"Би өөрийгөө онгон гэж боддог. Гэмтээгүй цэвэр ариунаараа. Байж болохгүй зүйл шиг сонсогдож байгааг нь мэдэж байгаа ч өөрийгөө би ингэж л боддог. Хайрлаж үзээгүй бас хайрлуулж ч үзээгүй."
..Залуугийн манарсан харц намайг бараг арваад хором ширтэв. Номын сан байнга ордог дуртай газруудын минь нэг юмсан. Очиж очиж ийм байдалтай хүнд харагдахдаа яахавдээ дахин ирэхэд хэцүү болгочих юм гэж бодсоор эгнүүлэн тавьсан урт ширээнүүдийн араас босон залууруу очив. "Маанаг юм байхдаа", "Яасан сонин үхмэл нүд вэ" гэсэн шүү юм бодоод
-Сайн уу?
-...
Хариулсангүй. Нөхцөл байдал жаахан хурцдаж байх шиг байна.
-Заза ер нь бол сайн байгааг чинь харж байна. Тун сайн байгаа бололтой. Хар өглөөгүүр номын санд залуу бүсгүй өөрөө өөртөө гар хангалга хийж байхыг маш аз завшаантайгаар харсан юм чинь сайн байхаас өөр яахав тийм үү?
-...
Энэ залуу хэлгүй юм байхдаа.
-Тэгэхээр сайн сонс. Харваас чи юу харснаа сайтар ойлгохгүй байх шиг байна. Би юу хийж байсан бэ гэхээр насанд хүрсэн хүн өөртөө хийж болдог цэвэр ариун зүйлийг жаахан зохисгүй газар үйлдсэн төдий. Тиймээс чи өөр олон янзын юм бодох хэрэггүй зүгээр мартаж орхи. Ойлгов уу?
-Цэвэр ариун зүйл гэж бодохгүй байна.
Ямартай ч ярьдаг л юм байна.
-За яахав ер нь бол тийм биш л дээ.
Өөр хэлчихмээр үг олдсонгүй. Гэнэт тэр залуу нүдрүү эгц ширтэж байснаа
-Чи гаж донтон юмуу?
Таних ч үгүй хачин залууд ингэж хэлүүлсэндээ дургүй хүрч
-Ямар новшоо.. заза юу ч ярихав өөрийнхөөрөө ойлго гээд би сандал дээр байсан цүнхээ шүүрэн авч ууртай нь аргагүй залуугийн хажуугаар том том алхлан явах гэтэл тэр залуу
-Би хэнд ч хэлэхгүй ээ.. Чамайг ойлгож байна гэв. Тэрхэн хоромд би огцом эргэж хараад
-Өө гайхалтай. Ямар сайхан сэтгэл вэ? Одоо би чамд бөхийн ёслох ёстой юу? гэж ширүүхэн хэлчихээд үүдний хөгшин номыг санч эгчид номоо буцааж өгөөд гарав.
Өнөөдөр чинь ер нь яачихсан өдөр вэ? Өглөөнөөс хойш л зай завсаргүй азгүйтээд байх юм. Хөгийн хоолойтой өвгөнтэй хамт явснаас л хамаг юм боллоо. Одоо хаачхав? Өдөржингөө энэ номын санд өнждөг над шиг хүнд танихгүй залуутай ингэж таарсан нь үнэхээр байж боломгүй азгүй явдал байлаа. Өмнө нь огтхон ч баригдаж байгаагүй юмсан.
YOU ARE READING
ЯНХАН
RandomНэг эрдэмт хүмүүн монгол хэлэнд "янхан" гэж сайхан үг байсаар байтал яагаад "биеэ үнэлэгч" гэж хөгийн гадаад үгийг ашиглаад байдаг юм бэ? гэж хэлж байсныг дурсан санаад энэхүү бичвэрийг эхлүүлэв..., Муу бүхэн муу биш сайн бүхэн сайн биш. Чи муухай...