1..,

3.7K 120 20
                                    

Жорж Оруэллийн сод бүтээл "1984"-д "Хэрэв итгэл найдвар бий бол зөвхөн үгээгүйчүүдэд л бий" гэх үг бий. Юу ч үгүй хоосон нэгэн л жинхэнэ ёсоор амдарч чаддаг байх. Санаа зовох юм нэгээхэн ч үгүй, өмнөх хойдох маргааш нөгөөдрөө л зогоож байвал өөр амин чухаг хэрэгцээ үгүй. Зүгээр л амьсгалсаар энд оршин байх нь л тэдний чин үнэн, маргашгүй үүрэг биз ..

Би цав цагаан ор хөнжлийн даавуу нөмрөөд үнэтэй зочид буудлын хамгийн тансаг өрөөний таазыг ширтэн хэвтэнэ. Саяхан ор хөнжлийн ажлыг гал халуунаар үйлдэж байсан дөч эргэм насны шар айрагны гүзээ суучихсан цээжиндээ үстэй эр тагтан дээр дарс шимэн зогсож байгаа. Надтай амрагласан эр бүхэн сексийн дараа босоод явчихдаг. Ярих зүйл олдохгүй аль эсвэл надтай сексээс өөр зүйл хийх нь хачин санагддаг байж болох л юм. Ямар ч байлаа гэсэн надад энэ үйлдэл таалагддаггүй. Цээжиндээ үстэй эр хундагатай улаан дарсаа барьсаар орж ирэв. Хундагаа орны хажуу дахь жижигхэн тавиур дээр тавиад цагаан халаадаа тайлав. Нүцгэн чигтээ өрөөний буланд байх пянз тоглуулагчид пянз хийн тоглуулчхаад угаалгын өрөөрүү явлаа. Ийм тансаг зочид буудалд яагаад ийм хуучны пянз тоглуулагч байгааг би тийм ч их гайхсангүй. Магадгүй энэ зочдын буудлын эзэн залуу халуун явахдаа хуучирсан орос пүршин орон дээр анхны шөнөө өнгөрөөж гал халуун ажилдаа улам амт оруулахаар пянз тоглуулагчийг ашиглаж байсан ч юм билүү. Тэгээд тэр сайхан жаргалыг хүн бүхэн мэдрээсэй гэсэндээ зочид буудалдаа байрлуулсан ч байж мэдэх юм. Хэн мэдлээ байж болох л хувилбар. Гэхдээ надад пянзны дуу таалагдсангүй. Бас шүршүүрт орохоор явсан хөгшин эр миний таалдаггүй үйлдлүүдийг нэг дор надад хийгээд байгаа болохоор бүр ч таагүй байна. "Бурхан минь эндээс гаръя" гэж өөртөө хэлээд хормын дотор хувцаслаж чимээгүйхэн өрөөнөөс гарч явав. Хөгшин эр уснаас гарч ирээд намайг тийм ч их үгүйлэхгүй биз. Надад төлдгөө төлсөн би харин хийдгээ хийсэн. Шөнө бүр амталдаг гурилтай шөлнөөс нь арай ондоо илүү тааламжтай амт мэдрүүлсэн ингээд гүйцээ.

Би бол 19 настай янхан. Магадгүй өмнөх тодорхойлолтоос болоод миний талаарх таагүй сэтгэгдэл үүсч болох л юм. Гэхдээ хамаа алга. Би үнэхээр л "янхан" мөн дээрээс нь 19 настай. Үсэг бүр нь үнэн зөв. Их сургуульд сурдаг ч бараг хичээлдээ суудаггүй. Хэдэн хэнхэгүүдийн гунигт амьдралыг харж суух дэндүү уйтгартай учраас тэнд очихоос дургүй хүрдэг. Тэгэхээр би гэдэг хүн хэн ч харсан эрүүл ухаантай бус насанд хүрч яваа онгон бус охин байх нь. Гайхалтай.

