана: 5 хоногийн дараа зул сар болох нь ээ. Чи зул сараар чи юу хийдэг вэ?
- Би зул сар, шинэ жилд дургүй.
Нана: Яагаад?
- Мм нэг тийм юм болсон юм.
Нана. Мм..
-Чи юу хийдэг юм?
Нана: Японд байх даа найзуудтайгаа том гацуур дээр очиж хүслээ шивнээд хамт бялуу иддэг байсан. Энэ бараг л уламжлал шиг болчихсон байсан. Харин энэ шинэ жилээр юу хийх ээ үнэхээр мэдэхгүй юм. Баяраар бараг сар шахуу амардаг болохоор боломж гарвал Япон явъя гэж бодож байна.
- Аан. Би ч бас чадвал гэртээ харинаа.
Нана: Ингэхэд чи хаана байдаг юм бэ?
- Осакад. Чи Токио юу?
Нана: Тийм ээ. Гэхдээ Осакад манай эмээ, өвөө байдаг. Манайх зун болгон очдог.
- Танай өвөө чинь арай нөгөө алдартай сүшиний газрын ноён Комацү мөн үү?
Нана: Тийм ээ мөн. Бахдалтайгаар инээн хэлэв.
- Уаа.. Үнэхээр мундаг хүн бас их тусч.
Нана: Тийм шүү манай өвөө их цайлган. Ингэхэд чи намайг Япон гэдгийг яаж мэдсэн юм. Намайг анх харсан хүн болгон Европ төрхтэй гэдэг.
-Чи их алдартай.
Нана: Чи миний сэтгүүлийг үздэг юм уу?
-Үгүй ээ. Ахлах сургуульд байхад ангийн хөвгүүд маань чамайг биширдэг байсан.
Нана: Мм.. Тэр намайг тэгэхээр тийм ч их анзаараад байдаггүй байх нь. Тэрээр жоохон дурамжхан байв.
Бид хоёрын харилцан яриа ийн өндөрлөж хоёр тийшээ салан явав.

Хүн яагаад өөрийг нь анзаарч хардаг нэгэнд биш харин өөрийг нь үл тоодог, өөрөөсөө түлхдэг нэгэнд илүү татагддаг юм бол. Энэ нь хүн төрөлхтөнд зайлшгүй тохиолдох ёстой зүйл үү? Эсвэл хэн нэгний буруу гаргасан онол уу? Би энэ бүгдийг харин өөрчилмөөр байна. Хүн гэдэг зөвхөн өөрт нь чин сэтгэлээ зориулж байгаа нэгэнд л татагдах ёстой! Хэн нэгэнд бүхнээ шавхаж өгөөд дараа нь хоосон үлдмээргүй байна. Бүгд л хийснийхээ төлөө үр шимээ хүртэхийг хүсдэг. Үгүй бол дэндүү шударга бус болчихно. Тэгж байж л энэ хатуу нийгэмд аз жаргалтай амьдарна ядаж л бид амьд үлдэж чадна. Зовлон хүн бүрт л тохиодог. Амьд үлдэх нь л чухал.

Chronostasis /Дууссан/Where stories live. Discover now