<6>

233 24 0
                                    

Бороо удалгүй намдаж гадаа бүрхэг хэдий ч үнэхээр сайхан орчин бүрдэв. Намайг кафегаас гарахад бороо орсны дараах хөрсний үнэр үнэртэж байлаа. Би энэ үнэрт үнэхээр дуртай, үгээр хэлэмгүй сайхан байдаг юм. Нэг сайн гүнзгий амьсгаа авчихаад харих замдаа гарлаа. Гадаа ч сэрүүхэн байна шүү.

Намайг гэртээ ороход хүн байгаа шинж алга. Өрөө рүүгээ орж хувцсаа сольчхоод доошоо бууж өндөг болон талх шарж идэв. Би хөргөгчнөөс банантай сүү аваад утсаа оролдон буйдан дээр сууж байтал ах ирсэн бололтой хаалга тогших шиг боллоо. Би очоод тайлтал огт танихгүй хүн зогсож байв.

Би: Уучлаарай, хэн бэ?Х: Өөрөө хэн бэ? Жимин хаана баана?Би: Та айл андуураад байх шиг байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би: Уучлаарай, хэн бэ?
Х: Өөрөө хэн бэ? Жимин хаана баана?
Би: Та айл андуураад байх шиг байна. [Жимин гэж хэн билээ. Нэг л сонссон нэр байх юм]
Х: Хүлээж байгаарай.
Тэр хүн утсаа оролдон хүн лүү залгаж байгаа бололтой утсаа чихэн дээрээ барин зогсоно харин би үүдэн дээрээ залхсан янзтай хаалга налаад байж байтал тэр хүн утсаараа:
Байна уу? Чи хаана байнаа. 56 дугаартай байшин мөн биз дээ.
Утасны цаанаас хэдэн үг хэлэх шиг болоход тэр хүн сонин царай гаргасаар утсаа таслав. Тэгснээ нэг бөхийгөөд "Уучлаарай, айл андуурсан байна. Манай найзаас болоод л. Үнэхээр уучлаарай." гээд явчихлаа. Би толгойгоо сэгсэрсээр хаалгаа хаах гэтэл хаалгыг цаанаас нь татав. Хаалгаа нээгээд хартал ах ёжтой инээсээр орж ирэхээр нь би:
- Хаачаад ирж байгаа юм?
Ах: Би хаачхав дээ. Хичээлээ тараад найзуудтайгаа байж байгаад ирж байна.
Би: Төгсөх анги байж хичээл номоо бодооч, найз эдртэйгээ гадуур гараал юун ч сайхан завтай юм.
Ах: За тэгээл хөгшин эмгэн шиг үглээд байдгийн, харин чи л завтай байх шүү. Дурлалт залуугаа гэртээ авчраад л.
Би: Ямар дурлалт залуу?О.О
Ах: Саяны үүдэн дээр байдаг өндөр банди, мэдэхгүй царайлж гэнэ.
Би: Оон, та чинь тэнэг юм байншт. Тэр чинь айл андуураад хаалга тогшоод байсын, тэглээч би нэрийг нь ч мэдкү.
Ах: Худлаа, булзайруулаад байгаарай.
Би: Хуцөө, тань шиг тэнэг ахтайгаа мэдсэн бол төрөхгүй байсын за " хэлээ гаргах" хүн тайлбарлаад, үнэнийн хэлээд байхад чинь.
Ах: Заза, гэхдээ л надад бол тэгэж л харагдсан.
Би: Өөрийнхөөрөө л бод за, надад хамаагүй. *Өрөө рүүгээ явах*
Өрөөндөө орж хичээлээ хийж дуусгачхаад орон дээр утсаа оролдоод хэвтэж байтал ах:
- Хөөе, Аримаа ахыгаа уучлаарай. Өрөөнөөсөө гараад ирээ, ах нь өлсөж үхлээ. Надаа хоол хийгээд өг тэхүү.
Би: Юм гуйх болохоороо л уучлалт гуйж эдр. Чадку за. Өөрөө хийгээд идээч, гаргүй хүн байгаа биш.
Ах өрөөнд орж ирээд: Гуйжийн, ах нь аймар өлсөөд, яг турж үхлээ. Ах нь өлсөөд үхчүүл чи яахын?
Би: Харин ч сайн биз.
Ах: Өө чи ингэх байсымуу. Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэж үнэн юм даа.
Би: Засс, танд хэзээ бяруу байсын. Нэртэйгээр нь мянгат малчин болчооч.
