3..,

1.7K 98 4
                                    

Өнөөх л буудлын өрөө. Өмнөхийг бодвол арай залуухан эртэй хамт. Хэдий дөнгөж гуч гарч яваа боловч өндөр сайхан залуугийн оюун санаа, үзэл бодол, сэтгэл зүрх нь тэр чигтээ хөгширчхөж. Намайг хөлсөлснөөс хойш бараг цаг гаран бизнесийнхээ элдэв асуудлын тухай утсаар ярив. Их л бухимдуу байгаа бололтой хашхичаад л байх юм. Энэ нөхцөл байдал би хэрэв дурлалт бүсгүй нь байсан бол

-Хонгор минь, тайвшир л даа... Алив намайгаа эрхлүүлээч гэж ирээд л нялуурч өгөх байсан биз.

Гэвч би дурлалт бүсгүй нь биш. Бухимдлаа тайлахын тулд хөлс төлөн байж авсан хямдхан биеэ үнэлэгч.

Жаахан тайвшрав бололтой яриа нь аядуу намуун болж ирээд маргааш уулзаж зохицуулах ухааны юм хэлээд утсаа таслав. Эв хавгүй, сэтгэл хөдлөлгүйгээр биед минь хүрч илж таалан зугаагаа гаргана. Үнэндээ түүнд авьяас алга. Бизнестээ урагшгүй шигээ ор хөнжлийн ажилдаа ч тааруу нэгэн бололтой. Бушуухан хэд гурав хийсэн болж хүслийг нь хангачхаад дахин уулзъя гэсэн худал амлалт өгөөд буудлын бүгчим өрөөнөөс гарлаа.

Гадаа гарвал бороо орж байна. Ширүүн биш ч бас зөөлөн биш яг л тохирсон шиврээ бороо. Хачин залуутай уулзсанаас хойш бараг арав хоног өнгөрчхөж. Түүнийг кафегаас гарч явсны дараа яг ийм шиврээ бороо орж эхэлсэн. Тэр үед яагаад ч юм араас нь гүйж гарахыг хүссэн ч юу ч юм намайг суудалтай минь хүлж орхисон юм шиг бие минь огт хөдлөөгүй юмдаг. Маргааш бас нөгөөдөр нь би номын санд очсоор л байсан боловч түүнтэй таараагүй. Магадгүй тэр надтай дахин таарахыг хүсээгүй биз.

Нэг эрийн хөлсөнд өгсөн мөнгө ихэвчлэн хангалттай нэг сар болдог боловч энэ удаад би арай л үрэлгэн байсан бололтой. Аль хэдийн хоосорч дуусжээ. Магадгүй тэр гудамжинд таарсан гуйлгачинд хамаг мөнгөө өгчихсөнөөс болсон байх. Яагаад тэдний нүд тийм гунигтай байдаг юм бол. Яг л бүх аз жаргалыг минь тэр их гуниг сорж авах гээд байгаа юм шиг мэдрэмж төрүүлмээр. Ийм учраас л би яах ч учраа ололгүй тэдэнд байгаа мөнгөө өгч орхидог хэрэг.

Үрэлгэн байсандаа харамсан шүүрс алдсаар нөгөө эртэй хамт орсон буудлаас холгүйхэн гаднаа наран цэцэг ургуулсан жижигхэн мухлагаас хоёр лаазалсан кофе нэг хавчуургатай талх аваад бие засах газарт нь норсон хувцсаа сольж биед тухтай том саарал цамц, хар сул өмд, хар кетээр сольж өмсөв. Дэлгүүрийн нэг хана тэр чигтээ шилэн цонх байх бөгөөд өмнүүр нь тавиур байрлуулж долоо хоног бүрийн сэтгүүл, зарын сонинг өржээ. Бороо түр намжтал энэ дэлгүүрт хорогдохоор шийдэн тунгалаг шилэн цонхоор орчныг ажиглангаа хавчуургатай талхнаасаа нэг том хазаад араас нь кофегаа залгилав. Тайван гэгч нь зогсож байсан би эгээтэй л ууж байсан кофегоо тургиад гаргачихсангүй. Бурхан минь гэж... Нөгөө хачин залуу цонхны цаана шалба норчихсон надруу байдгаараа ярзайгаад зогсож байв. "Хаанаас гараад ирдэг чөтгөр вэ?". Би дотор байж тэсэлгүй бушуухан кофегоо нэг хөнтөрчхөөд түүнрүү гарч очив. Залуу надаас харцаа огт салгахгүй байх аж.

ЯНХАНWhere stories live. Discover now