<3>

281 30 0
                                    

" Намайг уучлаарай Арим, би чамд үнэхээр их хайртай байсан шүү. Гэвч чи миний амьдралд, би чиний амьдралд байх ёсгүй юм шиг байна. Би өөрийнхөө хайрыг олсон, харин чамд надаас дээр хүн олдох байх. Чамайг гомдож байгааг мэдэж байнаа. Уучлаарай... Чамайг уйлуулсанд." тэр ингэж хэлээд л утсаа тасалсан. Би хэсэг хугацаанд түүний шулуухан хэлсэн хатуу үгсийг бодон, зүрх рүү зүү хатгаж, сэтгэл рүү ус цацах шиг болон, цочирдон гацаж байснаа гэнэт л уйлж орхисон. Гомдол харуусал, уур хилэн шингэсэн энэ нулимс хэзээ ч зогсохгүй мэт миний хацрыг дагж урсан түүний минь хамгийн сайхан гарсан зурган дээр нэг нэгээрээ дусна . Магадгүй түүнийг ингэж хэлнэ гэж бодоогүй байх. "Бүгд худлаа, би чамд хайртай" гэж хэлэх байх гэсэндээ түүний дуудлагыг авсан юмсан. Гэтэл бүх юм дууссан байж.
Гэхдээ түүнийг өөрөө хэлсэнд нь баярлаад ч байх шиг.
~~~~~~~~~~~
Хаалга тогшиход гэнэт сэхээ аван орон дээрээс босов. Хаалганы цаанаас Анил орилон:
- Хөөё, Арим. Хоолоо ид.
Би: -Би хоол идэхгүйээ.
Маргааш хичээлтэйгээ санан, хичээлийн хэрэглэлээ бэлдэж байтал нэг юм газар *түкк* гээд унав. Тонгойгоод автал улаан өнгөөр цэвэрхэн будсан зүрхэн хэлбэрийн модон дээр Y+A гэж сийлсэн цүнхний оосор байв. Тэр анх надад сэтгэлээ илчлэхдээ үүнийг өгч байсан сан. Түүнээс хойш би байнга биедээ авч явдаг болсон. Гэвч одоо ингээд хэрэггүй болчихлоо.
Би: Аххх *санаа алдах*
Тэр оосрыг шургуулганд хийчхээд, дахиж уйлахгүйг хичээн нулимсаа залгин сууж байхад ах тогших ч үгүй ороод ирлээ. Би сандран нүдэнд цийлгэнэсэн нулимсаа ханцуйгаараа хурдхан шувтраад:
- Хаалга тогшиж байлдаа, соёлгүй гэдэг нь.
Ах: -Хэн уйлуулсан юм?
Ахыг шууд ингэж асуусанд нь гайхан зогсож байтал:
- Нүд чинь бүлцийгээд хавдчихсан, хамар чинь улайгаад яг л уйлчихсан байнашдээ. Хэн гэдгийг нь хэл!
Би цочирдон:
- Хэн ч бишээ. Зүгээр л кино үзсэн чинь. Төгсгөл нь гунигтай байсан юм.
Ах ч итгэсэн бололтой:
- Тийм юм үзэж яадаг байнаа. Дахиж тийм кино үзэхгүйшүү. Оронд нь хичээлээ хий!
Би: -Зза.
Бүр яг эмгэн шиг үглэж байх шив.
Яагаад уйлснаа хэлсэн бол ах Юнгийг зүгээр орхихгүй нь тодорхой. Ядаж түүнийг жаргалтай байлгаядаа.
Жаахан тайвшраад шууд унтчихав.
                 ~~~~~~~~~~~~~~
{Цэцэгсийн анхилуун үнэр ханхалсан, зөөлхөн салхи сэвэлзсэн зуны үдэш цэцэрлэгт хүрээлэнд хоёр хос хөтлөлцөн алхана. Энэ сайхан орчинд уусах мэт нар жаргах нь үнэхээр үзэсгэлэнтэй. Хоёр хосын хэн хэн нь чимээгүй алхсаар, баруун тийшээ харсан модон сандал дээр хамт суув. Чимээгүй байдлыг эвдэн эрэгтэй нь:
- Чи хэзээ надад сайн болсон бэ?
Гэхэд эмэгтэй нь:
- Энд ирсэн цагаасаа хойш. Ер нь чамайг харснаасаа хойш л
Гэж хэлээд түүн рүү харахад тэр хоёр харц тулгарав. Тэд зүгээр л бие биерүүгээ ширтэж суусаар, эрэгтэй нь түүн рүү бага багаар ойртсоор тэдний уруул нийллээ. Энэ үдэш яг л кино шиг нар жаргаж тэнгэрийн хаяа улайран цайрсан, жаргалтай хосууд хайрандаа умбасан тийм л сайхан.}
Сэрүүлэгний чага дуу өрөөгөөр нэг хадахад цочин сэрлээ.
Зүүдэлсэн зүүдээ бодоход, тэр хоёр хос бол Юнги бид хоёр байж. Тэр цэцэрлэг миний анхны үнсэлтээ авсан газар байна. Ингээд Юнгитэй өнгөрүүлсэн дурсамжаа зүүдлээд байвал хэцүүшдээ. Бурхан минь надад түүнийг мартахад туслаачдээ.

Хурдан гэгч нь босоод шүршүүрт орлоо. Шүршүүрээс гарахад ээж босчихсон цай бэлдэж байв. Өрөөндөө орон хувцсаа сольчихоод доош бууж ширээн дээр байсан 2 шоколадтай жигнэмэг, гүзээлзгэнэтэй сүүг цүнхэндээ хийгээд, үүдэнд байсан гуталнуудыг гүйлгэж хараад Fila-ийн цагаан пүүзээ өмслөө.

 Өрөөндөө орон хувцсаа сольчихоод доош бууж ширээн дээр байсан 2 шоколадтай жигнэмэг, гүзээлзгэнэтэй сүүг цүнхэндээ хийгээд, үүдэнд байсан гуталнуудыг гүйлгэж хараад Fila-ийн цагаан пүүзээ өмслөө

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би: -Ээж, манай сургууль хаана байдаг юм бэ?
Ээж: -Би хүргээд өгьеөө. Хүлээж бай.
Би: -За
" Зүгээр л заагаад өгчихгүйдээ, ядаргаатай юм бэ?" гэж амандаа үглэтэл ээж:
- Юу гэнээ! * Өрөөнөөсөө гарч ирэх*
Би: -Юу ч гээгүйээ. Хурдан явъя. *Гэрээс гарах*
Ээж араас гарч ирэн бид машиндаа суугаад явлаа.
Замын турш ээж " Соёлтой, боловсон байгаарай. Хүн амьтанд муу хэлүүлэв. Ааш зангаа мэдээрэйдээ! Найзтай болоорой." гэх үгс хэлнэ. Харин би " За " гэдэг үгийг үнэхээр олон удаа хэллээ. Ашгүй гэж сургуулийн үүдэнд ирэв. Намайг буухад ээж "Амжилт" гэчихээд яваад өгөв.
  Уншдагт маш их баярлалаа💙
Анхны зохиол болохоор алдаа их байгаа тул ойлгоорой.
Vote&Com
나아림🌸

💘Чамайг хүлээсэн зүрх минь💘Where stories live. Discover now