<4>

276 32 0
                                    

Энэ сургууль гаднаас нь харахад их гоё, үзэмжтэй юм.

Ямартай ч бүхнийг мартаад өөдрөг байя. Хамгийн түрүүнд найзтай болъё бас шинэ хайртай учирч магадгүйшдэ.

Өөрийгөө бодохоор инээд хүрээд байх юм. Саяхан л Юнгиг бодоод уйлж байсан хүн чинь одоо шинэ хайр ярьчихсан ч байх шиг. Яг үнэнийг хэлэхэд энэ бол зүгээр л түүнийг мартах шалтаг юмлдаа.

Энэ их бодлоо орхин сургууль руу ортол, үнэхээр их шуугиантай юм. Төөрч явсаар багш нарын өрөөг олоод ортол нилээд хэдэн багш сууж байлаа.
Би: -Сайн байна уу? Шинээр шилжиж ирсэн хүүхэд байна.
Бор шаргал тайрмал үстэй, нүдний шил зүүсэн залуухан эмэгтэй багш:
- Сайн уу? Би танай ангийн багш, ангийг чинь заагаад өгье.
Тэр багшийг дагаж явсаар 3 давхарын баруун жигүүрийн мухарт байрлах 10-2 гэх тэмдэгтэй ангид орж ирэхэд 15 гаруй хүүхэд байх ба ихэнх нь эмэгтэй хүүхэд байлаа. Орж ирэхэд л хүн бүр дуугаа хурааж намайг дагуулан харна. Их эвгүй юмаа.
Багш намайг самбарын өмнө зогсоогоод өөрийгөө танилцуул гэлээ.
Би: -За... Намайг На Арим гэдэг. Одооноос та бүхэнтэй хамт суралцах болно. Тусалж дэмжиж байгаарай.
Багш: Намжүүн шинэ сурагчид сургуулиа танилцуулаарай.
Гэхэд 3р салааны урдаасаа хоёрт сууж байсан өндөр хөвгүүн "Мэдлээ." гэв. Багш үргэлжлүүлэн "Тэгэхээр намайг Сон Хэжи гэдэг. Математикийн багш, Сон багш гэж дуудаарай. Мөн манай ангийн дарга бол тэр *2р салааны урд талаасаа 3т суух малийтлаа инээсэн хөвгүүнийг заах* Хусог гэдэг юм. Одоо тэгвэл тэр хоосон зайнд очоод суучих *2р салааны хойд талаасаа 3 дахь ширээг заах*
Би ч "за" гээд ангийн даргын ард очиж суухад миний хажууд суух банди "Танилцъя, Пак Жимин" гэхэд нь "На Арим, танилцсандаа таатай байна" гэтэл "Би ч бас" гэв. Яахав дээ хөөрхөн намхан л банди байна, намхан ч гэж дээ надаасаа л өндөр юмдаа. Би чинь дөнгөж метр 65 шүргэж яваа хүн шүү дээ.
Багш ч гарсан бололтой хүүхдүүд шуугилдана.
Гэнэт урд сууж байсан ангийн дарга босч ирээд "Тэгэхээр нэг санаа байнаа, шинэ хүүхдийн авьяасыг үзье"
Бүгд: Тэгье!!!

О.О Ваат??  Яанаа ингэнэ гэж огт бодсонгүй. Ухаан алдах нь.
Би: Ю-юу тэгэхээр... Ммм, Одоо хичээлтэй биздээ. Тарж байгаад болох уу?         
Бодож, бодож олсон ганц бултах арга минь.
Хусог: Эхний цаг цонхтой. Бултах аргагүй шүү!

Би ч яах учраа олохгүй хэсэг байсны эцэст бүжиглэхээр боллоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би ч яах учраа олохгүй хэсэг байсны эцэст бүжиглэхээр боллоо.
Хүүхдүүд ширээнүүдийг холдуулж ангийн голд зай гаргах бол би утсаа ухан дууныхаа аяыг хайна. Арай гэж бүжгийнхээ аяыг олж авав. Америкт байхдаа бүжгийн дугуйланд явж байсан болохоор санаа зоволгүй бүжиглэлээ. Намайг бүжиглэж дууссаны дараа хүүхдүүд орилолдон алга ташив. Жаахан эвгүй л юм.
Гэтэл Хусог: За манай ангид авьяастан нэмэгдлээ гэж, одоо харин танилцацгаая.
Хүн бүр надтай гар барин танилцсан юм. Хамгийн эхэнд Хусог: Жон Хусог. Ангийн дарга *малийтлаа инээх*
Дараа нь А Жиёол, Ким Намжүүн, Хо Жэми, Ким Тэхён, Ан Сэра, Жү Хэми, Ким Согжин, Ким Жиа, Хун Мисү, Кан Хуна гэх хүмүүстэй танилцав. Хамгийн сүүлд нэг охин: "Ким Жиу гэдэг. Жиагийн ихэр."гэв. Нээрээ л ихэр юм байна их ижилхэн юм. Гэхдээ Жиа давхраагүй бас намхан, харин Жиу давхраатай Жиагаас арай өндөр юм байна.
Энэ анги ч сонирхолтой юм гээч. Намжүүн их ухаантай юм, гэхдээ яагаад Намжүүнийг биш энэ далдагануур Хусогыг ангийн дарга болгосон юм бол?
Хичээлүүд ч ар араасаа орсоор, их завсарлагаа боллоо. Намжүүн надад сургуулийн цайны газрыг зааж өгсөн, тарахаар сургуулийг бүхэлд нь зааж өгнө гэсэн.
Сургуулийн цайны газар хоолоо авах гээд оочирлоод байж байтал урд байсан охин эргэж хараад "Сайн уу? Таниж байна уу? Ангийн чинь Жиёол байна. Одооноос сайн найзууд болъё, бас хамт бүжгийн бэлтгэл хийж байя." гэж нэг дор баахан зүйл хэллээ. Би:
- Тэгэхээр чи ч бас бүжиглэдэг байхнээ? Тэгвэл татгалзах юм алга, Сайн найзууд болцгооё
Жиёол: Тиймээ. Дагаад яваарай, тэр ширээнд сууя.
Бид хоёр явсаар Жимин, Тэхён, Жиа, Жиу дөрөв суусан ширээнд очиж суув. Тэд инээлдэн юм ярина. Харин надад жаахан эвгүй байсан болохоор биеэ барьсан янзтай байсан юм. Үүнийг минь анзаарсан бололтой
Тэхён: Аримаа биеэ барих хэрэггүйээ, чөлөөтэй бай. Цаашдаа ч бас сайн найзууд болъё. *Инээх*
Вооах Тэхён их хөөрхөн юмаа. Инээхээрээ үнэхээр эгдүүтэй юм. Гэвч энэ зүгээр л шохоорхол байх.
Уншиж байгаа бол маш их баярлалаа🙆. Мөн алдаа ихтэй тул сайн хэлж өгөөрэй🤗.
Vote&Com
나아림🌸

💘Чамайг хүлээсэн зүрх минь💘Where stories live. Discover now