7..,

1.1K 75 3
                                    

"Би чиний тэр нэг цор ганц чинь байхсан.

Ахин хэзээ ч учрахгүй..

Ариухан гэгээлэг тэр нэгэн."

Ямар ч гайхалтай буудлын өрөө хэтэрхий бүгчим санагдана. Ямар ч цэлгэр байсан давчуу мэт мэдрэгдэнэ. Тув тунгалаг цонхоор нь үсэрч орхимоор санагдтал. Гэвч энэ чинь миний ажлын байр шүү дээ. Хямдхан биеэ үнэлэгчид мөнгө олоход нь тусалж өгдөг газар.

Саяхан хаалга түгжээд гарсан 40 эргэм насны үйлчлүүлэгчийн царайг ч мартаж орхиж. Харин татсан тамхиных нь эхүүн үнэр өрөөний өнцөг булан бүрээс ханхлахад уушиг дүүртэл залгилмаар юм шиг. Задлаагүй орхисон бэлгэвч нь ширээн дээр хэзээ ашиглагдахаа хүлээн хэвтэнэ. Бэлгэвч хүртэл өөрийн зориулалт хэрэгцээтэй байхад надад тийм зүйл алга. Би байхгүй байсан ч нар манддагаараа л мандаж, хүмүүс өөрсдийн амьдралаараа амьдрана. Нэг биеэ үнэлэгч байхгүй байлаа гээд хорвоо дэлхий орвонгоороо эргэчихгүй шүү дээ. Би ер юунд тэгтлээ их найдсан юм бол?

Хэн нэгэн намайг чин сэтгэлээсээ хайрлана гэдэгт үү?

Хэн нэгэн намайг энэ бүх новшоос салгаж авна гэдэгт үү?

Хэн нэгэн намайг өөрт нь юу юунаас илүү хэрэгтэй гэж хэлнэ гэдэгт үү?

Аль нь ч биелэхгүй шүү дээ. Аль нь ч боломжтой биш шүү дээ...

Орны цав цагаан хэрэглэлээр бүх л биеэ ороон хэвтлээ. Яг ингээд л хэвтээд байх юмсан. Босож явахгүй. Хаа нэгтээ яарах шаардлагагүй. Амьдрах шаардлагагүй. Амьсгалах ч шаардлагагүй...

Яагаад буудлын өрөө бүрийн орны даавуу цасан цагаан өнгөтэй байдаг юм бол? Дээр нь болдог зүйлсээс шал эсрэгээр. Яг л тэр их нүглийг цайруулах гэж байгаа юм шиг.

Гэрт нь хүлээж байгаа үзэсгэлэнтэй эхнэр, хөөрхөн үрсээ мартаад над шиг биеэ үнэлэгчдийг яагаад хөлсөлдөг юм бол? Ирээдүйд учрах хайр дурлалдаа бууж өгөөд яагаад над шиг хямдхан охидыг авдаг юм бол?

Утгагүй юм. Бүх зүйлд ямар ч утга учир алга. Амьдралд ч тэр. Амьсгалд ч тэр. Тэр чигтээ бүхэлдээ юм бүхний оршин байгаад ямар ч утга учир алга. Байх ёстой биш ч гэсэн.. Байсан бол бүхнийг арай өөрөөр хүлээн авах байсан байх.

Тог тог тог..

Цонхоор орж ирэх хотын шуугианыг эвдэн өрөөний минь хаалгыг хэн нэгэн зөөлхөн тогшлоо. Яг л үнэнийг хэлэхээс айж байгаа хүүхэд шиг.

ЯНХАНWhere stories live. Discover now