Хүүгийнхээ төлөө

1.2K 183 3
                                    

Бэкхён яг одоо гарын хүлсэн байдалтайгаар газар өвдөглөн суух ба хөх цэнхэр өнгийг хослуулан өмссөн цагдаа түүний урд ирэн: Бюн Бэкхён та Мин Жимин болон бусдыг айлган сүрдүүлэн хулгайлж, хар тамхыг хулгайгаар хил давуулж мөн биеэ ү***тэнд хүргэсэнд таныг баривчилж байна. Та дуугүй байх хэрэгтэй. Таны хэлсэн зүйл таны эсрэг болж болно. Аан мөн дүү болох Бюн Бёнжиг худал мэдүүлэг өгч сэтгэл санааны хохирол үүсгэн хар тамхи хил давуулахад туслалцаа үзүүлсэн хэргээр баривчлах болно

Харин Бэкхён түүний амьдрал яг хаанаасаа буруудсаныг бодон инээх уурлахын хооронд байлаа.

Өнгөрсөнд

Бэкхёныг өөрийн өрөө гэх тодотголтой харанхуй бүдүүлэг газартаа байж байхад гаднаас олон цагдаа орж ирэн түүний хөл рүү нь буудаж улмаар гарын гавлав.

Хөвгүүдийг хорьсон газар цагдаа нар орж ирэн үүнтэй зэрэгцэн Юнги ч орж ирэв.

Хүүгээ харсан тэрээр уйлан очиж тэвэрхэд Жимин ч мөн уйлж байлаа.

Хүүгийнхэн хацар нь хонхойж гар нь энэ тэндээ зүүний соривтой, баяр хөөрөөр дүүрэн нүд нь сүүмийж, яс арьс болтлоо туржээ.

Цагдаа нар хүүхдүүдийг бүгдийн авч гаран Юнги л Жиминыг тэврэн уйлж байлаа.

Жимин: Ааваа т-та яасан уддаг юм бэ??

Юнги: Миний хүү аавыгаа уучлаарай. Аав нь хурдан ирдэг байж

Юнги Жимины хүлээсийг тайлан хүүгээ тэврэн тэр харанхуй газраас гарахад хурц нар үзсэн Жиминд хэцүү байлаа.

Цагдаагын машинд суулган халуун зүйлээр хучин авахад холоос Хусог багтарч үхэхээ шахсаар хүрч ирэв.

Жиминыг харсан Хусогын нүдэнд нь нулимс цийлэгнэж хүүгээ тэврэн авахад Жимин зөрүүлж тэврэв.

Хусог: Бурхандаа талархлаа. Хүү минь зүгээр үү?

Жимин: А-ааваа!!

Аав хүү 2ийн энэ үзэгдлийг харсан цагдаагын ажилтан хүртэл нулимс дуслуулж байлаа.

Цагдаагын ажилтан Юнги дээр очин: Хүүд чинь их хэмжээгээр мансууруулах бодис хийсэн байсан. Хурдан хугацаанд хорын гадагшлуулах эмчилгээ хийлгэхгүй бол хүүд тань муу.

Юнги дахиад уйлчихлаа.

Юнги үргэлж хатуу хүйтэн мэт аашилдаг. Гэвч цаана нь хүүхдүүдээ гэсэн сэтгэл үргэлж байдаг.

Юнги: Бид хүүгээ маргаашнаас эхлэн эмчилгээнд явуулнаа. Хүүгийнхээ төлөө...

Min Family(completed)Where stories live. Discover now