<12>

286 18 2
                                    

Ангидаа ороод Жиёолыг хайн ангийг гүйлгэн хартал Жонгүг шал ширтэн бодолд автан суудалдаа суух бөгөөд ангийн хүүхдүүдийн аймшигтай шуугиан түүний энэ бодлыг үл тасалдуулж чадна. Би түүний орчлонгоос тасарсан мэт байдлыг ажиглан "Юу бодож байгаа юм бол? Яагаад ийм анхааралтай байна вэ?" гэх мэтчилэн өөртөө түм буман асуулт тавьж зогссоор өөрөө гүн бодолд автах нь тэр. Энэ их асуултын хариуг олох гэж хэсэгхэн зуур юу ч анзаарах сөхөөгүй байтал хэн нэгний гар нуруун дээр минь хүчтэй буухад өөр ертөнцөөс ирсэн мэт саяны хэсэгхэн зуурд болоод өнгөрсөн зүйлүүдийг санах гэж хичээнэ.
Жиёол: Хичнээн олон дуудуулдаг дүлий вэ? Үүдэн дээр зам хааж зогсчоод мод шиг хөдлөхгүй юм. Юугаа бодоод байдгын.
Би: Юу ч биш ээ. Суудалдаа сууя.
Хичээл эхлэж ангийн хаалгаар Сон багш орж ирэн:
- За өнөөдөр манай ангид хүүхдүүд шилжиж ирсэн.
Гэж хэлэхэд хамгийн түрүүн хаалга онгойж нэгэн өндөр охин орж ирлээ. Түүний араас 2 охин, 1 хөвгүүн орж ирээд самбарын өмнө зогслоо.
Сон багш: Өөрсдийгөө танилцуулаарай.
Өндөр, даруухан маягийн охин: Пак Нами гэдэг.
Нүдний шилтэй надтай чацуу хэрийн өндөртэй охин: Нам Ари.
Өндөр хөөрхөн охин: Жан Хэри.
Нөгөө хөвгүүн: Мин Юнги. Тусалж дэмжиж байгаарай.
[Юнги, тиймээ чи мөн байна. Гэхдээ энд юу хийж...?]
Сон багш: За би суудал хувиарлана.
Бид: Заа.
Манай анги 3 салаатай, салаа болгон 2 хүн суух зориулалттай 6 ширээтэй юмлдаа.
1-р салаа
Хэми
Хусог
Кай Хэри
Мисү
-----------
-----------
2-р салаа
Жиа Намжүүн
Сэра
Жэми Жимин
Ари  Жин
-------------
-------------
3-р салаа
Жиу Тэхён
Нами Юнги
Арим Жиёол
Хуна Жонгүг
-----------
-----------
Манай анги нэг ийм байрлалтай суусан юм. Муухай байнаа, гэхдээ миний ард Жонгүг суусан нь сайхан.
Нээрээ Хуна Кай хоёр салчихсан. Шалтгааныг нь мэдэхгүй ч Хунагаас л болсон байх, хөвгүүн болгонтой орооцолдож явахаар тэгнэ л дээ.
Хичээл орж ард Хуна Жонгүг хоёр инээлдэн сууна. Харин би энэд Жиёолыг налаад эргүү царайлаад байж байнадаа.
Хичээл дарааллан орсоор нэг л мэдэхэд сүүлийн цаг завсарлаж байв. Би гэж нэг хүн Хуна Жонгүг хоёрын дотоно болоод байгааг анзаарчхаад эмороод өнөөдөр хичээл ч хийсэнгүй, их завсарлагаанаар гарсангүй бүр тарсаныг ч мэдэлгүй ангидаа ганцаараа үлдсэнээ мэдээгүй байж. Би яг зомби шиг болчихсон хичээлээ цүнхэндээ хийн ангиас гарч явлаа. Сургуулиас гараад газар ширтэн алхаж байтал нэг хүн толгойд уут угалчих нь тэр. Би орилж, тийчилсээр байсан ч нилээн олон хүн байсан бололтой намайг өргөөд нэг газар тавичихав. Магадгүй би машинд байгаа байх. Би юм харахгүй байсан тул юу болоод байгааг ойлгохгүй байлаа. Миний 2 талд хүн байсан бөгөөд миний гарыг хөдөлгөөнгүй барьж байв. Эрэгтэй хүн бололтой их хүчтэй байна, хэд хэдэн удаа гараа авах гэж оролдсон ч огт үр дүн гарсангүй. Төд удалгүй хаалга онгойх дуугарч намайг зөөлхөн тэр газраас гаргав. Миний толгойд угласан уутны цаанаас бүдэгхэн гэрэл тусч байсан юм. Би энэ үед энэ хүмүүсийн эсрэг юу ч хийж чадахгүйгээ мэдсэн. Ингээд хүний наймаанд өртөнө гэж төсөөлж байсангүй. Ядаж аав ээждээ баярлалаа гээд хэлчих юмсан, дүү нартаа хайртай гэж хэлчхээд үхэх юмсан, ахыгаа санаж байна. Ингэж бодох зуур миний нүдэнд гунигийн нулимс хуралдаж байсан юм. Ингээд үхдэг юм бол одоо яая гэхэв дээ, бурхан минь. Би юу юугүй урсах гэж байсан нулимсаа залгиад уйлахгүйг хичээн хөдөлгөөнгүй зогсоно.
