<10>

221 22 4
                                    

Хоёр сар бол үнэхээр урт хугацаа, энэ хоёр сарыг даван туулахад хэцүү байсан. Тэр намайг нэг нүдээрээ ч тоож хараагүй. Түүний занг жаахан ч болов мэдэж авсан бас хэнд сайныг нь бараг л мэдчихсэн. Сахилгагүй, шогч, хөгжилтэй, загварлаг, хичээлдээ сайн, сургуулийн од түүнийг гаднаас нь харахад нэг иймэрхүү, гэхдээ би түүнээс арай өөр юмыг олж харсан юм. Би түүнийг ямар сайхан сэтгэлтэй тусч гэдгийг бага ч гэсэн мэдсэн. Харин тэр өөрөө энэ зангаа гадагшаа гаргадаггүй учраас хүмүүс түүнийг их зантай биеэ тоосон гэж ярьдаг. Түүний араас хуйларсан охидын тоо замбараагаа алдсан их. Энэ дунд нь би ч бас байгаа гэхдээ үүнийг хэн ч мэдэхгүй нь сайхан.
                   ~~~~~~~~~~~~~
22:06 цаг болж байхад хаалганы хонх дугаран ах Ханёол эгчийг дагуулан орж ирлээ. Ханёол эгч:
- Сайн байна уу? Энийг танд *Ээжид тортой зүйл өгөх*
Ээж тортой зүйлийг аваад: Сайн, Сайн байна уу? Баярлалаа. Алив наашаа орж ирээд суу     гээд гацуур мод зассан зочны өрөө рүү орлоо.
Аав, ээж хоёр Ханёол эгчтэй танилцан юм ярин сууна. Харин би цаг ширтсээр утсаа барин зурвас ирэхийг хүлээсээр.
Ханёол эгч ээжид тааландсан бололтой ээж инээд алдан сууна. 23:18 цагт аавын утсанд видео дуудлага ирлээ. Аав утсаа авахад бид бүгд очин хартал Анил, Бурим хоёр ярьж байв. Америкт байгаа хэд маань бидэнд шинэ оны мэнд хүргээд дуудлага дууслаа. Би өрөөндөө ороод гарт  байх утсаа хараад санаа алдан амандаа "Нэг ч зурвас, дуудлага алга." гэж хэлчихээд утсаа орлуугаа шидчихээд доош бууж ээжид ширээ засахад туслав.
23:52 болж байхад бүгд ширээ тойрон байр байраа эзлэн суусан байлаа. 00:00 болж гэрийнхэн маань жаргалтай нь аргагүй хундага барин аав шампанск буудуулж бүгд оргилуун дарснаас хундагалан авах бол би урдаа байх банантай сүүг бариад тэдэнтэй тулган уув.
Ингээд шинэ он гарлаа, энэ онд эрч хүчтэй байж бүх чадлаараа хичээх болноо.
Би бэлгээ хүлээгээд сууж байтал ээж, аав хоёр над дээр ирээд ээж ардаасаа цэнхэр өнгийн цаасаар бүрсэн хайрцагтай зүйл гаргаж өгөв. Би задлаад хартал 😱😱❣

 Би задлаад хартал 😱😱❣

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
💘Чамайг хүлээсэн зүрх минь💘Where stories live. Discover now