<8>

221 25 0
                                    

Хичээл дарааллан орсоор биеийн тамирын цаг боллоо.
[Ашш өглөө ахтай хэрэлдэж байгаад тамирын хослолоо мартчихаж, яанаа биеийн тамираа тасалж болохгүй юмсан.] Би Хусог дээр очин:
- Хусог, миний бие жаахан тиймхэн байнаа. Би тамираас чөлөө авч болохуу?
Хусог: Хаана чинь өвдөөд байгаа юм? Эмч дээр очих уу?
Би: Хэрэггүйээ, хааяа ингэж дотор сонин болоод толгой эргээд байдаг юмаа. Удахгүй зүгээр болчихно.
Хусог: Тэгвэл би биеийн тамирын багшид хэлчихье.
Би: За.
[Ашгүй дээ, аргалчихлаа шүү. Хусог заримдаа хөгжилтэй шогч заримдаа няхуур, шаардлагатай ангийн дарга болчих юм. Сонин хүн шүү.]
Би суудалдаа сууж хүүхдүүд гарахыг хүлээлээ. Бүх хүүхэд гарсны дараа ангид надаас гадна 4 хүн үлдэв. Мэдээж Жонгүг, Кай хоёр үлдсэн, Кай үлдсэн бол Хуна ч бас үлдэнэ, нөгөө хүн нь бол Жиёол. Тэр ч бас хувцсаа мартчихсан гэсэн. Би Жиёолтой хамт дээвэр дээр гарахаар явав. Хуна Кай хоёрын заваарахыг харж ханалаа. Харин Жонгүг 1р салааны хамгийн хойно чихэвч зүүгээд цонх ширтэн сууна, харахад эмороод ч байгаа юм шиг.
Жиёол бид хоёр дээвэр дээр гарч элдэв зүйл ярилцлаа.
Жиёол: Чи хэнд сайн юм бэ?
Би: Сайн хүн байсаан, харин одоо байхгүй. [Жиёолд итгэсэн цагтаа л түүнд хайртай хүнээ хэлэх ёстой байх]
Жиёол: Яагаад байхгүй гэж?
Би: Нэг үгээр хэлбэл хаягдчихсан.
Жиёол: Уучлаарай.
Би: Зүгээр дээ, зүгээр л өнгөрсөн хар бараан дурсамж.
Жиёол: Би ч бас ийм байдалд орж үзсэн. Итгэмээргүй, аймшигтай, үгээр хэлэмгүй хэцүү тийм байдалд 2 удаа орж үзсэн.
Би: Хэцүү байсан байхдаа.
Жиёол: Хэр их уйлсан бэ?
Би: Юу?
Жиёол: Уйлсныг чинь мэдэж байнаа.
Би: Тиймээ би уйлсан, түүнийг бодох тоолонд уйлмаар байдаг. [Гэхдээ одоо үгүйээ.]
Жиёол: Би харин нэг ч дусал нулимс унагаагүй.
Би: Тиймээ, чи бол ийм л охин. Хэдий найзлаад удаагүй ч гэлээ би чамайг сайн мэддэг болсон шүү.
Жиёол: Би чамаас өөр хүнд энэ тухай яриагүйлдээ.
Би: Чи хэнд хайртай юм?
Жиёол: Надад бол зөндөө байна. За байз тоолоодхы *Юм бодох*
Жиёол: 5 байгаа юм байна.
Би: Паах, нэрийг нь хэлж болох уу?
Жиёол: Мэдээж 1т Тэхён, 2т Сэүн, 3т Ину, 4т Жонгүг, 5т Кай.
Би: 2ыг нь танихгүй юм байна.
Жиёол: Энэ хүмүүс зүгээр л таалагддаг. Харин нэг хүнд хайртай.
Би: Чи Жонгүгийг тийм сайн таньдаг юмуу?
Жиёол: Өө чи мэдэхгүй билүү, Тэгэхээр Жонгүг манай ангид өмнө нь байсан юм. Харин 2 жилийн өмнө Америк рүү сурахаар явчихсан. Өнөөдөр ингээд ирчихнэ гэж мэдсэнгүй шүү. Жонгүг ер нь чимээгүй ноомой хүүхэдлдээ. Би түүнийг сайн мэдэхгүй ч орчноо мэдэрдэг, хөгжилдөж бас эморч, ноомой болж чаддаг. Тийм болохоор нэгэн цагт би түүнд сайн байсан юм.
Би: Тэгээд хэнд нь хайртай юм?
Жиёол: Тэр бол нууц, дараа хэлнээ.
[ Тэр ч бас надтай ижил зүйл бодсон бололтой]
Бид хоёр дээвэр дээр хэр удсаныг мэдэхгүй ч гэлээ бараг завсралчихсан байхаа. Гэхдээ бид хоёрт санаа зовох зүйл байхгүйээ. Биеийн тамир 2 цаг орно.
Жиёол намайг чирсээр доош шатаар бууна. Би:
- Жиёол дээвэр дээр жаахан байялдаа. Агаар амьсгалмаар байна.
Жиёол намайг чирсээр:
- Сая хангалттай агаар амьсгалчихсаан, ангид орж утсаа шалгая.
Би: Утасны донтон.
Жиёол: Хурдан яваач, би чамайг дийлэхгүй байна. Гахай чинь.
Би: Би гахай биш.
Жиёол: Тэгээд өөр юу байхын, зүгээр л бүдүүн гээд хэлчээч.
Би: -___-
