"Сүри"
"Ммм"
"Энэ дамжаагаа төгсчихөөд дараа жил би чөлөө авах хэрэгтэй бололтой"
Сүри хутгаа тавиад над руу эргэж харахдаа харц нь гайхшрал бас балмагдсан өнгө аяс агуулж байсныг би анзаарсан юм.
Би босч зогсоод үзэсгэлэнтэй найз охиныхоо бэлхүүсээр нь тэврээд мөрөн дээр нь толгойгоо тавьлаа.
Тэр үсээр минь гараа гүйлгэж толгойнд минь зөөлөн иллэг хийж байсан юм.
"Би дараа жилийн тэтгэлэгээс хасагдчихсан. Санхүүгийн албанд май гээд өгчих мөнгө бидэнд байхгүй шүү дээ."
"Күүкий би чамд нэг зүйл хэлж болох уу"
"Мхнн"
Би түүний мөрнөөс толгойгоо салгалгүйгээр амандаа зөөлхөн бувтналаа. Харин тэр их уртаар санаа алдах нь тэр.
"Күүкий би сурмааргүй байна"
"Ю-юу"
"Юу гээч энэ заримдаа зүгээр л цагаа олоогүй зүйл шиг санагдах юм. Бид их сургуулийн дипломгүйгээр ч нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж чадна. Би зүгээр л хэн нэгэнд төгөлдөр хуурын хичээл заагаад байж болно шүү дээ."
"Үгүй ээ чи заавал сурах болно. Бид энэ талаар ахиж ярилцахгүй гэж бодсон юмсан. Би заавал чамайг төгс-"
Утас дуугарч түүнд хандаж хэлэх бухимдуухан үгсийг минь тасалж орхилоо.
Энэ машин угаалгын газрын эзэн байлаа. Машин ихтэй байгаа учраас намайг дуудахаар залгасан гэдгээ хэлэв. Энэ их том газар учраас цалин ч гайгүй өгдөг юм.
Утсаа тасалж халаасандаа хийчихээд Сүри рүү харвал тэр доошоо хараад хуруугаа оролдоод зогсож байв. Би түүний үсийг нь илээд духан дээр нь үнслээ.
"Уучлаарай, би чамайг айлгаагүй биз дээ"
Харин тэр минь өхөөрдмөөр царай гаргаж толгойгоо сэгсэрнэ.
Би түүнийгээ үргэлж хүссэнээр нь байлгахыг хүсдэг ч тэр заавал их сургуульд суралцаж төгсөх ёстой. Бид хоосон хонож байсан ч хамаагүй суралцах л ёстой. Тэгж байж л биднийг одоо байгаагаас илүү өөр нөхцөл байдал хүлээж авах болно.
Сайн бай, мундаг бай, илүү бай, хүний доор орохгүй, хүнээс дутахгүй бай гэсэн атаач хүмүүжилтэй нийгэм хүмүүсийг ажил, орлого, дүнгийн хавтас, цалингийн хэмжээ, царай зүс, амьдардаг хороолол, цуглуулсан дипломоор нь ялгалгүй харьцдаг хүнлэг байсансан бол би түүнийг хүссэн зүйлийг нь хийлгээд л байж байх байлаа. Гэсэн ч яалтай билээ бидний боломж тийм ч хүртээлтэй биш шүү дээ.
YOU ARE READING
Sense and Sensibilty "JJK" [Completed]
RomanceМаш их тэмцэж байж л Магадгүй хайр чинийх болно.