5..,

1.3K 84 7
                                    

Ам хатаж сэрүүлэгний орилох чимээгээр сэрэв. Сэрүүлэгний дуугаар сэрээгүй удсан байна. Бүтэн 12 цагын тур хашхирчихсан хүн шиг ам минь аймшигтай хатах нь хачин. Орноосоо арайхийн босож гал тогооруу ус уухаар явлаа. Хэний ч юм мэдэхгүй цайвар шаргал өнгийн том урт сул футволк өмсчихсөн байх юм. Бараг 3 аяга ус ууж байж арай дээрдэв. Ухаан санаа одоо л сэргэж өчигдөр юу болоод өнгөрсөн талаар бодон орлуугаа гэлдрэв. Дэр минь бүр нэвт норчихсон байх бөгөөд ямар ч л гэсэн би дотуур хувцастайгаа байх юм. Teddy бид хоёр унтахаар хэвтээд намайг дөнгөж зүүрмэглэхэд тэр миний хөнжилд орж ирсэн санагдана. Тэр намайг бараг л хүчиндэж орхисон. Аймшигтай өвдөж байсан санагдаж байгаа ч бие минь одоо огт хөндүүрлэхгүй байгаа нь гайхмаар. Юу болж өнгөрснийг гайхан яах учраа олохгүй орон дээр гөлөрчихсөн сууж байтал хаалганы түгжээ тайлагдах дуулдаж гаднаас хэн нэгэн орж ирэв. Teddy. Түүнээс өөр хэн ч байх билээ.

Тэр орж ирэн гутлаа тайлаад

-Өө сэрчхээ юу

Би үг дуугарч чадсангүй. Түүнийг яаж ийм юу ч болоогүй юм шиг аашилж чадаж байгааг л харин гайхна.

-Өглөө унтаад байхаар чинь цоожлоод гарчихсан зүгээр биз дээ? Айгаагүй юу?

-Чи чинь яачхаад...

Өчигдөр шөнийн аймшигтай хэрцгий залуу хааччихсан юм бэ гэмээр.

-Яасан бэ? Өглөө хичээлтэй болохоор яалт ч үгүй гарах болсон юм аа. Гэхдээ чи үнэхээр аймар зүүдэлдэг юм байна лээ. Шөнөжингөө хашхираад л уйлаад л битгий гээд орилоод байсан. Би бүр яах учраа олохгүй сандраад унтаж чадаагүй. Сэрээхийг оролдсон боловч бүтээгүй. Тэгээд чиний гараас чинь атгахаар арай дээрдэх шиг болоод байсан. Чиний гарыг атгаад унтахыг мэдээгүй юу?

-Үгүй.

Тэгээд өчигдрийн болсон бүхэн зүүд байсан юм байхдаа. Эсвэл надаар тоглоод байгаа юм болов уу. Намайг хүчиндчихээд худлаа яриад байгаа юм болов уу. Хариулт олж чадсангүй. Юу ч ойлгомжгүй байсан болохоор ядаж ингэж асуух хэрэгтэй гэж бодоод

-Тэгвэл энэ футволкийг би яаж өмссөн юм? Би унтахдаа дотуур хувцастайгаа байсан.

-Аан тэр жаахан... Намайг уучлаарай. Чи зүүдэндээ хамаг хөнжилөө тийрээд нүцгэн хэвтээд байсан болохоор яах ч аргагүй өөрийнхөө футволкийг өмсгөсөн юмаа.

-Хачин юмаа. Би тэгээд шөнөжин зүүдэлсэн юм уу?

-Аймшигтай байсан.. Өрөөгөөр нэг орилоод л чи ер нь юу зүүдэлсэн болоод тэгж аймар хашхирч орилдог байнаа?

ЯНХАНWhere stories live. Discover now