Хүн гэдэг нэгнээ хурдан уучилдаг, уучилсаар байхад урам хугалдаг энэ хүмүүсд бид урьд насандаа бүр ч аймаар зүйл хийсэн байх. Тийм болохоор энэ дэлхийд буруутай хүн гэж байхгүй. Хүртэх ёстойгоо л хүртэж.
Нана Абанэтэй уулзахад жоохон хэцүү санагдаж байлаа. Учир нь би Масакигаас бүхнийг мэдсэн шүү дээ. Тэгээд бид маргааш нь өдрийн 14:30д уулзсан юм.
Би: Амралтаа хэрхэн өнгөрүүлж байна даа.
Нана Абанэ: Яахав дээ. Гэртээ харин ч амарсан шиг амарч байна даа. Чамаар сонин сайхан юу байна.
Би: Би Масакитай үерхэж байгаа.
Нана Абанэ хэсэг чимээгүй сууж байгаад сая нэг үг дуугарав.
Нана Абанэ: Баяр хүргэе!
Би: Баярлалаа.
Нана Абанэ: Тэгвэл чи Масаки гээд намайг бараг тоохгүйнээ. Өнөөдөр бүтэн өдөржингөө чамтай зугаацнаа.
Би: Чи хүсэж байгаа бол тэгьеээ.
Нана Абанэ: Хүүхдийн парк орох уу?
Би: Тэгье. Комацү үл ялиг инээсэн болоод явахаар сандлаасаа босов.Бид парк дээр ирээд хамгийн түрүүнд галзуу хулгана дээр суулаа. Нана бид хоёр хоёул дотроо маш их бодол тээж олон зүйлтэй тулгарсан учир ингээд ч болтугай бодлоосоо салах үнэхээр сайхан байлаа. Дараа нь бид үргэлжлүүлээд шууд далайн дээрэмчний завьд суув. Миний дотор муухай оргиж, толгой эргэж эхлэлээ. Нана Абанэг харвал тэр маш цоглог, эрч хүчтэй байх бөгөөд миний хэнгэргийг цоолох шахам орилсоор.
Далай дээрэмчдийн завьнаас буугаад би харагдсан сандалруугаа шууд гүйн очоод хэвтээд өгөв. Абанэ намайг шоолсоор араас ирэв.
Нана Абанэ: Чи шартцан хүн шиг харагдаж байна.
Би: Би ч бас өөрийгөө тэгж бодож байна. Хоёр Нана инээлдэн дараагийн тоглоомоо бодов.
Би: Одоо жоохон аажуухан тоглоом дээр суугаад дараа нь эргэдэг мөөгөн дээр сууя. Хэрвээ одоо шууд суувал би яг бөөлжих байх.
Нана Абанэ: Тэгвэл хоёулаа алсын харагч дээр суух уу?
Би: За.Бид алсын харагч дээр суугаад хэсэг чимээгүй суун Осакагийн нар жаргах үзэсгэлэнтэй агшинг харан сууцгаав.
Би: Би өнгөрсөнд юу болсныг мэдсээн.
Нана Абанэ: Юу?
Би: Масаки та хоёрыг аль эртний танилууд бас чиний эгч гээд бүгдийг мэдсэн.
Нана Абанэ: Тэр ч хар дарсан зүүд шиг байсан шүү.
Би: Чиний хүзүүн дээрх сорви тэрнээс болсон уу?
Нана Абанэ хэсэг хуруугаараа оролдон юу хэлхээ бодлоо.
Нана Абанэ: Тийм ээ. Хавцлаас унах даа нэг том чулууг хүчтэй мөргөсөн юм.
Би: Тэр үед яагаад та хоёр хавцлаас уначихсан юм бэ? Хүсэхгүй бол хэлэхгүй байсан ч болноо.
Нана Абанэ: Би эгчийгээ алахыг оролдсон юм. Комацү түүний энэ хариултанд таг хөшөө болчихов.
