<2>

357 31 1
                                    

Өглөө сэрээд хартал би ширээгээ дэрлээд унтсан байв. Өчигдөр орой олон юм бодсоноос болоод орондоо орохоо мартчихаж. Цаг хартал 6:00 болж байв. ОО орж нүүр гар шүдээ угаачихаад, хоолоо бэлдэж байтал ээж боссон бололтой дүү нарыг сэрээж байв. Ширээнд ганцаараа сууж байтал тэд ар араасаа ирж цайгаа ууцгаалаа. Аяга угаах ажлыг хоёр дүүдээ даатгаад, дээш гарч шүршүүрт орчихоод ээж дээр очин:
- Ээж, би сургуулийн дүрэмт хувцсаа авмаар байна. гэхэд ээж:
- Одоохон, чи хувцаслаж бай. Би зургийг нь олъё.*утсаа асаах*
Би: - За.
Өрөөндөө ороод хувцасны шүүгээгээ ухтал ганц ч удаа өмсөөгүй богино шорт, подволк хоёр нүдэнд туслаа. Хувцсандаа тохирсон гутал өмсөөд, гарт таарсан цамцаа угллаа.

 Хувцсандаа тохирсон гутал өмсөөд, гарт таарсан цамцаа угллаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ээж ч болсон бололтой үүдэнд зогсоод намайг хүлээнэ. Би хурдан гэгч нь үсээ янзалж, нүүрэндээ хөнгөхөн будаг хүргэчхээд буув. Ээж утсаа оролдож байснаа:
- Энэ байна. *Утсаа надад харуулах*

 *Утсаа надад харуулах*

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Яахав дажгүй л юм. Хэт даруухан биш мөртлөө дэгжин.
Би: - За, ээж минь явж авцгаая.
Ээж: - Өө...  Чиний биеийн тамирын хувцас.