Намайг нэг хүн хөтөлсөөр харанхуй газар оруулав. Надад юу ч харагдаагүй харин хүний ярих л сонсогдож байсан юм.
Х: Аваад ирсэн үү?
ХХ: Тиймээ, тэнд байна. Одоо яах вэ?
Х: Байж байгаарай.
Би зугтъя гэж бодсон. Гэвч би юу ч харахгүй байна, хаалга хаана байгааг мэдэхгүй, эндээс гарлаа гэхэд хамгаалагч байж л таараа. Надад эндээ ингээд байж байхаас өөр арга үлдсэнгүй дээ.
Хэсэг хугацааны дараа тэд миний толгойд угласан уутыг авсан юм. Намайг нүдээ нээхэд хурц гэрэл асч байсан бөгөөд би нүдээ бүтэн нээж чадахгүй онийлгон харна. Сүүлдээ гэрэлд дасан эргэн тойрноо ажиглахад бүгд манай ангийнхан. Харин миний урд том тайз байсан ба Жимин тайзны голд зогсоод:
- Арим, энэ бүхнийг чамд зориулсан юм.
Бид том зааланд байсан бөгөөд заалыг бүхэлд нь цэнхэр өнгөөр чимэглэсэн байв. Би энэ заалны яг голд уйлах, баярлах хоёрын завсар гацчихсан балмагдан зогсоно. Би үнэндээ яг юу болоод байгааг огт ойлгохгүй байна. Түрүүхэн би хүний наймаанд явах гээд байгаагүй билүү?
Харин одоо энд яг юу болоод байгааг мэдэхгүй зогсож байна. Намайг энэ заалыг тойруулан харж байхад Жимин дуулж эхэллээ. Би Жимин рүү хартал тэр над рүү нэг тийм гэхийн аргагүй харцаар харж байсан юм. Тэр дуулж дуусаад тайзнаас буун миний өмнө ирээд:
- Миний бэлгийг авч ирсэн үү?
Би: Тиймээ. Энэ байна. *Цүнхээ ухан Жиминий өгсөн бэлгийг гаргаж ирэх*
Жимин: Одоо задалж болноо.
Би тэр бэлгийг задлаад хартал цэнхэр өнгийн жижиг хайрцганд нямбайлан хийсэн хос бөгж байсан юм.
Жимин тэр хайрцганаас нэг бөгжийг нь аван миний өмнө нэг хөл дээрээ өвдөглөн суугаад:
- На Арим чи миний сэтгэлийг хүлээн авч надтай үерхэх үү?
Хүүхдүүд: Зөвшөөрөөрэй. *орилолдох*
[Хэрвээ би зөвшөөрөхгүй бол энэ олон хүний дунд Жимин эвгүй байдалд ороод үлдэнэ. Харин зөвшөөрвөл... Би Жиминд сайн биш шүү дээ. Зүгээр л сайн найзаа гэж боддог. Хайргүй байж үерхэх хэрэг байгаа юм уу? Гэхдээ Жиминд ч бас хэцүү байгаа]
Би түүний гарт байсан бөгжийг аваад хайрцганд нь хийгээд:
- Жимин надад бодох хугацаа хэрэгтэй байна. Энэ дэндүү тулгамдчихлаа.
Жимин: Тиймээ чамд хугацаа хэрэгтэй. Би дэндүү яарчихлаа. Уучлаарай.
Би: Зүгээрээ, чиний буруу биш. Харин ч гоё байна, энэ бүгд миний дуртай зүйл мөн. Намайг цэнхэр өнгөнд дуртайг мэдэж байжээ.
Жимин: Тиймээ, бас чамайг шаарнаас айдгийг мэдээд нэг ч шаар аваагүй.
Би: За баяртай, баярлалаа, Үнэхээр гоё байлаа. Гэхдээ жаахан айсан бас цочирдсонлдоо.
Бүгд: Хусогын санаа.
За их удааж байж орууллаа. Уучлаарай🙏.
Vote&Com                                                                                                          
                        나아림🌸

💘Чамайг хүлээсэн зүрх минь💘Where stories live. Discover now