8.Төсөөлөөгүй хүн.

278 28 3
                                    

Өглөө намайг сэрүүлэг биш амттай хоолны үнэр сэрээв. Санаа зовон цагаа харвал өглөөний 5:30.
Би: Эээх арай их унтчихав уу? Айлд байж их унтаад санаа зовмоор юм аа. Хурдан босоё.
Япончууд бид их эрт босдог үүрийн 4 цагаас эхлэн үйлчилгээний газрууд ерөнхийдөө хаалгаа нээж ажилдаа бэлддэг.
Нана өрөөнөөсөө гаран гал тогоонд очиж Масакигийн ээжид туслахаар дэргэд нь очиход.
М/ээж: Өө Нана өглөөний мэнд! Сайхан амарч чадав уу.
Би: Танд ч бас өглөөний мэнд! Үнэхээр сайхан амарсаан, баярлалаа. Аан надад туслуулах зүйл байна уу?
М/ээж: Үгүй дээ. Зочноороо юу гэж юм хийлгүүлэх вэ. Харин чи манай хөвгүүдийг сэрээгээд өгөөч.
Нана өчигдрийн явдлыг гэнэт санан ичингүйрнэ, түүний ээж чин сэтгэлээсээ гуйсан учир явахаас өөр аргаггүй болов.
Би: За тэгье ээ. Итгэлгүйхэн цааш харан явав.

Нана хаалгыг онгойлгох үгүйгээ шийдэж ядан сандран зогсоно. Хаалгыг яг онгойлгохоор бариулнаас барих гэтэл хаалга онгойн Нана цочсон доо дороо үсрэн амаа дарав.
Масаки түүнийг хараад гайхан.
Масаки: Энд юу хийж байгаа юм.
Би: А-аан нөгөө ээж чинь та нарыг дуудаад ир гээд.
Масаки: Аан бид сарчихсээн санаа зоволтгүй. Ийн хэлээд үл ялиг жуумалзан Нанагийн хажуугаар зөрөн угаалгын өрөө оров.
Нана гүнзгий амьсгаа аван тайвшрахыг хичээн доошоо буув.

Бид өглөөний цайгаа ууж дуусаад аяга тавга, ширээгээ янзалчхаад тэд намайг гаргаж өгөхөд бэлдэнэ. Би дээд давхраас ачаагаа аваад доош буун тэдэнтэй салах ёс гүйцтгэлээ.
Би: Баяртай! Амттай хоолоор дайлж, гэртээ хонуулсанд маш их баярлалаа. Үнэхээр сайхан байлаа.
М/аав: Зүгээр дээ. Танилцахад таатай байлаа. Манай хүүтэй ойр дотно байгаарай! Масакигийн аав ингэж хэлэхэд Нана бага зэрэг ичингүйрэв.
Масаки: За би Нанаг хүргэж өгчхөөд ирье.
М/ гэр бүлийхэн: За тэг дээ. Баяртай!
Би: Баяртай! Инээмсэглэн гараа даллан машинд сууна.

Машинд хоёулханаа чимээгүй суух маш тавгүй мэдрэмж төрөн яахаа мэдэхгүй байтал Масаки түрүүлж дугарав.
Масаки: Өчигдрийн явдалд уучлаарай! Миний сэтгэл жоохон тавгүй байсан болохоор болчимгүй үйлдэл гаргаж.
Би: Зүгээр дээ. Чамд их хэцүү байсан байх. Сэтгэл санаа муу байвал уйлах хэрэгтэй шүү дээ. Харин ч нулимсаа тэвчих нь биед муу.
Масаки: Баярлалаа, намайг ойлгосонд. Энд байх хугацаандаа хамтдаа ямар нэгэн юм хийцгээх үү?
Би: Болзоо гэж ойлгож болох уу? 
Масаки инээн: Тэгж болноо. Бас өнөөдөр чинь шинэ жил шүү дээ орой 22:30-д далайн эрэг дээр байж байгаарай!
Би: За. Нанагийн сэтгэлд бяцхан оч үсрэн өнөөдрийн оройг ямархуу байх бол хэмээн төсөөлж байв.

Chronostasis /Дууссан/Where stories live. Discover now