<9>

218 24 3
                                    

Ах ирсэн бололтой хаалга онгойв. Би эргэж харан Жиминд "Баяртай" гэж хэлчихээд орох гэтэл огт танихгүй хүн урд минь байв. [Энэ хэн байж болохуу? Ахын найз охин юм байх даа. Хөөрхөн юмаа, хэн гэдэг билээ.
Ааа саначихлаа Ханёол гэдэгшдээ.]
Би: Сайн байна уу? Манай ахын найз охин уу?
Ханёол эгч: Тиймээ, чи тэгэхээр Бунилын дүү байхнээ?
Би: Тиймээ, орж байгаад тухтай танилцъя.
Би гэртээ ортол цэв цэвэрхэн орчин угтан авав. [Гэрийн ажилдаа сайн бололтой шүү.]
Би өрөөндөө орж хувцсаа солиод доош буувал хоолны үнэр хамар цоргино. Гал тогоо руу ортол Ханёол эгч хоол хийгээд зогсож байв.
Би: Ханёол эгчээ ах хайчсан юм?
Ханёол эгч: Хөөх, чи миний нэрийг мэддэг байхнээ.
Би: Ах хэлсиймаа.
Ханёол эгч: Тиймүү? Надад өнөөдөр танилцуулна гэсэн дээ.
Би: Эгчээ таньд нэг нууц хэлэхэд манай ах зүүдээдээ ярьдаг. Тэгээд л би мэдчихсэн. Ах зүүдэндээ хэлсэн юм.
Ханёол эгч: Тийм байхнээ. Наашаа суу хоол болчихлоо. Бунил зайрмаг авчирхаар явсан.
Би: Заа.
Би хоолны ширээнд суутал олон төрлийн хачир байх ба ширээ бараг дүүрчихсэн байв. Ханёол эгч ширээний голд тогоотой шөлөө тавихад ширээ бүрэн дүүрлээ.
Би: Сайхан үнэртэж байна шүү. Өнөөдөр хичээл дээр хоол идээгүй байсан юм.
Ханёол эгч: Бунилыг иртэл хоёулаа танилцаж байя. За Ча Ханёол гэдэг ахын чинь найз охин.
Би: На Арим, найз залуугийн чинь охин дүү. Манай ахыг 3 дүүтэйг мэднэ биз дээ.
Ханёол эгч: Тиймээ нэг удаа хэлж байсан.
Би: Манай ахтай хэзээнээс үерхсэн юм?
Ханёол эгч: 2 жил болж байна.
Би: Паах, яаж ах Хятадад байсаншдээ.
Ханёол эгч: Би өмнө нь Хятадад байдаг байсан болохоор ахтай чинь танилцсан, харин жилийн өмнө Солонгост ирсэн.
Би: Тийм байхнээ. Тэгээд л ах энд ирсэн байх нь.
Намайг ийнхүү амандаа хэлээд сууж байтал хаалга онгойх дуу гарч ах орж ирлээ. Эгч босон ах дээр очоод хүрмийг нь тайлж авав. Ах гал тогоонд орж ирэн зайрмагтай тороо сандал дээр тавиад суудалдаа суулаа. Би торыг уудлаад үзтэл 2ш банантай сүү болон 6 зайрмаг байв.
Би: Ахаа та намайг мартаагүй байхнээ. Баярлалаа. гээд 2ш сүүг аваад өрөө рүүгээ явах гэтэл ах:
- Арим гуай. Хоол идэж байж л сүү авна даа. гээд босч ирэн надаас сүүг булааж аваад хөргөгч рүү хийчихлээ.
Би: Яагаад? одоо сүүгээ уучихъя лдаа. Би хоол идмээргүй байна.
Ах: Чи өнөөдөр хоол идсыму?
Намайг үг хэлэхээс өмнө Ханёол эгч:
-Чи сургууль дээрээ хоол идээгүй гээ биз дээ. Хоол идэхгүй бол биед чинь муу шүү. Сүү хоол болохгүйээ.
