<11>

219 22 3
                                    

Өглөө эрт босоод нүүр гараа угаагаад хоол бэлдэв. Манай хэд унтаад л байх юм, очиж босгоноо. Би аав, ээжийн өрөөний хаалгыг хамаг чангаараа балбачхаад ах, эгч хоёрын өрөөнд орон хөшгийг нь нээв. Ахын өрөөний цонх зүүн тийшээ харсан тул цонхоор өглөөны нар шууд тусч байлаа. Гэнэт гарсан нарны хурц туяанаас ах эгч хоёр цочин сэрэв.
Би гал тогоо руу ортол аав ээж хоёр цайгаа уун сууна.
Ээж: Өнөөдөр эмээгийн чинь төрсөн өдөр, бид хоёр 1 цагаас Америк ниснэ. Далимаар нь тэнд байгаа салбараараа орж ажлаа зохицуулна. Чи ах эгч хоёртойгоо байж байгаарай.
Би: За. Эмээд миний мэндийг дамжуулаарай.
Ах эгч хоёр хамт орж ирэн хооллоо. Эгч ахад хоол халбагадан өгч бие биедээ эрхлэлдэнэ. Энэ хоёр муухай юмаа хосгүй хүний хажууд ингэж болохгүйшдээ, уур хүрээд атаархаад үхлээ.
~~~~~~~~~~~~
Өнөөдөр ч уйтгартай өнгөрч байна шүү. Өвлийн амралт болохоор бараг 4 долоо хоног гэртээ юу ч хийлгүй суулаа. 1 удаа л Жиёолтой уулзсан, найз залуутай байсан бол юу гэж ингээд гиюүрээд байж байх юм. Ингээд л суугаад байвал таргална даа.
Ээж, аав хоёр онгоцондоо суугаад 3 цаг өнгөрлөө. Ах эгч хоёр цагийн өмнө гараад явчихсан. Уйдаад байнаа.
Би буйдан дээр суугаад ахын өгсөн шоколаднуудыг нэг нэгээр нь идэн зурагтны суваг солино. Сүүлдээ үзэх юм олдохгүй нойр хүрээд явлаа гэж.
~~~~~~~~~~~
Хаалга хүчтэй хаагдах дуугаар сэрлээ. Би яаж унтсанаа ч санахгүй бодолд дарагдана. Тэгээд хаалга руу харвал ах эгч хоёр тортой зүйл барьсаар орж ирлээ. Ах гал тогоо руу ороод хөргөгчинд авсан хүнсээ хийнэ. Тэгснээ миний хажууд ирээд: Ах эгч хоёр нь маргааш хамт зугаална бас өнөө орой гадуур хононо. Тийм болохоор гэртээ томоотой байж байгаарай. Маргааш орой ирнэ шүү *3 банантай сүү өгөх*
Би ч ахын хэлснийг үл сонсон банатай сүүгээ аваад өрөөндөө орлоо.
                  ~~~~~~~~~~~
Өглөө нарны хурц туяанд биш хаалганы хонх дуугарахад сэрэв. Миний өрөөний цонх баруун тийшээ харсанлдаа.
Би унтлагын хувцастайгаа үсрэн босч доош бууж хаалга тайллаа. Намайг хаалга нээхэд Жимин зогсож байв. Тэр доош харж байснаа над руу хараад жаахан сонин царайлав. Тэгснээ ардаасаа нэг юм гаргаж ирээд: Май, Шинэ жилин бэлэг. *Надад өгөх*
Би: Баярлалаа, өө би чамд бэлэг бэлдээгүй шдээ. Уучлаарай хичээл орохоор өгье. Чи юунд дуртай вэ?
Жимин: Дараа хэлье. За баяртай. Өө бас наад бэлгээ намайг задал гэхээр задлаарай.*даллах*
Би: За, баяртай.
Жимин: Нээрээ, чи ийм байсан ч хөөрхөн харагдаж байна. *гүйх*