Нана Абанэ: Би хүмүүсийг үзэн яддаг. Тэд хүнтэй танилцахдаа, тэдний талаар юу ч мэдээгүй байх даа бүх сайхан аашаа гаргадаг. Тэгээд тэр хүнийхээ талаар аажим аажмаар мэдээд ирэхээрээ зайгаа барьдаг. Хэрэв тэр хүн сайн бас алдартай бол улам наалддаг. Тэд тийм л муухай. Яг л шинэ байранд ороод байр нь хуучирвал өөр хүнд зараад өөр шинэ байр, байшин хайдаг шиг. Тэгээд тэр байр нь өмнө нь түүнийг дулаацуулж, орох оромж нь байсныг хэзээ ч санадаггүй. Тэр ийн хэлж байх даа уйлж байлаа. Миний эгч тийм л хүн байсан. Тэр хүний сэтгэлийг уландаа гишгэдэг хүн. Тийм хүн амьдарч яах юм?
Комацү юу хийх ээ мэдэхгүй өмнө нь Абанэгийн талаар буруу бодож байсан даа харамсан сууна. Тэгээд тэр Абанэгийн хажууд суун нурууг нь илэв.
Би: Чи эгчийгээ буруу ойлгосон байх аа. Хүн гэхдээ буруу гэж бодсон хүнээсээ зай барьж, өөрийгөө татаж авах нь тийм муу зүйл биш шүү дээ.
Нана Абанэ: Үгүй ээ. Би эгчийгээ хэнээс ч илүү сайн мэднэ. Хүмүүс үргэлж эгчийг минь сахиусан тэнгэр шиг л боддог. Бас чиний бодож байгаа бүх зүйл буруу хүнээс зай барьж тэднийг ганцаардуулж байхаар, тухайн хүнийг муу зүйлээс татаж авч болдог юм. Цагаа тулвал бүгд л муу хүмүүс. Бүгд хувиа хичээгч нар.
Би: Бидний буух цаг болчлоо хоёулаа өөр газар тухтай суугаад ярилцацгаая.
Нана Абанэ толгой дохин Комацүг даган буув.Тэд дэлгүүр орон 2 шил шар айраг аван 9 давхар барилгын дээвэр дээр гарч суухаар болов. Тэднийг барилга руу орж байхад Кэнтаро тэднийг харав. Кэнтаро тэр дор нь Масаки рүү залгахаар яарлаа.
Масакигийн утас нь дуугарч дугаарыг нь харвал танихгүй дугаар байсан ч тэр таньдаг хүн нь байж магадгүй гэж бодон утсаа авлаа.
Масаки: Моши моши
- Би Кэнтаро байна. Намайг санаж байна уу? Масаки мөн биздээ.
Масакигийн уур хүрэн дугаар андуурсан байна гэж хэлэн утсаа таслав.
Кэнтаро дахин залгавал Масаки утсаа таслав. Кэнтаро бууж өгөлгүй дахин залгасаар байв. Масаки залхан дуртай, дургүй утсаа авав.
Масаки: Бидэнд ярих зүйл байхгүй юмсан.
Кэнтаро: Шинсайбаши-Сүжи гудамжинд байдаг 9давхар барилгыг санаж байна уу? Бидний үргэлж очдог байсан.
Масаки: Тэр яасан гэж?
Кэнтаро: Сая тийшээгээ Комацү, Абанэ хоёр яваад орчихлоо. Абанэг чи ямар гэдгийг нь мэдэж байгаа. Бас тээр нэгэн жилд болсон явдал бүгд Абанэ бид хоёрын төлөвлөсөн зүйл байсныг хэлмээр байна. Ханако ямар ч буруугүй байсан юм шүү. Би дахин нэг хүнийг хохирохыг хармааргүй байна. Бас уучлаарай Масаки.
Масакигийн утас газарт унан гар нь салгалаж байлаа.
YOU ARE READING
Chronostasis /Дууссан/
Fanfiction-Чи кроностасис гэж мэдэх үү? - Мэдэхгүй ээ.. - Нэг үзэгдэл байдаг юм. Цаг зогссон юм шиг. Чамтай байхдаа би үргэлж үүнийг мэдэрдэг.