[ Би уг нь бүдүүн биш дээ. Дандаа ингэхийн.]
Ангид ороод иртэл хэн ч алга. Үгүйээ арын өрөөнд дуу гараад байна.
Гайхалтай, арын өрөөнд хүн дуулаад байна. Мэргэжлийн дуучин шиг л, үнэхээр сайхан хоолойтой юм. Энэ хоолой намайг тайвшруулж үүлэн дээгүүр хөвж байгаа юм шиг мэдрэмж төрүүлнэ. Яг л Юнгитэй ижилхэн, тэр надад зориулж дуулдаг байсан. [ НА АРИМ!!! хэзээ өнгөрснөөсөө салах хүн бэ? Өөртөө дургүй хүрч байна.]
Би арын өрөөрүү гэтэн алхана. Эргэж хараад Жиёолыг дуудах гэсэн чинь Жиёол аль хэдийн утсаа оролдоод сууж байх нь тэр. [Энэний хайр нь яг утас байхаа. Утсандаа дэндүү хайртай юм.]
Би арын өрөөний дутуу хаагдсан байх хаалганы жижигхэн завсраар харвал нэг хүн микрофон барьчхаад дуулж байв. Доороос нь дээш гүйлгэж хараад нүүрийг нь хартал Жонгүг байна.
Гүн далай мэт эцэс төгсгөл нь харагдахгүй үзэсгэлэнтэй хоёр нүдээ хөнгөхөн аньж, өтгөн хар хөмсгөө дууныхаа хэмнэлд тааруулан өргөж, зангидах нь үгээр зүйрлэмгүй гайхалтай. Түүний энэ байдал зүрх сэтгэлийг минь ум хумгүй сүйтгэнэ.
Түүнийг ширтээд ухаан санаагаа алдчихсан, амаа ангайгаад байж байтал ардаас нэг хүн цохиод:
- Хөөе, мал минь дуудаад байгаам бишү. Яадаг тэнэг вэ? Эсвэл дүлий болцыму?
Би: Яаая, аймар өвджийн. Сонсжийн тэнэгээ. Хүн цохиод байхдаа яады. Ална даа чамайг.
Жиёол: Хэчнээн их дуудуулдгын.
Би: Өвджийн за, намайг зодохоо больсон чинь дээр шүү! Цагдаад өгчийшүү.
Жиёол: Заза, Одоо нааш ир ангийхан ирэх нь байна, хаашаа гөлрөөд байдгын. *Намайг чирж явсаар, сандал дээр суулгах*
                ~~~~~~~~~~~~~~
Хичээл тарж бүгдтэй нь салах ёс хийгээд харьж явтал ардаас:
- НА АРИМ!!! нэг хүн гүйж ирээд мөрөн дээр гараа тавих нь мэдрэгдэв. Хажуу тийшээ харвал Жимин байв. [Дандаа Жимин байх юм. Өөр царай харах юмсан.]
Жимин: харих гэж байгаа юмуу?
Би: Тиймээ, хамт явы.
Жимин: Тэгеэ. Арим☺️...
Би: За, Юу гуйх гээд байгаан.
Жимин: Надаа... би түүний үгийг таслаад:
- Зайрмаг гэж үү?
Жимин: Тиймээ. Аваад өгөөч тэхүү *Хөөрхөн царай гаргах*
Би: За тэгьеээ.
Бид зайрмаг авах гээд ойрхон зайрмагны мухлаг руу алхаж байтал нэг хүн Жиминыг дуудлаа. Бид хоёр зэрэг эргээд хартал Жонгүг цагаахан инээмсэглэл тодруулсаар нааш ирж байх нь тэр. Жонгүг бидний хажууд ирээд:
- хайчих гэж байгаан.
Жимин: Зайрмаг авах гээдл явж байна.
Жонгүг: Хамт явъя.
Тэр хоёр элдэв зүйл ярин инээлдэн явна. Харин би Жонгүгийн хажууд явж байгаадаа хэт их догдолсондоо болоод тэр хоёрын ярьсан ярианаас нэг ч үг ойлголгүй дэмий л толгой дохин ойлгож байгаа дүр үзүүлнэ.
Тэр хоёрыг  хүлээж бай гэчихээд 3 зайрмаг авлаа. Мэдээж минийх банантай. Тэр хоёрыг сайн мэдэхгүй болохоор хоёуланд нь шоколадтайг авчихлаа. Жиминий зайрмагийг нэг гартаа барьчихсан нөгөө гартаа өөрийнхөө мөн Жонгүгийн зайрмагийг барьсаар тэр хоёрлуу сунгатал Жимин өөрийнхөө зайрмагийг авч харин Жонгүг миний зайрмагийг авчихлаа. [Тэр ч бас банантайд дуртай байх нь.]
Бид алхсаар манай гэрийн гадаа ирэв. Манайх хамгийн захын байшин болохоор хойшоо эргэдэг гудамжтай, Жонгүг хойд гудамжаар эргэн явсан бол Жимин намайг гэртээ орохыг хүлээн явган хүний зам дээр зогсоно. Би Жиминд "Баяртай одоо явдаа орой боллоо." гэж хэлчихээд гэрийнхээ хаалгыг тогшив.

Vote&Com
나아림🌸

💘Чамайг хүлээсэн зүрх минь💘Where stories live. Discover now