Юу гэсэн үг вэ??? Сонин хүн шүү.
Би өрөөндөө орж Жиминий өгсөн бэлгийг ширээн дээрээ тавьчихаад ороо хураав. Тэгээд ОО ороод толинд хартал: АААААА
О.О "Ээ бурхан тэнгэр минь, Юу болох нь энэ вэ? Аймшигтай юм. Жиминий сонин царайлах юу ч биш хүн хараад зүрхээр явахаар болчихож."
Миний нүд хавдаад бүв бүлцэн болцон, үс арзайгаад яг зараа шиг, нүүрэн дээрээ шоколад наачихсан аймшигтай амьтан болчихсон байлаа. Өчигдөр орой шоколад идээд, нэг аймар эмгэнэлтэй кино үзсэн чинь уйлаад би ч өчигдөр алаа хаясөө. Тэгээд одоо үр дүн нь гарлаа даа.
Нүүр гараа угаагаад шүдээ угаачихаад гал тогоонд орж хөргөгчнөөс алим, банантай сүү 2 авав. Би буйдан дээр суун утсаа оролдоод байж байтал зурвас ирэв. Энэ Жимин байсан юм. Гэхдээ би Жонгүгийг байгаасай гэсэн жижигхээн горьдлого тээж байснаа нуухгүйээ.
[Жонгүг миний шинэ жилийн өдөр илгээсэн зурвасанд хариулаагүй ганц хүн.]
Жимин: Толинд харсан уу?
Би: Тиймээ, чи хэлэхгүй дээ.
Жимин: Хөөрхөн л байсаншдээ.
Би: Нээрээ ямар бэлэг авмаар байна.
Жимин: Дараа хэлнээ.
Би: Заа.
Жимин: За баяртай гадагшаа гарлаа.
Би: Баяртай.
[Сүүлийн үед Жиминтэй их дотно найз болж байгаа. Ер нь миний хамгийн сайн эрэгтэй найз.]
Хийх юм олдохгүйнээ, үнэхээр уйдаж байна шүү.
Би хэсэг буйдан дээр сууж байснаа гэнэт босон утсан дээрээ дуу тавиад аав ээжийн өрөөнөөс авахуулаад гэрээ цэвэрлэж эхлэв. Ээж намайг гэрийн ажил сур гээд үйлчлэгч аваагүй. Гэхдээ болоод л байна.
Гэрээ бүтэн цэвэрлэж дуусаад цаг хартал 17:34 болж байв. Би гал тогоо руу орж өөртөө тохирсон багахан хоол хийж идэв. Дахиад л хийх юмгүй болчихлоо, уйдаж үхлээ.
               ~~~~~~~~~~~~~
2 хоногийн дараа
Өнөөдөр хичээл орно. Би өглөө 5:30 гэж босон ах эгч хоёрт хоол бэлдчихээд хувцсаа солив. Ахын өрөөнд орж тэднийг сэрээгээд гэрээсээ гарлаа. Хаалгаа хаагаад эргээд хартал Жимин зогсож байв.
Жимин: Миний өгсөн бэлгийг авсануу?
Би: Өө, орчихоод ирье.
Гэрлүү орж өрөөнд байсан Жиминий өгсөн бэлгийг аваад буцаж гарлаа.
Би: Жимин, Би одоо задалж болох уу?
Жимин: Болохгүйээ, намайг задал гэхээр л задлана.
Би: Эээ, би 2 хоног тэслээшдээ.
Жимин: Өнөөдөр болно. Гэхдээ би задал гэж хэлнэ.
Би: Заза, тэгвэл чи юу авмаар байна?
Жимин: Удахгүй хэлнээ. Жаахан л хүлээчих.
Би: Зааа.
Бид хоёр замдаа ийн ярьсаар нэг мэдэхэд сургуулийн үүдэнд ирсэн байв.
Заа, үнэхээр их удаачихлаа. Уучлаарай🙏.
Vote&Com
                    나아림🌸

💘Чамайг хүлээсэн зүрх минь💘Where stories live. Discover now