<1>

701 36 0
                                    

Амьдрал гэдэг ч хэцүү юм даа.
Муу хүмүүс нь жаргадаг, сайн хүмүүс нь хэзээ нэгэн цагт жаргана гээд зовсоор байдаг.
Хайр гэдэг бол бүр хэцүү. Зүрх сэтгэлээ хорьж болдоггүй, хаана хэзээ яаж хэнд ч дурлаж болдог.
                           ~~~~~~
Энэ мэтийн элдэв зүйл бодож суутал, дүү маань:
- Хөөе!, На Арим гуай, Ээж дуудаад байна. Хаалгаа нээ!!! гэж орилов.
Би цочсондоо огло харайн босч доош буувал ээж:
- Юу хийгээд алга бочихвоо. Хоолоо хийгээч. Ирснээсээ хойш утаснаасаа салахгүй юм.
Гээд л  хэлдэг үгээ урсгана. Би ч тоосонгүй, гал тогоо руу орж хоолоо бэлдэж тавиад бүгдийг нь дуудчихаад өрөөндөө ороход ээж ард "Хоолоо идэхгүй юм уу? Энэ хүүхдийг дээ" гэж үглэсээр үлдлээ.
Би ер нь л хоол иддэггүй, өлссөн үедээ бол их иддэг хүн дээ.
Өө нээрээ өөрийгөө танилцуулахаа мартчихаж. Та нарын мэдэж байгаачлан намайг На Арим гэдэг. 10р ангийн сурагч, ээж, аав, 2 дүү, ахтайгаа амьдардаг. Аавыг минь На Донжу, ээжийг На Жонэ, дүү нарыг На Анил, На Бурим, ахыг На Бунил гэдэг. Америкт сурч байгаад сарын өмнө Солонгост ирсэн. Багаасаа гадаадад өвөө, эмээ дээрээ аав, ээжээсээ хөндий өссөн болохоор дүү нар болон гэрийнхэнтэйгээ ойлголцохгүй, энд дасах хэцүү л байна. Бас миний хайртай хүн, миний найз залуу Америкт байгаа. Энд ирэхгүй гэж зөндөө хичээсэн, гэвч би аргагүй эрхэнд энд ирсэн. Тэр ч бас намайг явуулах дургүй байсан.

Унтахаасаа өмнө маргаашийн хийх зүйлээ төлөвлөх гэтэл хийх юм нэг их алга байна. "Түүний хажууд байхад өдөр бүр гадуур гардаг байсан" гээд л хамт байсан мөчүүдээ бодоход түүнийгээ санаад байх юм. Энд ирээд сар гаруй болоход нэг л удаа ярьсан. Үнэхээр их санаад байх юм. Тэсэлгүй түүн рүү залгатал хэсэг дуудаж байгаад авав. Тэр:
- Байна уу? Хэн бэ?
Энэ хоолойг л сонсохыг хүссэн мэт сэтгэл зүрх догдлоод байв.
Би: - Сайн уу? Юу хийж байна хайраа.
Тэр: - Хэн бэ? * зогьсуулах*
Юу вэ? Тэр согтуу байгаа юм байх даа.
Би: - Архи чинь гарахаар ярья. *таслах*
Согтуу байгаад нь бас намайг таниагүйд нь уур хүрсэн ч, хоолойг нь сонсоход сайхан байна.
Нөгөөдөр хичээлдээ явна. Шинэ сургууль, шинэ анги, шинэ хамт олон бүх юм шинэ гэхээр л айх ч юм уу, эсвэл сандрах, догдлох аль нь мэдэгдэхгүй тийм сонин мэдрэмж төрнө.
Сайн байна уу? Ингээд миний анхны өгүүллэг орлоо. Унших хүн байгаа эсэхийг мэдэхгүй ч, уншиж байгаа бол маш их баярлалаа🙆.
                    나아림🌸

💘Чамайг хүлээсэн зүрх минь💘Where stories live. Discover now