"Салах ёс үргэлж гунигтай байх албагүй."
-Намайг оюун санаанаасаа арчаад хаячихсан юм болов уу гэж айлаа шүү
-Ер нь тэгчихсэн байсан
-Ямар ч байсан саначихлаа гээд тэр инээмсэглэв.
Бурхан минь тэр ямар сайхан залуу болоо вэ? Өндөр чийрэг нуруу, бороонд нороод нь арзайж орхисон ч улам сайхан харагдуулах хар үс, ямар ч эцсийн тулах цэг үгүй юм шиг гүн хар нүд, урт хар сормуус, сайхан зассан хөмсөг. Тэр өөрчлөгджээ. Бодолдоо дарагдан зогсож байтал
-Мөнхийн дайсантайгаа дахин уулзах ямархуу байна даа?
-Мэдээж хар дарсан зүүд шиг аймшигтай
-Саяхан диваажин шиг гээгүй билүү?
-Оддын доор зөөлөн салхинд барилгын дээвэр дээр үсрэхээр зогсох нь мэдээж диваажин шиг байсаан. Харин чи бол хамгийн аймшигтай хар дарсан зүүд.
Бид хоёулаа инээлдлээ. Яаж инээхийг хүртэл мартаж орхиж. Түүнтэй хамгийн сүүлд уулзсанаас хойш хэчнээн жил болсон юм бэ. Ахлах сургуулийн төгсөх ангиас хойш гэхээр бараг л 5 жил өнгөрчхөж. Би ч үнэхээр зорилгодоо хүржээ. Дахиж хэзээ ч санахгүйгээр мартах.
Удаан бие биенийгээ шоолж инээсээр жаахан тайвширч
-Чи миний талаар бүхнийг мэдэж байгаа тийм үү?
-Яахав жаахныг л
-Биеэ үнэлэгч гэдгийг мэдсэн бол бүгдийг мэдсэн л гэсэн үг.
-Үнэндээ бол тэр өдөр тэр номын санд чамайг анх хараад галзууртлаа уурласан. Ийм л байх гэж тийм хэцүү зүйлийг давж туулсан юмуу гээд. Гэхдээ үнэндээ энэ л чиний байхыг хүссэн газар юм шиг байна. Өөрийнхөөрөө зүгээр л амьдрах.
-Магадгүй үүнээс өөрөөр байж болох л байсан байх. Гэсэн ч би тэнэг юм болохоороо ийм л байхаар шийдсэн. Ер нь янхан байлаа гээд юу нь муу гэж. Тэд хэн нэгэнд муу зүйл хийгээгүй. Ердөө л бусдын хүслийг хангаж зугааг нь гаргадаг байхад яагаад ертөнц тэднийг ер нь бол биднийг жигшдэг байна аа.
-Хүний ертөнц болохоор л ... Элдэв хачин дүрмүүдэд баригдаж нэг нэгнээ зөв эсвэл буруугаар нь шүүж зүгээр л амьдрах гэж ирснээ мартаад өөрсдөдөө зохиосон зөв амьдралын дүрмүүдийнхээ боол нь болдог хүмүүсийн ертөнц болохоор л гэж хариулаад тэнгэр өөд ширтлээ.
Энэ залуу үнэхээр их өөрчлөгдөж. Үргэлж хүйтнээр ширтдэг байсан тэр харц одоо арай өөрөөр гэрэлтэж байх шиг.

YOU ARE READING
ЯНХАН
RandomНэг эрдэмт хүмүүн монгол хэлэнд "янхан" гэж сайхан үг байсаар байтал яагаад "биеэ үнэлэгч" гэж хөгийн гадаад үгийг ашиглаад байдаг юм бэ? гэж хэлж байсныг дурсан санаад энэхүү бичвэрийг эхлүүлэв..., Муу бүхэн муу биш сайн бүхэн сайн биш. Чи муухай...