Ах: Мэдсиймаа чамайг, хоолоо идэцгээе.
Бид бүгд хооллочихоод эгч бид хоёр аяга угаахаар болов. Би:
- Ахаа аав, ээж хоёр хэзээ ирэх юм?
Ах: Мэдэхгүйээ, бараг 3 сар болох байх.
Би: Заза.
Ээж, аав хоёр Анил, Бурим хоёрыг аваад Америк явчихсан. Аав маань их л хөдөлмөрлөж байж босгосон нэг компанитай юм. Гэхдээ одоо дөнгөж хөл дээрээ босч байгаа жижигхэн компани учраас аав маань Америкт салбараа нээх талаар хөөцөлдөхөөр явсан. Харин Анил, Бурим хоёр тэндээ сурна. Тиймээс одоохондоо ах бид хоёр л гэртээ байгаа.
Би аягаа угааж дуусаад хөргөгчнөөс сүү аваад өрөөндөө орлоо.
Хичээлээ хийчихээд гал тогоо орж хүнсээ шалгатал ногоо дуусчихсан, будаа жаахан үлдээд өөр олигтой хүнс байхгүй байв. Би ахаас аавын үлдээсэн картыг аваад өрөөндөө орж хувцсаа солиод дэлгүүр орохоор гарлаа.
Гадаа ч хүйтэн байна шүү. Өвөл болох дөхөж байна даа.
Би алхсаар ойрхон байдаг Супермаркет оров. Би бүх хүнсээ авчихаад касснд оочирлон зогсоно. Үнэхээр их хүнтэй байгаа болохоор миний ард нилээд олон хүн байв. Урд байгаа хүмүүсээ харан зогсож байтал баруун мөрөн дээр хүн цохих шиг боллоо. Эргээд хартал Жонгүг. Энд юу хийж яваа юм бол?
Би: Сайн уу?
Жонгүг: Би аймар яараад байнаа, урд чинь ороод бичүүлчихье тэхүү?
Би: За.
Жонгүг: Баярлалаа.
Тэр бараг намайг танихгүй байнадөө. Яаж ч таних вэ дээ. Өнөөдөр л танилцсан юм чинь.
Жонгүг юмаа бичүүлчхээд яваад өгөв. Харин би энд багахан хэмжээний догдлол тээн түүний араас харан үлдлээ.
~~~~~~~~~~~~~~~~
Өдөр хоног өнгөрөх тусам би түүнд улам ихээр дурлан, түүнийг харах гэж яаран сургууль руу тэмүүлнэ. Болдогсон бол өдөр болгон хичээл ороосой. Тэгвэл түүнийгээ илүү удаан ширтэж болохсон.

# 2 САРЫН ДАРАА #
Өнөөдөр бол 12-р сарын 31. Тиймээ өнөөдөр шинэ жилийн өдөр.
Би гэрээ цэвэрлэж, энд тэнд наасан чимэглэлүүдээ янзалж их л догдолно. Хэдий одоо 10-р анги ч гэлээ баяр болгоноор догдолдог жаахан хүүхэд хэвээрээл байна.
Би өрөөндөө орж бүх найзууд руугаа баярын мэнд хүргэсэн зурвас илгээлээ. Мэдээж найзууд гэж ангийн хүүхдүүд лдээ. Хүмүүс тэр дор нь надад буцаагаад мэнд хүргэн утас минь ойр ойрхон дугарана. Харин би энд утсаа ширтэн нэг л хүнээс зурвас ирэхийг хүлээсээр. Тэр бол мэдээж Жонгүг.

Аав, ээж маань 3 хоногийн өмнө энд ирсэн. Харин өнөөдөр Ханёол эгч аав ээж хоёртой танилцана.

Vote&Com
나아림🌸

💘Чамайг хүлээсэн зүрх минь💘Where stories live. Discover now