20

1.4K 106 1
                                    

"Намайг уучлаарай-"

Жон Жүхи үгээ гүйцээж чадалгүй ханиалгасаар ариун цэврийн өрөө рүү гүйх нь тэр. Харин Жонгүгт хамаа байсангүй. Ахин нэг шар айраг задлан авч үргэлжлүүлэн уусаар.
Нэлээд хэдэн минут өнгөрсөн ч Жүхи ариун цэврийн өрөөнд бөөлжсөөр сууна.

Жонгүг хөмсгөө зангидсаар Жүхигийн араас орвол тэр нүүрээ угаагаад зогсож байлаа.
Жонгүг түүн рүү харалгүйгээр арагш эргээд

"Хурдхан явж үз, ганцаараа баймаар байна"

Жүхи түүн рүү муухай харсаар

"Жон Жонгүг чиний энэ хорт зуршил чинь намайг золтой л үгүй хийчихсэнгүй. Ядаж агаар оруулмаар юм. Архи тамхинаас өөр үнэртэх юм алга. Тэр эмэгтэй чинь ирвэл ч урам нь хугархаар байна даа"

" Яв гэж хэлсэн байхаа"

"Явлаа явлаа"
"Ааш муут"
Жүхи амандаа үглэсээр цүнхээ үүрэн гарахын өмнөхөн Жонгүг рүү харж "хоол хийчихсэн болохоор заавал идээрэй" гэж хэлээд гарлаа. Жонгүг сонссон ч авч хэлэлцсэнгүй одоо ч гартаа атгах Сүригийн үсний зүүлтийг зөөлөн үнсэнэ.

Маргааш нь, бас маргааш нь, тэрний маргааш ч хэвэндээ. Сүриг санасаар байж ядахдаа ахиад л дэвтэртээ бичин сууна. Ядаж л арай дээрдэх юм шиг.

Өөрийгөө өдөр бүр л өрөвдөх юм...Өнөөдөр бас л чамгүй өдөр. Санаад. Шаналаад. Эргэн тойрныхон инээлдээд над руу харахад би гэдэг хүн анхаараа ч үгүй, хаа сайгүй оюун нь тэнээстэй. Чамайг бодоод эргэлдээстэй. Дурсамжин дотроо төөрөөстэй. Чамайг харж болох ганц газар одоо миний дурсамж. Тэндээ л түгжигдээстэй. Гарахыг ч хүсэхгүй.Чамайг ирэх, чамтай байх хэзээ нэгэн өдрийг хүлээж сууна. Өнөөдөр би ахиад л маргаашийг хүлээлээ...
Ахиад хэдэн маргаашийг хүлээх ёстой вэ?

Хажууд чинь байсан бол би чамайгаа хэчнээн удаан тэврэх байсан гээч.
Дэргэд чинь байсан бол би чамайгаа хэчнээн удаан ширтэх байсан гээч.
Чиний дэргэд оршихуйг чинь мэдрээд ярьж суусан зуны дулаахан орой, чамайгаа инээлгээд, чиний инээмсэглэлийг нарны туяа чимсэн тэр нандин агшин, уулзалгүй удаад тэврэхдээ ахиж тавихгүйг хүссэн, чамайг дулаацуулахыг хүссэн тэр өвөл гээд чамайг би ямар их санаж байна гээч.
Даанч чи дэргэд алга.

Үнэндээ зун, нар, эсвэл цас намайг жаргалтай болгоогүй байж. Чи л байхгүй бол надад юу ч утга учиргүй. Чиний хажууд биш миний оршихуй хов хоосон. Зөвхөн хүлээлтийн гал бүдэг бадагхан дүрэлзээстэй. Хүлээстэй. Хүлээгээстэй.

Sense and Sensibilty "JJK" [Completed]Where stories live. Discover now