Буудлаас гараад хамгийн түрүүнд таарсан /үнэндээ маш удаан алхаж байж олсон/ дэлгүүрээс хоёр лаазалсан кофе, нэг үхрийн махтай бургер аваад гарав. Ширээний ард суугаад хутга сэрээ гартаа барин жижиг жижигхэнээр цэмцэгхэн нь аргагүй идэхийг би үзэн яддаг. Үүний оронд гадаа, олон хүн холхисон гудамжинд бургерээ том хазлан араас нь хүйтэн кофе залгилж байх нь хавьгүй дээр. Тэгээд ч амттай. Ходоодруугаа юм чулуудчихсан болохоор одоо хувцсаа солих хэрэгтэй. Гудамжинд алхаж явахад чинь зөрж өнгөрсөн хүн бүр "Өө хараач биеэ үнэлэгч үү дээ" гэсэн харцаар хараад байх тийм ч таатай биш. Ер нь бол огиудас хүрмээр. Тиймээс ямар нэг газрын нойлд ороод дугуй захтай томдсон саарал цамц, хар жинсэн өмд, саарал конверс өмсөөд гарч ирсэн нь дээр. Гүззээтэй эрчүүдээр дүүрэн нэг пабын жорлонгийн толинд би эдгээр хувцастай яахав дажгүй харагдаж байлаа. Тэндээс гараад утасны цаг харвал өглөөний таван цаг болж байна.

-Бурхан минь би найман цаг хүртэл ямар новшоо хийх юм бэ гэж амандаа бувтнаад хаачих талаар бодов. Ямар ч санаа алга.

Бодлыг минь таслан утас дуугарав. Дэлгэцийг нь харвал нөгөөх цээжиндээ хялгастай эр.

-Чи яагаад гараад явчхав. Ядаж хэлээд явахгүй.

Түүний хоолой ямар хөгийн гэж санана. Жаахан охиныг шиг гонгиносон яав ч эр хүний хоолой биш гэмээр. Ийм хоолой ийм нөхцөл байдалд сонссон миний уур бадарч

-Чамд хамаагүй бүдүүн садист гахай минь. Надаар өөрийгөө тамруу тонилгуулахыг хүсээгүй бол дахиж битгий залгаарай гээд амьсгаадсан юм утсаа тавив.

"Яачихсан өдөр вэ дээ.. Байрны орцонд л орж нүдний хор гаргахаас" гэж бодсоор 5 давхар хуучирч муудсан байрны хамгийн эхний орцруу орон хамгийн дээд давхарт гараад шатан дээр өвдгөө тэврээд суув. Нүдээ аниад толгойгоо хөлөн дээрээ тавилаа.

19 настай янхан охины нэг өдөр ийнхүү эхэлж буй...

Гэнэт сэрээд цагаа харвал аль хэдийн 7:30 болчхож. Хуучирсан байшингаас гарч автобусны буудалруу дөхлөө. Бараг хүнгүй автобусанд суун хотын төв номын санруу явлаа. Очоод цагаа харвал яг 8 цаг болж байв. Номын сан дөнгөж нээн хөгшин эгч надруу бас л чи юу гэсэн харцаар харна. Өрж тавьсан номнууд дунд хуруугаа гүйлгэн явсаар тааралдсан нэг номоо сонгон авч хамгийн булангийн цонхны дэргэдэх суудалд суулаа. Цонхоор тусах нарны туяа тэр жижигхэн буланг гэрэлтүүлж сэтгэлд дулаахан мэдрэмж төрүүлдэг учраас энэ суудалд би хамгаас дуртай. Номоо дэлгэн уншвал дундад зууны үеийн түүхийн ном байх ажээ. Хэсэг уншаад сонирхол буурч залхуу хүрч эхлэв. Нэг иймэрхүү үедээ би жаахан сэргэх үүднээс хааяа гар хангалга хийдэг. Хуруунуудаа аажим доошлуулан өмдөн дотроо оруулахад амьсгал дээрдэж сайхан мэдрэмж төрүүлнэ. Номын санд байна гэж бодохоор улам хөгжилтэй санагдана. Удалгүй дотоож үл ялиг нойт оргисноор ажил дуусав. Хангалттай аюултай хөгжилдсөн би дээш хартал хоёр манарсан нүд намайг чимээгүй ширтэж байлаа. 

ЯНХАНWhere stories live. Discover now