  Чиний биеийн тамирын хувцас

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би: - За, явъя.
Ээж бид хоёр олон газраар орж явсаар нэг дэлгүүрт орж авах юмаа авчихаад харих гэтэл ээж ажлын газрынхан дуудаад байна гээд яваад өгөв. Сайн л биз, ганцаараа алхаж явтал ард хүн дуугарах шиг боллоо. Эргээд хартал нэг ч хүн алга, их удаан гадуур явсан болохоор харанхуй болчихсон жаахан айж байв. Хурдан алхсаар булан эргэх гэтэл нэг хүн ардаас цочоолоо. Би айсандаа маш чангаар хашгирчихлаа. Айснаас болоод хөдөлж чадахгүй байтал тэр хүн:
- Хөөе!! На Арим амаа татаачээ. Чих дүлийрэх нь байна. * Миний амыг дарах*
Би сандран эргэж хартал ах байв. Муу тэнэгийн гарыг нь хазчихаад гэрлүүгээ хамаг хурдаараа гүйлээ. Ах хойно ёоёолсоор үлдэв. Хурдхан гэртээ орж ирээд өрөө рүүгээ орох гэтэл гэрт хүн байгаа шинж алга. Би ч нэг их тоосонгүй дуу аялсаар өрөөндөө ороод нэг юмыг саналаа [ Ах яагаад энд байдаг билээ. Хятадад байх ёстой хүн чинь энд юу хийж явдаг байнаа, би бас яагаад олон жил уулзаагүй ахыгаа тэврэх ёстой байтал, ашш одоо алуулсаан] гэж бодож суутал үүдний хаалга дугарч ах орж ирэх нь сонсогдов.
Би ч ширэн нүүрлэсээр өрөөнөөсөө гарч ах дээр очтол, ах намайг нэг няслаад:
- Өөдгүй хүүхэд шүү! Ахыгаа ирж байхад, дургүй байгаа юм уу? Тэгвэл явъя даа *хаалга онгойлгох*
Би: Үгэйээ, Ахаа битий яваа, уучлаарай😽 *араас нь тэврэх*
Ах ч уур нь гарсан бололтой эргэж харан намайг энгэртээ наан тэврэв.
Би: - Ахх, гоё байна шүү. Ахдаа тэврүүлэх ийм сайхан билүү?
Ах: -Хөөрхөн дүүгээ тэврээгүй уджээ.    Би тэврэлтээс нь мултарч зогсоод:
- Ядарсан биз дээ, Би хоол хийгээд өгий😻. Гараа угаагаад тэнд сууж бай. *буйдан руу заах*
Ах: -За.
Би ч хурдан гэгч нь хоол бэлдээд ахыг дуудан хамт хооллонгоо юм ярив.
Би: Хэзээ ирсэн юм?
Ах: Өнөөдөр л ирээд харих гээд явжийсан чинь чамайг харсан юм. Тогломоор санагдаад цочоосон чинь чи гар хазаад.
Би: Уучлаарай даа. Айгаад л тэгсэн юм, зүрх муутайг мэдсээр байж цочоогоод, ер нь таны буруушдээ.
Ах: Заза, уучлаарай. Хайртай шүү🙆
Би: Ямар нялуун юм бэ? Болио танд зохихгүй байна. Байдгаараа л бай за.
Ах: За чи өөрөө л байдгаараа бай гэсийшүү, хүн ганц удаа аятайхан байя гэхээр муу бөөс чинь.
Би: Хэн? би бөөс гэж үү? Хха, Би ямар та юу? Битгий маяглаарай баншин нүдэт минь!
Ах: Зза, бууж өгеөө. Хэл ам нь гүйцэгдэхгүй хэвээрээ шүү.
Манай ах ийм л хүн, нэг их сайн ах болж гэнэ. Худлаа үглэхээс цаашгүй юм байж. Би багаасаа л ахтайгаа хэрэлдэж өссөн, гэхдээ бид хоёр бие биедээ амь шүүдээ. Хэдий жоохон байсан ч гэсэн ахтайгаа өнгөрүүлсэн дурсамжуудаа санадаг юм. Ах намайг дандаа хамгаалдаг байсан, одоо ч хэвээрээ. Хааяа хэрэлддэг ч жинхэнэ биш, зүгээр л тоглоомоор. Гэвч хэрүүл болгон дээр ах түрүүлж бууж өгдөг.
Аягаа угаачхаад өрөө рүүгээ ортол утсанд зурвас ирсэн байв. Нээгээд хартал танихгүй дугаараас Юнгигийн нэг охинтой хамт явж, бөгж зүүж өгч, тэвэрч, бүр үнсэж байгаа нь хүртэл гарсан олон зураг байв. Юнгигийн царай их тод гарчээ, гэвч тэр хажууд нь байгаа охины царай нь гарсан зураг алга. Хамгийн сүүлд нь " Тэр одоо минийх, чи түүнийг орхисон. Харин би орхихгүй!!!" гэсэн байлаа. Би мэл гайхан дэмий л утасны дэлгэцэн дээр байх Юнгигийн зургийг ширтэн уйлна. Хэзээч намайг орхихгүй гэж хэлээгүй билүү? Ганцхан надад хайртай гээгүй юу? Түүнд ингэж их гомдож үзсэнгүй, би түүнийг орхиогүй шүүдээ. Би одоо ч түүнд хайртай.
Энэ өрөөнд миний уйлах дуунаас өөр чимээ анир үгүй. Ахад мэдэгдэхгүй гэсэндээ аль болох чимээ гаргахгүйг хичээн амьсгаагаа түгжсэн ч нүднээс минь урсах гашуун нулимс огт зогссонгүй. Гэнэт энэ чимээгүй байдлыг эвдэн миний утас чичрэх нь тэр, би утсаа хартал Миний хайр💝
гэж тэмдэглэсэн дугаараас залгаж байв. Миний гар чичирсээр ногоон товчийг дарав. Утсаа чихэндээ ойртуулахад түүний минь тайван хоолой сонсогдож, тэр ярьж эхлэв.
Сайн байна уу? Уншиж байгаа хүн байвал маш их баярлалаа💜
Vote&Com
                         나아림 🌸

💘Чамайг хүлээсэн зүрх минь💘Where stories live. Discover now