Өнөөдөр Жимины эмчилгээ эхлэх ёстой өдөр.
Гэхдээ нэг асуудал байна.
Тэр өөрийгөө эрүүл гэж энэ тэрүүгээр хашигчин орилж, гарт тааралдсан бүх зүйлээ шидлэн авч аавууд болон Ёнжүн нарт үнэхээр хэцүү байлаа.
Юнги Жиминыг орны даавуунд битүү ороож өрөөнд нь цоожлов.
Түүний өрөөнөөс юм хагарах чимээ, түүний орилох нь сонсогдох бол Ёнжүн угаалгын өрөөнд чимээгүйхэн мэгшиж байлаа.
Хаалга дуугарч Хусог хаалга онгойлохоор очвол Тэхён болон түүний гэр бүлийхэн зогсож байв.
Хусог нулимсаа тэвчилгүй Тэхёныг тэврэх авч: Хүү минь гуйя! Жиминыг минь эмчлүүл гэж хэлээд өг л дөө тэр зөвхөн чиний үгэнд л орно. Гуйж байна!!
Тэхён Хусогын нурууг зөөлөн илэн: Та санаа зоволтгүй дээ. Би Жиминыг ятгаж чадна.
Тэхён гадуур хувцасаа тайлан Жимины өрөө лүү зүглэв.
Түлхүүрыг нүхэнд нь хийж хаалгыг зөөлнөөр онгойлговол энэ тэнд юмны хэлтэрхий шидэгдэж, ханан дэр маажсан ул мөр үзэгдэж байлаа.
Энэ бүхнийг хараад Тэхён тэсэлгүй уйлж хөнжилөө толгой дээгүүрээ нөмөрсөн Жиминыг тэврэн авав.
Хэн нэгэн түүнийг тэвэрхийг мэдсэн Жимин хөнжилнөөсөө цухуйвал түүнийг харахыг хүссэн хүн нь уйлж байлаа.
Жимин: Тэ-тэхёнаа
Тэхён түүнийг чангалан тэвэрч Жимин ч мөн уйлж байв.
Тэхён:Санасан. Чамайг үнэхэөр их санасан. Яагаад чи ийм байдалтай байгаан бэ? Жиминаа!!
Жимин: У-уучлаарай Т-Тэхёнаа!
Тэр 2 хэдэн минут бие биенээ тэврэн уйлж, хөнжил нэлэнхүйдээ гашуун нулимсанд будагдсан байлаа.
Арай тайвширсан Тэхён тайван унтах Жиминыг нэгд нэгэнгүй харав.
Нулимс нь хатаж, хөвсгөр үс нь ийш тийш болж, нүднийхэн доогуур хөх туяа татан, булцгар хацар нь алга болжээ.
Тэхён Жиминыг тэвэрч үсийн нь илэн үнэрийн нь уушиглаж байлаа.
Удалгүй Жимин уйлж эхлэв.
Учир нь мэдэгдэхгүй уйлж, түүний тэврэлтээс салах гэж зүтгэж эхлэв.
Тэхён Жиминыг хар дарж байгааг гадарлаж сэрээхээр зүтгэв.
Тэхён: Жимин гуйя сэрээрэй. ЖИМИНАА!!
Зүүднээсээ арай гэж сэрсэн Жимин Тэхёныг чанга тэвэрч: Т-тэр дахиад байсан. Да-дах ад на-надруу дайрсан.
Тэхён: Тэр одоо байхгүй. Бас би хажууд чинь байна
Жимин түүний тэвэрч уйлж, Тэхён түүнийг аргадан үсийн нь илж байлаа.
Тэхён түүний толгойг нь өргөж нулимстай нүдэн дээр нь үнсэж, дараа нь уруул дээр нь үнсэв.
Тэдний зүрх буцан цохилж буй мэт цээжнээсээ гарахнуу гэлтэй байлаа.
Тэхён: Эмчилгээнд явна гэж хэлээч Жиминаа?
Жимин: Чи хамт байх уу??
Тэхён: Тиймээ би хамт байна үргэлж...
YOU ARE READING
Min Family(completed)
Short Story*Хэн нэгэнд бяцхан ч болов инээд бэлэглэхийн тулд үүнийг бичсэн учир элдэв янзын юм шаардахгүй байхыг хүсье ^^* "ХҮҮҮҮҮ ТАЙВШРАХ ХЭРЭГТЭЙ" "Zzzzzz" "ХӨӨЕ МИН ЮНГИ!!!" "А-айн" "Би энд төрөх гэж айгаад байж байхад чи муу тэнд унтаж байна гэнээ??? МИН...