Ах: Их томоржийноо чи! *дэр шидэх*
Би ах руу буцааж шидээд яг нүүрийн оночлоо. Ах бид хоёр хэсэг дэрээр байлдсаны эцэст орон дээр тэрийн унав. Ах намайг хөлөөрөө жийгээд:
- Бос бос. Би яг өлсөж үхлээ. Хурдан хоол хийгээдэх.
Би: Надад банантай сүү авч өг!
Ах: Заза, дараа аваад өгчий. Надад одоо хоолноос өөр юм бодогдохгүй байна, хурдал.
Би: Зөзө.
Би гал тогоонд ороод хоолоо хийж байх зуур ах арваад удаа "Хоол болжийнуу?, Хурдлаачээ" гэж хашхирсан. Би гялс хоолоо хийж дуусгаад ахыг дуудав. Ах гал тогоонд хамаг хурдаараа гүйж орж ирээд яг турж үхэх гэж байсан юм шиг амруугаа чихээд, бараг зажлахгүй залгиад байлаа.
Би: Ах минь тайван ид. Би наад хоолыг чинь булаачихгүй.
Ах будаанаасаа нэг том халбагадаж амруугаа хийчхээд:
- Энэ хоол үнэхээр гоё амттай байна. Яг үхэх гэж байсын. Баярлалаа.
Би: Хха, бүтэн сар хоолгүй байсан хүн шиг байхыма. Хамгийн сүүлд хэзээ хоол идсийн.
Ах аман дахь будаагаа үсэргэсээр: Өчигдөр орой.
Би: Одоо 6 цаг болж байна. Тэнэг минь өдөр сургууль дээрээ хоол идэхгүй үхснээ хийжийсэн мал вэ?
Ах: Тэгээл чамайг хоол хийгээд өг гэжийхад чинь.
Би: Хохьчийшдэ, найзуудтайгаа ангалзаж энэ тэрүүгээр тэнэжийхаар хоол аваад идчихгүй. Өдий том болчоод ходоодондоо хоол хийчихгүй, тэнэгшт.
Ах: Засс, нэг их сургаал айлдсан хүн. Ямар миний ээж байгаа биш дээ.
Би: Таныг л бодож хэлжийн за.
Ах: Уг нь би чамайг зэмлэж, сургаал айлдах ёстойшдэ, тэгсэн чинь би загнуулаад суужийдаг. Хорвоо юмаа.
Би: Хуцалгүй хоолоо ид. Аав, ээж хоёр ирэх болжийн.
Ах: Заза.
Би: Хөөе, бацаанаа сүүгээ авъяаа.
Ах: Ахад нь мөнгө алгаа, маргааш өгий за.
Би: Хнн, таны маргааш дуусах биш дээ. Бага байхад ч бас хулхиддаг байсан биз дээ.
Ах: Мэдсээр байж, яах гэж ингэж горьддог байнаа.
Би: Нэг л өдөр өшөөгөө авна даа.*Хорон инээдээр инээх*
Ах: Заваан инээдэг хэвээрээ шив.
Би: Танаас л дээр.
Ах: За тиймээ тийн. Чамайг баркун байна. Хэрүүлээ болий, хоолоо идмээр байна.
Би: Агаа, би хөргөгчинд үлдсэн нэг сүүг уучий. Мэдээж ээж хөргөгчинд хоёр сүү байсныг мэднэ, мэддэг ч байсан. Би өдөр нэгийг нь ууцан, намайг хоёрыг уусныг мэдвэл ээж ална. Тиймээс харин та ээжид намайг уусан гэж хэлэхгүй өөрийгөө уусан гээд хэлчих, тэхүү. *Өрөвдөлтэй царай гаргах*
Ах: Яасан гэж?
Би: би танд хоол хийж өгөө биз дээ.
Ах: за яахав, болох л юм. Дараа намайг аргална гэвэл.
Би: Тэгьеэ тэгье.
Ах: Тохирлоо шүү. *Гараа өгөх*
Би: Тохирлоо. *Гар барих*
Би банантай сүүгээ уусаар:
- Агаа аягаа угаагаарай за. Баярлалаа. *Өрөөрүүгээ орох*
Би банантай сүүнд үнэхээр дуртай. Гол зүйл нь би нэг өдөр 11 ширхэг банантай сүү ууснаас болоод 3 өдөр халуурсан. Тэрнээс хойш ээж надад өдөрт ихдээл 1 банантай сүү өгдөг болсон.
Нойр хүрээд байхаар нь орондоо ороод унтчихав.
Уншдаг хүмүүстээ маш их баярлалаа🙆.
             Vote&Com
                           나아림🌸

💘Чамайг хүлээсэн зүрх минь💘Where stories live. Discover now