Тийм ч дулаахан биш хурц нар ээнэ. Өвлийн нар элч гээд байх зүйлгүй ч нар л юм хойно ертөнц дэлхийд бүлээн уур амьсгал түгээнэ.
Хүүхдийн парк үзэгдэх хүнгүй хаа нэг залуу хосууд, арван жилийн сурагчид хоёр гурваараа яваа харагдана. Анх удаа өвлийн паркт. Нэлээдгүй хэдэн тоглоом ажиллахгүй зогсжээ. Парк яг л орхигдсон юм шиг мэдрэмж төрүүлнэ. Чимээгүйхэн л эргэх алсыг харагч, морин тойруулга, үг ч дуугаралгүй тасалбар таслах ажилтнаас өөр зүйл үл хөдлөн яг л өвлийн хүйтэнд хөлдчихсөн юм шиг санагдана. Гэсэн ч надад зугаатай байгаа нь хажууд минь алхах энэ хүнээс л болсон байх. Хүүхэд насандаа үзэж чадаагүй, мэдрэх боломжгүй байсан зүйлсийг минь тэр хүн надад хийж өгч байгаа болохоор.
Хөөсөн чихэр гарт минь атгаастай. Толгойд минь бугийн эвэр зүүлдээстэй. Гэнэхэн хонгор. Яг л цэвэр ариухан бяцхан охин шиг..
Цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд цас хунгарлаж дээр нь гишгэх бүрт уут дүүрэн жигнэмэг задалж байгаа юм шиг дуугарах нь хөгжилтэй. Харин тэр миний гараас тас атгана. Түүний гар бүлээхэн яг л саяхан зуухнаас гарсан амтат жигнэмэг шиг. Тэр хүрэмнийхээ халааснаас 2 тасалбар гаргаад дуу цөөтэй тасалбар таслагчид өгөхөд тэр чимээгүйхэн л алсыг харагчийн тод цэнхэр өнгийн хаалгыг онгойлгож өглөө.
Алсыг харагч бага багаар дээшлэн орчин тойрон улам тодрон үзэгдэнэ. Хуучирч муудсан, зарим газраа будаг нь халцарсан бүхээг ч гэлээ дулаахан бас тайван санагдана. Алсыг харагч хамгийн дээд цэгтээ ирэх үед хот тэр чигтээ алган дээр тавьчихсан юм шиг эргэн тойрон гайхалтай харагдаж байлаа. Жаахан хүүхэд шиг хөөрч жижигхэн болчихсон хотын барилга бүрийг заан ярих надруу тэр яг л бяцхан охиноо эрхлүүлж буй аав шиг харах аж. Удаан юу ч ярилгүй суусан түүний ханцуйг сэгсрээд
-Яагаад юу ч хэлэхгүй байгаа юм бэ? Шоолж байгаа юм шиг ёжтой инээгээд л суугаад байх юм..
-Чи хэтэрхий өхөөрдөм байгаа болохоор л
-Үгүй ээ тэгсэн ч гэсэн ямар нэгэн зүйл ярих хэрэгтэй шүү дээ.
-За одооноос сайн ярих болно оо. Тэр барилга яасан гэнээ?
-За болъё оо. Би яриад дуусчихсан.
-Алив ээ. Тэрийг хар даа.
-Аль
-Тэр.
-Аан тэр үү?
-Байз даа. Аль?
Бид хоёул писхийтэл инээлдлээ. Түүнийг бас өөрийгөө шоолон инээж байх хооронд алсыг харагч аль хэдийн хамгийн өндөр цэгээсээ буугаад эхэлчихсэн байлаа. Бүхээг дотор чимээ аниргүй болоод халтартсан цонхоор орчныг ажиглаж байтал тэр намайг мөрөөр минь тэврээд духан дээр минь үнслээ. Гайхсан би түүний нүдрүү асуулт эрэн ширтэхэд
YOU ARE READING
ЯНХАН
RandomНэг эрдэмт хүмүүн монгол хэлэнд "янхан" гэж сайхан үг байсаар байтал яагаад "биеэ үнэлэгч" гэж хөгийн гадаад үгийг ашиглаад байдаг юм бэ? гэж хэлж байсныг дурсан санаад энэхүү бичвэрийг эхлүүлэв..., Муу бүхэн муу биш сайн бүхэн сайн биш. Чи муухай...